gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадууд Монголоос 50 мянган төгрөгөөр ноолуур аваад Европт 110 доллараар зарж байна

2011-02-22
0
Twitter logo

"Синьхуа": Монголд ноолуурын үнэ 50 хувиар унажээ
Өнгөрсөн жилийн мөн үеийг бодвол манай улсад ноолуурын үнэ унаад байгааг Хятадын "Синьхуа" агентлаг анхааралдаа авчээ. "2000 онд ноолуурын нэг кг нь 45 мянган төгрөг буюу 41,6 ам.доллараар Монголд үнэлэгдэж байв. Харин он гараад ханш 21 мянган төгрөг болтлоо буурсан байна" хэмээн тэд мэдээлж байлаа.

Хоёр жилийн өмнө манай улсад ноолуурын үнэ18 мянга, өнгөрсөн онд 30 мянга хүрч байв. Шалтгаан нь ахиад л ченж, зуд, Хятадууд. Буруутныг бусдаас хайхаасаа өмнө өөрсдөөсөө өөгөө эрэхийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хэлээд байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүд дотоодын үйлдвэрлэлээрээ хөл дээрээ босоод, домог болж чадаж байгаатай өөрсдийгөө харьцуулвал яасан юм. Яндашгүй их байгалийн баялаг, мал сүрэгтэй гэж омогшдогийн ид шидийг бид гаргаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ.

Шотландын нэхмэл хувцасны үйлдвэр " Доусн интернэшнл"-ийн бүтээгдэхүүний ханшид ирээдүйд барууныхны ноолуурын үнийн өсөлт ихээхэн нөлөөлөх байх гэж шинжээчид тааварлаж байна. Эх сурвалжуудын тэмдэглэснээр үнийн шугам 30 хувиар өгсөхөөр байна. Дэлхийн ноолуурын хамгийн том нийлүүлэгч Хятад улс харин энэ бүтээгдэхүүний үнийг өндөрт барих бодлого явуулж байна хэмээн зарим шинжээч харж байна. АНУ болон барууны орнуудад үнэ ихээр өсөж байгаагаас эл шалтгаан эхтэйг Хонконг дахь худалдаачид хэлж байна.

Энэ салбарт тэргүүлэгч Хятадын "Hebei diamond cashmere products" компанийн цахим хуудаст мэдээлснээр кг ноолуурын үнэ 100-116 ам.долларын ханштай байна. Энэ нь 15-16.5 микрон голчтой, хялгасыг нь түүсэн ноолуурын ханш юм. Бусад орны Хятад улсаас импортлосон хялгасгүй ноолуурын үзүүлэлтийг хүснэгтээр харуулав.

Ноолуураа дотооддоо боловсруулах үйлдвэр барих 30 тэрбум хаачив?
2009 онд ноолуурын ханш төдийлөн өсөхгүй гэдэгт эдийн засагчид бараг мөрий тавьчихаад байлаа. Хоёр жилийн өмнө гэхэд "Эмээлт" захад ямаагаар "овоглосон" энэ эрдэнэс кг нь 18 мянган төгрөгийн ханштай байлаа. 2008 оны сонгуулиар "Ноолуурын ханшийг 40 мянга битгий хэл өндөр үнэд хүргэнэ" гэсэн улстөрчдийн амлалт ямаа бүрт хаягласан 5000 төгрөгийн халамжтай хамт салхинд хийссэн юм. 2009 оны дүн мэдээгээр бол манай улс 6000 тонн орчим ноолуур үйлдвэрлэсэн.

Тухайн үед малын тоо толгой 42 сая байсныг санах хэрэгтэй юм. Гэтэл бид өнгөрсөн жилийн зуданд зургаан сая орчим малаа алдчихсан улс. Тэгэхээр тоо энэ онд буурах нь гарцаагүй. Малчдын самнасан хөвөн алмаз бүрийн үнэ цэнэ унаж, зөвхөн урд хөршийн ченжүүдийн хараан дор хөдөлдөг болжээ. 2009 онд хятадууд ноолуур импортлохыг хориглосны дараа ханш манай улсад хэрхэн унасныг бас саная. Бид өөрсдөө дотооддоо ноолуураа бүрэн боловсруулах боломжтойг Ноос, ноолуурын холбоо болоод иргэний хөдөлгөөнийхөн хэлдэг.

Үүнд зөвхөн 30 сая ам.доллар буюу 30 гаруй тэрбум төгрөг л хэрэгтэй. Эх орны хишиг гэж бэлэнчлэх сэтгэлгээг тарааж, Тавантолгойн хувьцааг ажил хийгээгүйнх нь гавъяа болгож иргэддээ өгч байгаа мөнгөний өчүүхэн жаахан хэсэг. Өнгөрсөн 2009 онд ноолууран хувцасны үнэ дунджаар 80 еврогоос 30 хүртлээ буурч байв. Харин энэ оноос эдийн засгийн сэргэлт үнийг дахин "аврах" нь. Тиймээс энэ удаад бусдад өгөөд байх уу, өөрсдөө хийх үү гэдэг-тээ шийд гаргах цаг иржээ.

Нэгдсэн бирж хэзээ байгуулах вэ?
Энэ сарын 11-ний байдлаар "Эмээлт" захад кг ноолуурын ханш 44-45 мянган төгрөгийн ханштай байв. Ноос ноолуурын холбооны мэдэгдэж буйгаар өнгөрсөн жил малын тоо толгой буурсан нь цаашид үнийг өсгөх үндэс болох аж. Харин ченжүүдийн Хэлснээр Хятадын эрэлт ханшийг нэмэх учиртай. Ийм л хоёр сонголт бидний өмнө байна. "Бид заавал ченжүүдэд бараагаа худалдах гэлгүй үндэсний бирждээ, үндэсний үйлдвэрлэгчдэдээ өгмөөр байна" гэж Сүхбаатар аймгийн малчин М.Бат хэлсэн. Гэтэл тэр боломж өмнө өгүүлсэн боловсруулах үйлдвэрийн адил манан будан хэвээр байна. Хэзээ улстөрчдийн амлалт биелж, бид биржтэй, боловсруулах үйлдвэртэй болж, бусдын гараар хөдлөхөө болих бол.

Ж.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан