gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Алгирмаа: Булаг ердийн шингэн биш, дунд чихний үрэвслийн шинж

Эрүүл мэнд
2011-05-16
0
Twitter logo

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн чих, хамар, хоолойн эмч Ц.Алгирмаатай ярилцлаа.

-Чих, хамар, хоолой гэж нэгтгэн нэрлэдгээс үзэхэд эдгээр эрхтэн холбоотой нь тодорхой байдаг. Харин хоорондын уялдаа, нөлөөллийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Хамар битүүрэхэд хоолой сэрвэгнэж, гуншаа болдог. Харин шүд хорхойтоход хамар гэмтэж, хамар өвдөхөд чих гэмтэх зэргээр бүгд холбоотой. Цаашлаад бүх эрхтэн тархитай холбогдоно. Гэвч Монголчуудын эрүүл мэндийн боловсрол муу учраас энэ мэт асуудлыг мэддэггүй. Нэг эрхтэн гэмтэхэд нөгөө нь давхар өвчилдгийг мэддэггүйгээс өвчнөө хүндрүүлдэг. Жишээ нь чих, хамар, хоолойн өвчлөлтэй хүүхдүүдийн гуравны хоёр нь чихний асуудалтай байдаг.

-Ихэнх тохиолдолд эцэг эх нь хэвийн атал хүүхэд нь сонсголын бэрхшээлтэй төрсөн гэдэг. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Архи, тамхи зэрэг хорт бодис хэтрүүлэн хэрэглэсэн юм уу, улаанууд, гахайн хавдар, бэлгийн замын зэрэг халдварт өвчтэй эмэгтэйгээс сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлал их байдаг. Эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд зориулалтын вакцин хийлгэх хэрэгтэй. Бэлгийн халдвараас сэргийлэх тусгай кабинет гэж бий. Тэнд тусгай эмчилгээ хийлгэж болно. Бид төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс сэргийлж энэ кабинеттай хамтран ажилладаг. Төрөлхийн өвчлөлөөс гадна чих булагтах гэдэг 0-1 насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг чихний өвчин бий. Энэ өвчнөөр олон өвдөж, тэр бүрт нь дутуу эмчилсэн хүүхэд дүлийрч ч мэднэ.

Ер нь сонсголын бэрхшээлтэй төрсөн хүүхдийг гурван нас хүртэл нь эцэг эхчүүд нь мэддэггүй. Гэтэл гурван настай хүүхдийг эмчилж сонсголыг нь хэвийн болгоход нэгэнт оройтсон байдаг. Тийм учраас сонсголын бэрхшээлтэй хүүхдийг төрснөөс нь хойш 24 цагийн дотор илрүүлж, оношлох шаардлагатай.

Чих, хамар, хоолойн эмч нар дөнгөж төрсөн хүүхэд бүр дээр очиж оношилж чадахгүй учраас эх баригч эмч нарт хэрхэн онош тавих сургалт явуулдаг болсон. Хэрэв сонсголгүй гэсэн онош гарвал нярайн картан дээр тусгай тэмдэглэгээ хийнэ. Тусгай тэмдэгтэй хүүхдийг өрхийн эмч нар тогтоогоод нарийн мэргэжлийн эмч рүү явуулдаг. Харин мэргэжлийн эмч нар тусгай төхөөрөмжөөр шалгаад нарийн онош тавина. Хүүхэд сонсголгүй нь тогтоогдвол мэс засал хийх эмнэлэг рүү явуулна. Ингээд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг төрснөөс нь 24 цагийн дотор илрүүлээд нэг ойтойд нь нарийн оношлогоо хийж, гурван насанд нь мэс засалд оруулна. 4-5 настайд нь сонсголтой болгох, оюун ухааныг нь сайжруулах хичээл заана. Ингээд зургаан насанд нь энгийн сургуульд сургах зорилт тавьдаг. Эрт оношлоогүй хүүхдийн сонсгол улам муудахаас гадна хэл ярианд нь ч сөргөөр нөлөөлдөг.

