Швед улсад хүний амь нас хөнөөсөн хэрэгт татагдаад буй "ICE TOP" хамтлагийн гишүүн С.Бат-Отгоныг тус улсын шүүх өнөөдөр гэм буруутай үйлдлийг нь шүүх байсан ч хавтаст хэрэгт баримт дутуу дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн ирэх есдүгээр cap хүртэл хойшлууллаа.
Түүнчлэн шүүх хуралд оролцох зарим шүүгчид ээлжийн амралтаа авсан учраас өнөөдөр товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй тухайгаа мэдэгджээ. Эл шүүх хуралд Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан болон С.Бат-Отгоны өмгөөлөгч нар оролцох байв.
Уг хүн амины хэрэг долоодугаар сарын 11-ний орой буюу Үндэсний их баяр наадмын өдөр болсон талаар манай сайт мэдээлж байсан билээ. Хэргийн талаар нэхэн сануулахад Шведийн нийслэл Стокгольм хотын баруун хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт "ICE TOP" хамтлагийн гишүүн 29 настай залуу тус улсын иргэн 18 настай хүүг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан хоригдсон юм.
Хохирогч залуу нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байсан бөгөөд тэд гудамжинд сагс тоглож байсан аж. Энэ үед хамт сагс тоглож байсан Араб залуучууд бөөнөөрөө дээрэлхэн зодож яс үндсээр нь доромжилжээ. Улмаар Араб залуучууд С.Бат-Отгоныг зодохоор дайрахад нь хоёр залууг нь хутгалсан байна. Хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн боловч 18 настай Ребел Шариф шархаа даалгүй нас баржээ. Одоогоор манай улсын иргэн С.Бат-Отгон Стокгольм хотын урьдчилан хорих төвд хоригдож буй.
Тус улсын хуульд зааснаар түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 13 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй юм байна.
С.Сэмбэрүү