Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова манай улсад 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчиллаа. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадамд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдсан юм.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс - ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Тэрчлэн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх жил айлчилж байгаагаараа онцлог юм. Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн дөрвөн Ерөнхий захирал манай улсад айлчилсан.
Ерөнхий захирал хатагтай И.Боковагийн айлчлалын үеийн нэг гол арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал юм. Ерөнхий захирлын айлчлал бүхэнд хамтран ажиллах Санамж бичиг байгуулдаг бөгөөд энэ удаагийнх нь Монгол Улс-ЮНЕСКО-гийн хооронд байгуулж буй 7 дахь удаагийн Санамж бичиг юм.
Санамж бичиг бүрт Монгол Улсад боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа, холбооны салбарыг хөгжүүлэх тодорхой асуудлыг тусгаж шийдвэрлэж ирсэн юм. Өмнөх Санамж бичгүүдэд тусгагдсан зүйлс амжилттай хэрэгжиж улмаар манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн. Эдгээрийн заримаас дурьдвал, тухайн үеийн Улсын багшийн дээд сургууль, Политехнкикийн дээд сургуулийг бие даан тусгаарлахтай холбогдуулан материаллаг бааз, сургалтын чанарыг сайжруулах, багш бэлтгэх, Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв, ШУА-ийн Химийн хүрээлэн байгуулах, ШУ-ны хэвлэлийн газар, Төв номын сангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах, уйгаржин монгол бичгийг сэргээх, албан бус боловсролын “Говийн эмэгтэйчүүд” төслийг хэрэгжүүлсэн зэрэг олон ажлыг дурьдаж болно.
Энэ удаагийн санамж бичгийн гол агуулга нь өмнөх Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний залгамж үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ЮНЕСКО-гийн хамрах бүх салбарт идэвхитэй хамтран ажиллаж дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, байгууллагын болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах, ялангуяа шинжлэх ухааны салбарын хөгжил, дэвшилд түлхүү анхаарах асуудал байлаа.
Ерөнхий захирал И. Бокова айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхаж, БСШУ-ны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Ё.Отгонбаяр, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нартай ажлын уулзалт хийлээ.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова айлчлалын үеэр Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад Монголын үндэсний их баяр- “Наадам”-ыг, Дэлхийн баримтат өвд Лу.”Алтан товч”, “Монгол Шунхан данжуур”-ыг ЮНЕСКО-д бүртгэн авсан батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн нь монголын ард түмэнд барьсан жинхэнэ гэнэтийн бэлэг боллоо.
Айлчлалын үеэр тэрээр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших “ЮНЕСКО-гийн гудамж”-ийг нээх ёслолын ажиллагаанд оролцсоны сацуу МҮОНРТ-ийн 2 дугаар сувгийн нээлтийн арга хэмжээнд оролцсон юм. ЮНЕСКО болон НҮБ-ын бусад олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” төслийн хүрээнд хийгдэж буй нэг гол ажил нь МҮОНРТ-ийн 2 дугаар сувгийг нээж буж явдал юм. Ингэснээр мэдээллийн олон нийтэд, ялангуяа алслагдсан орон нутагт хүртээх, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр болж байна.
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сургууль /ШУТИС/-ийн эрдмийн зөвлөл ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд хүндэт докторын цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд айлчлалын үеэр энэхүү цолыг гардууллаа. ШУТИС-ийг анх үүсгэн байгуулахад ЮНЕСКО гол дэмжлэг туслалцааг үзүүлж байсан түүхтэй. 1967 онд Политехникийн Дээд Сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж улмаар ЮНЕСКО-гийн 3.2 сая долларын санхүүжилттэй “МОН-1” төслийг дэлхийн жишигт ойртуулсан төсөл болгон хэрэгжүүлж тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг байгуулж байжээ.
Хатагтай И. Бокова айлчалын үеэр “Хүннү гүрний түүх, соёл” эрдэм шинжилгээний бага хурлын болон “Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Тэрээр мөн 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Үндэстний Их Баяр Наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж авсан Монгол үндэстний өв соёлыг өөрийн биеэр үзэж танилцлаа.
БСШУЯ-ны ХМА-наас мэдээлэв