-Манай улсад төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хэдэн хүүхэд байдаг юм бол?

-Засгийн газраас 2010-2019 онд дүлийрэл, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нарийн судалгааг гаргах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр 2010-2015, 2016-2019 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 4-нд эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд төрөлхийн, олдмол ялгаагүй ер нь сонсголын бэрхшээлтэй хэдэн хүүхэд байгааг тогтоох юм. Өмнө нь нэг бус судалгаа хийсэн ч нарийвчилсан тоо гаргасан нь одоогоор байхгүй. Сүүлийн үед сонсголын бэрхшээлтэй хүний тоо ихсэж байгаа учраас улс орны хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

-Сонсголоо хэвийн байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Юуны өмнө өөрийнхөө сонсголын төвшинг тогтоож, тохирсон аппарат зүүх хэрэгтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд амьжиргааны төвшин доогуур хүн олон байдаг. Тиймээс дээрх хөтөлбөрийн хамт олон “Мон анир”, “ЭМЖЖ” зэрэг сонсгол сэргээх байгууллагатай хамтран хүүхэд, хөгшид болон группын хүмүүст хямдралтай үйлчилж байгаа юм билээ. Хүмүүс сонсголын аппарат бүр адилхан гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хараа муутай хүн өөр хүний нүдний шил зүүж болдоггүйтэй л адил зүйл. Сонсголынхоо төвшинг тогтоогоогүй, тохироогүй аппарат зүүвэл сонсголоо бүр ч гэмтээх аюултай. Ер нь хэвийн сонсголтой байхаасаа л чихээ хайрлах хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг зөв хэрэглэж, хэт чанга дуу чимээнд удаан байх муу.

-Булаг гарахыг хэвийн зүйл мэт ойлгодог хүмүүс олон. Энэ шингэн зүйл чихийг яаж гэмтээдэг вэ?

-Чих гадна, дунд, дотор чих гэсэн маш нарийн бүтэцтэй. Гадна, дунд чихийг зааглаж байдаг хэнгэрэгэн хальс сонсголыг хэвийн дамжуулах үүрэгтэй. Гадна чихээр дамжсан дуу чимээ хэнгэрэгэн хальсыг доргионо. Харин дунд чихэнд алх, дөш, дөрөө гэсэн гурван чухал яс байдаг. Эдгээр яс хэнгэрэгний хөндийд байрлана. Хэнгэрэгэн хальсыг доргиосон дуу авиа нь цалгиад дотор чихэнд нөлөөлдөг юм. Ингэж дамжсан дуу авиа тархинд дамжсанаар хүн нарийн дуу чимээг ялгаж сонсоно. Хэнгэрэгэн хальс гэмтвэл дуу авиа дамжихгүй.

Харин булаг өвчин тэдгээр яснуудыг гэмтээж, сонсгол муутгадаг юм. Энэ өвчин ямар ч зовиургүй юм шиг боловч хэнгэрэгэн хальс цоорох үед их өвдөлт өгдөг. Хүүхдийн чихнээс шингэн зүйл гоожиход хэвийн зүйл мэтээр ойлгодог нь маш буруу. Булаг бол ердийн шингэн биш, дунд чихний үрэвсэл юм. Дунд чих үрэвссэнээс болж чихнээс янз бүрийн шингэн зүйл гардаг. Идээ, цус, шингэн ус ч гарч болно. Хүүхдийн чихнээс шингэн зүйл гарвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Нойтон хулхи булаг мөн үү. Хулхиа цэвэрлэхгүй удвал булагтах уу?

-Чихний булчирхайнаас хуурай, нойтон хулхи гардаг. Нойтон хулхитай хүн булагтлаа гэж эндүүрэх тохиолдол бий. Мэргэжлийн эмчид хандвал мөн, бишийг нь ялгаад өгнө. Чихээ байнга цэвэр байлгах ёстой ч цэвэрлэж байгаа нь энэ гээд хэт гүн ухаж, хэнгэргээ гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Нойтон ч бай, хуурай ч бай хулхитай хүмүүс өөрийгөө өвчлөөгүй, эрүүл байна гэж ойлгож болно. Харин шингэн зүйл гарвал хугацаа алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

-Хамраа цэвэрлэхгүй удвал чихэнд нөлөөлдөг гэдэг. Ханиад, амьсгалын замын өвчнөөс гадна хамрын ямар өвчнүүд байдаг вэ?

-0-2 насны хүүхдийн хамрыг байнга цэвэрлэх ёстой. Хамрыг нь цэвэрлэхгүй удвал битүүрч, цаашлаад чихний асуудалтай болдог. Түүнчлэн хамрын дусаалга, эмийг эмчийн хяналтгүйгээр хэрэглэж болохгүй. Хүмүүс дусаалгыг 2- 3 сар хэрэглэдэг. Ингэж удаан хэрэглэсэнээс болж хамар битүүрч, хөөдөг. Хамрын ханиад, амьсгалын замын өвчнөөс гадна олон өвчин байдгаас хамгийн түгээмэл нь гамрит. Энэ өвчин амьсгалын замын шинэ халдвар авснаас, хамрын дусаалга буруу хэрэглэснээс, дээд эрүүний хөндий буюу гаамирын хөндий гэмтсэнээс болж үүсдэг. Гаамирын хөндий нь дээд эрүүний хэсэгт байдаг учир хорхойтой шүдтэй удаан явснаас гамриттай болох магадлал өндөр. Энэ өвчнийг мэргэжлийн эмчээр эмчлүүлэхгүй бол сөрөг үр дагавар ихтэй.

Гамрит туссан хүний хамар байнга битүүрнэ, өтгөн ногоон нус гарна, цаашлаад хамраас эвгүй үнэр үнэртэнэ. Ихэнх хүн хамраас эвгүй үнэр гарч байгаа шалтгаанаар эмчид ханддаг. Цаг алдахгүй мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ бол эдгэрдэг өвчин. Хамар бол маш чухал эрхтэн. Хамар битүүрснээс сонсголд өөрчлөлт орно. Хоёроос дээш насны хүүхэд нусаа зөв нийж сурах хэрэгтэй. Хэт чанга нийвэл чихээр хатгуулна.

-Хамар битүүрэхэд хоолой ч гэсэн эвгүйтдэг. Хоолойн өвчлөлөөс хамгийн элбэг нь ямар өвчин бэ?

-Хоолойн өвчлөлөөс хамгийн элбэг тохиолддог нь гүйлсэн булчирхайн архаг өвчин буюу Монголчуудын хоолойн мах гэж нэрлэдэг өвчин юм. 0-7 насны хүүхдийн гүйлсэн булчирхай харьцангуй том. Үүнийг эцэг эхчүүд өвчлөлтэй андуурах нь их. Том байна гээд өвдсөн гэж бодож болохгүй. Нармайн мах ч том байж болно. 0-7 насны хүүхдийн хоолойн мах том байвал айх хэрэггүй. Үнэхээр өвчилсөн байвал эмч нар оношлоод өгнө. Хамраа дутуу цэвэрлэж, удаан битүү байлгавал мөн гүйлсэн булчирхайн өвчин үүснэ. Үүнийг мэдрэг антибиотикоор эмчилдэг.

Ийм өвчин хүүхэд, залуусын дунд элбэг байдаг нь хувцаслалттай шууд холбоотой. Дороосоо даарч, чийгтдэг гутал өмсөж, өвөл нойтон үстэй, толгой нүцгэн явах зэрэг нь хоолойн өвчлөлд хүргэдэг. Хувцсаа тохируулж, эмчийн зөвлөгөөгөөр уусмал авч, амаа байнга зайлж байх хэрэгтэй юм.

Э.Нямдулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан