gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөхийн барилдаанаас юуг үзэх гэж очдог вэ

Спорт
2011-06-24
0
Twitter logo

Энэ жил олон түүхэн ой тохиож байгаа учраас наадам өргөн болох нь ээ. Нийт 1024 бөх барилдах гэнэ. Манай улсын түүхэнд өмнө нь ийм олон бөх барилдсан нь цөөхөн. Наадамчид бөхийн олонд бус хүч бяр, уран мэхийг уралдуулан хийхийг үзэх гэж ирдэг нь эртний ёс аж.

Бидний ярьж заншсан Төв цэнгэлдэхэд наадмын нээлт үзэх гэхээс биш бөх үзэх гэх хүн цөөрсөөр байгаа. Үүнд олон шалтгаан байгаа бололтой. Нэгд телевиз гэж сайхан юм бий. Хоёрт манай бөхчүүд дэндүү залхуутай уран барилдаан гаргахгүй дэмий цаг үрдэг гэж ярих нь үнэний ортой. Шөвгийн дөрвөн бөхийг үзчихвэл болоо гэж ярих болж.

Сүүлийн үед зах зээлийн нийгэмд шилжсэнээс шалтгаалаад бөхийн барилдаан үзэх гэж дэмий цагаа барах хүн цөөрчээ. Монголчууд эртнээсээ шуурхай уран барилдаантай бөхчүүдийн барилдааныг харж кайф авч байсан. Өнөөдөр тэр түрүүлсэн гэж ярихаас биш тэр бөх тийм сайхан мэх хийсэн дараа барилдахыг нь харна гэх бөх байхгүй.

Нэг л их тарган гүзээнүүд гэдсээрээ тулчихаад шодох, барьц сонгуулахыг хүлээж барьц халж зогсоцгоох олсон билээ. Олныг чилээсэн ийм барилдааныг хэн сонирхох билээ дээ. Хэдэн зууны өмнөх сайн бөхчүүд өнөө хүртэл домог мэт яригдсаар байдаг. Даян аварга А.Сүхбатыг анх гарч ирэхэд хүмүүс барилдаан бүрийг нь сонирхох гэж очдог байсан. Тэрээр хурц дайчин барилдаантай ёстой шуугиулдаг бөх байлаа.

Унаж байхдаа хүртэл мэх хийж давдаг гайхалтай бөх гэж хүмүүс шагшдаг. Наадамчид бөхийн барилдаанаас иймэрхүү уран барилдааныг харах гэж очихоос биш мэх мэдэхгүй хөлсөө урсган Шөргөөцөлдөх барилдааныг яахан сонирхох билээ.

Даян аварга А.Сүхбатын зодог тайлснаас хойш бөх сонирхохоо байсан гэж хүмүүсийн ярих нь үнэн билээ. Бөхийн барилдаанаас юу үзэх гэж очидгийг манай бөхчүүд ухаараасай билээ. Элбэг сайхан дээл, ээтэн хамартай монгол гутал, залаатай малгай, зангарагтай гэдсийг харах гэж очдоггүй байх нь.

Удахгүй монгол наадамчид цэргээр нөхсөн 1024 бөх цэнгэлдэхдээ барилдуулж олныгоо чилээх нь бололтой.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан