gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сансар огторгуйг байлдан дагуулсан хагас зуун

Дэлхийд
2011-04-12
0
Twitter logo

-Зөвлөлтийн нисэгч Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх удаа сансарт ниссэнээс хойш хагас зуун өнгөрчээ-

1961 оны дөрөвдүгээр сарын 12, Москвагийн цагаар өглөөний 9.07 цагт “Восток-1” сансрын хөлгийн тийрэлтэт пуужин хүчээ авч газраас тасран их дуу чимээ гарахад Юрий Гагарин “Поехали!” хэмээн чанга дуугаар хашгирсан юм. Энэхүү дуу алдалт нь хүн төрөлхтөн анх удаа сансарт аялсан хосгүй үйл явдлыг зарласан төдийгүй түүний араас сансар огторгуйг байлдан дагуулсан эрин зууныг эхлүүлсэн уриа дуудлага байсан билээ.

Тэрхүү онцгой үйл явдлаас хойш хагас зуун өнгөрөхөд 30 орны 500 гаруй нисэгч Гагарин шиг огторгуйн уудмаас эх дэлхийгээ ажиглаж, бахдаж чадсан юм. Гагарины аялалыг одоогийн Сансрын олон улсын станцад зургаан сар үүрэг гүйцэтгэж байгаатай харьцуулбал тийм хэцүү биш байсан. Нислэг дөнгөж 108 минут үргэлжилж, дэлхийг нэг тойроод дууссан юм. Гэвч энэ бол тэр чигээрээ гавьяа байлаа.

Тэр үеийн техник технологи одоогийнхтой харьцуулах ч аргагүй байсан. Хүмүүн төрөлхтнийг анх удаа сансарт илгээхээс өмнө олон амьтнаар туршилт хийж золиосолсон юм. Тэдгээрийн дотроос Лайка хэмээх нохойг дурдахгүй байхын аргагүй. Тэр бол сансарт аялсан анхны амьд биет билээ. Хоёр настай Лайка 1957 оны арваннэгдүгээр сарын 3-нд сансарт илгээгджээ.

Гэвч нислэг эхэлснээс 5-7 цагийн дараа тэрээр хямрал, хэт халалтын улмаас амьсгал хураасан аж. 1960 оны наймдугаар сарын 19-нд Белка, Стрелка хэмээх хоёр охин нохой огторгуйн аялалд гарч, сансрын тойрог замд 25 цаг болоод эсэн мэнд буцаж ирсэн байна. Гэвч сансрын аялал хүмүүн биетэд яаж нөлөөлөхийг хэн ч мэдэхгүй байлаа.

Хэдийгээр Юрий Гагаринд “Восток-1” хөлгийн удирдлага байсан ч шаардлагатай тохиолдолд эх дэлхийгээс хөлгийг удирдахаар тооцоолж байв. Гэвч бүх юм сайнаар төгсөж, Гагарин сансрын хөлгөө удирдсаар эх дэлхийдээ газарджээ. Анхны сансрын нисэгч шүхрээр зөөлхөн доошилсоор өглөөний 10.55-д Волга мөрний эрэгтэй тун ойрхон газарджээ.

Ийнхүү 27 настай, намхавтар, эелдэг, нүдэнд дулаахан инээмсэглэлтэй залуу жинхэнэ баатар болон хувирсан юм. ЗХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр буцаж орохоосоо өмнө Хималайн уулс, Хятад, Филиппины арлууд, Номхон далайн өмнөд хэсэг, Өмнөд Америк, Африк, Турк дээгүүр өнгөрчээ. Гагарин эх дэлхийдээ буцаж ирснийхээ дараа бүхээгнээсээ гарч газар дээр гишгэхдээ охинтойгоо явж буй нэгэн тариачин эмэгтэйтэй таарсан юм.

Нөгөө хоёр нь СССР гэдэг том улаан бичигтэй малгайтай, сармагчин шиг “амьтан”-аас учиргүй айжээ. “Битгий ай, би та нар шиг орос хүн байна. Сансраас бууж ирлээ. Москва руу ярих утас хэрэгтэй байна” гэж Гагарин хэлсэн гэдэг. ЗХУ 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхийн улс орнуудаас анх удаа “Спутник-1” хиймэл дагуулыг хөөргөжээ. Удалгүй Лайка нохойг сансарт илгээж Америкуудаас урьтав.

Хүн төрөлхтний сансрын байлдан дагуулалтад Оросууд анхдагч болж манлайлсан юм.”Сансрын
эрин үеийн эхлэл нь АНУ-ыг айлгаж ичээх гэсэн суртал ухуулгын нэг хэсэг байсан” хэмээн зөвлөлт дэглэмийн пуужин, сансрын хөлгийг зохиож байсан агуу эрдэмтний “баруун гар” Борис Черток өгүүлэв.

“Оросууд бид баллистик пуужингийн технологи дээр Америкуудаас арай илүү байсан. Харин тэд олон салбар дээр биднээс хавьгүй илүү байсан” гэж тэрээр хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед капиталист системийн дайсандаа сэтгэл зүйн цохилт өгөх нь хамгаас чухал байлаа. “Дэлхийн хоёр хүчирхэг гүрний хоорондох сөргөлдөөн, хүйтэн дайн сансрын уудмыг эзэмших технологийн хөгжлийн мотор болж өгсөн юм” хэмээн ахмад эрдэмтэн Черток онцоллоо.

Гагарин сансарт ниссэнээс нэг сарын дараа буюу 1961 оны тавдугаар сарын 5-нд АНУ нисэгч Алан Шепардыг “Меркури” хөлөгт суулган сансрын тойрог зам руу оруулахаар илгээв. Энэ нислэг дөнгөж 15 минут үргэлжлэн 187 км-ийн өндөрт гарчээ. Гэтэл Гагарин 300 дахин өндөрт нисчихээд ирсэн юм. Зөвлөлтийн лидер Никита Хрущев Шепардын нислэгийг “Нохой бөөсний үсрэлт” хэмээн нэрлэжээ.

АНУ-аас сансар огторгуйд аялсан анхны хүн бол Жон Гленн. Тэрээр 1962 оны хоёрдугаар сарын 20-нд сансарт нисч, дөрвөн цаг 55 минутад дэлхийг гурав тойроод буцаж иржээ. Дараа нь эмэгтэйчүүдийн ээлж ирэв. Оддыг байлдан дагуулагч анхны бүсгүй нь бас л Орос үндэстэн Валентина Терешкова. Тэрээр 1963 оны зургадугаар сарын 16-нд сансарт ниссэн юм.

ЗХУ сансар уудмыг эзэмших тал дээр олон жилийн турш АНУ-ын урд гишгэсэн билээ. 1966 онд Оросууд Сар болон Ангараг гариг дээр судалгаа шинжилгээний аппарат буулгаж чадсан байна. Сансрын анхны бүтэлгүйтэл бас л Оросуудад тохиов. 1967 оны дөрөвдүгээр сарын 23-нд Владимир Комаров “Союз-1” хөлгөөр хөөрөх үед дэлбэрч амиа алджээ.

1969 онд Америкийн Нейл Армстронг Саран дээр хөл тавьсан анхны хүмүүн биетээр тодорч АНУ сансарт суу алдраа мандуулав. Орос, Америкууд 1975 онд сансрын уудамд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Оросын “Союз-19” Америкийн “Аполло-18” хөлөгтэй тойрог замд залгагдаж нэгэн онцгой хуудсыг нээлээ. 1993 онд хамтын ажиллагаа улам өргөжлөө.

НАСА-гийн сансрын хөлөг Оросын “Мир” сансрын станц руу нисч эхэлсэн байна. Нэг жилийн дараа Норман Тагард Оросын “Мир” станцад очсон, мөн “Союз” хөлгөөр ниссэн анхны Америк хүн боллоо. Үүнээс хойш зургаан Америк Оросын сансрын хөлгийн бүхээгт сууж огторгуйгаар аялсан ажээ. Оросын “Мир” станцад ажилласан туршлага дээр үндэслэж Олон улсын сансрын станцыг байгуулсан юм.

2000 оноос хойш холимог экипаж, мөн европууд сансарт нисэх болов. Сансрын уудмыг эзэмших технологийн ачаар Саран дээр бааз байгуулж, Бархасвадь гариг руу хүн илгээх боломжтой болно хэмээн Оросын сансрын “Роскосмос” агентлагийн захирал Анатолий Перминов ярилаа. 2030 онд харь гариг руу анхны хүн аялах бололтой. Дараагийнх нь 2040 онд гэлцэж байна.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан