Монголд нэг хүн ч илүүдэхгүй. Энэ үгийг Монгол хүн бүрийн чихэнд сонсогдохоор чангаас чанга хашгирах юм сан. Учир нь бидний дунд өөрийгөө хэнд ч хэрэггүй "амьтан" хэмээн бодож яваа хүн цөөнгүй юм шиг ээ.
Өнгөрсөн амралтын өдөр Бөмбөгөр худалдааны төвөөр орж жаал жуйхан хүнсний зүйл цуглуулаад гарч явахдаа нэг сонин зүйлтэй таарав. Сонин ч гэж дээ. Хэсэг хүн бөөгнөрөн зогссон, дунд нь нэг охин, хоёр хүү байна. Тэр хүмүүсийн зогсч буй зүгээс хэн нэгний хашгичин загнах дуу сонстож, энэ хавиар өнгөрч яваа хүмүүсийн анхаарлыг татах ажээ.
Тэр газар юу болоод байгааг сонирхон очлоо. Хижээл насны нэгэн эмэгтэй хажуудаа зогсч байсан охиныг "Чи муу хэнд ч хэрэггүй, арчаагүй амьтан..." хэмээн зандарч, түүний гарт байсан шар тортой зүйлийг булааж аваад явчихав. Торон дотроос шилний хагарсан чимээ сонстоно. Нөгөө эмэгтэй тойрч зогссон хүмүүсийн дундуур "Юугаа харсан юм" хэмээн зандчин алхаж одлоо.
Харин нөгөө охин уйлж хэсэг зогссоноо араас нь явчихав. Хажууд нь зогсож байсан хоёр хүү ч араас нь дагалаа. Тэнд цугларсан хүмүүс "Охин нь тортой юмыг нь унагаад хагалчихсан. Хүүхдээ ямар аймаар загнадаг юм бэ. Сүртэй юм бэ" хэмээцгээн тарж одов.
"Чи муу хэнд ч хэрэггүй, арчаагүй амьтан...". Ууртай ээж охиндоо ямар муухай үг хэлснээ өөрөө ч мэдээгүй байж магадгүй. Гэхдээ энэ үгийг сонссон хүн дотроо юу бодох бол гэхээс би эмээж байна. Өнгөрсөн өвөл сурвалжлагаар явж байгаад траншейны гэгдэх гэр оронгүйчүүдтэй уулзсан юм.
Тэд бол өөрсдийгөө "Хэнд ч хэрэггүй хүн" гэдэгтэйгээ эвлэрчихсэн байдаг юм билээ. Яриа болгоныхоо төгсгөлд "Бид хэнд ч хэрэггүй. Биднийг хүмүүс хог шаар шиг үздэг" гэж ирээд л гомдоллож байсныг санаж байна. Хэн нэгнээс ийм үг сонссон, тэр үгэндээ итгэчихсэн яваа хүмүүст хандаж хэлэхэд Монгол Улсад хэрэггүй хүн гэж байхгүй. Нэг ч гэсэн хүн энэ улсад хэрэгтэй байна гэж хэлье. Харин амьдралд хөл алдсан нэгийгээ бид өөд татах ёстой.
Монголчууд унасан хүнийг өшиглөдөггүй, харин ч бусдаас хамгаалдаг улс. Гэтэл дэндүү цөөхүүлээ болохоор биднийг элэг барих хүмүүс бишгүйдээ олон байх шиг. Харийнхан төрийн цагдааг нь зодож гэмтээн, гудамжаар алхаж яваа нэгийг нь дайрч, уул хадаар нь зугаалан ан амьтдыг нь хүссэнээрээ агнадаг. Үүнтэй нь бид эвлэрч орхиж. Огт тоосон шинжгүй, дуугүйхэн амьдарцгаадаг.
Ингээд бодохоор хүн ам хэдий олон байна улс орны аюулгүй байдал төдий чинээ бэхжинэ гэж ойлгож болохоор байгаа юм. 1960-1990 он хүртэлх Монгол Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 2.5-2.9 хувь болж, хүн амын тоо 2.2 дахин нэмэгдсэн байна. Энэ үеийг хүн ам зүйн "алтан үе" гэж томьёолдог аж. Үүнээс хойш хүн амын өсөлт төдийлөн нэмэгдсэнгүй. Одоо Монголд гурван хүүхэдтэй айл олон хүүхэдтэй гэгддэг болжээ. Харин олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүн амын өсөлт нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал, өмнө нь 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан бол эдүгээ 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байхаар тогтсон. Ийнхүү Монголын төр эхчүүдээ дэмжсэн, хүн амаа өсгөх бодлогод анхаарч буйд талархаж байна. Хүн ам ихтэй байна гэдэг нь улсын ДНБ баян байна гэсэн үг. Хүн амыг өсгөх асуудал нь төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Шинээр гэр бүл бологсод, хүүхдэд олгох тэтгэлэг, төрөлтийг төр засгаас дэмжих хэрэгтэй.
Хүүхдээ төрүүлээд эрүүл өсгөж байгаа эхэд цалин, урамшуулал олгож ч болно шүү дээ. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа аав нарт ч ажил эрхэлж байгаагаар тооцож цалинжуулж болох юм. Монголын нөхцөлд хүүхэд төрүүлсэн эх ясли, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас болж, дор хаяж хүүхдээ гурван нас хүртэл гэртээ суух болдог. Хоёр хүний цалингаар өнөө маргаашаа арайхын өнгөрүүлэх амьдрал дунд нэг хүний цалингаар амьдрана гэдэг бэрх.
Өнөөгийн нөхөн үржихүйн насныхны дунд санхүүгийн бэрхшээл их байдгаас хүүхэд төрүүлэхийг урьтал болгодоггүй нь нууц биш. Хүүхэд төрүүлж, зөвхөн нөхрийнхөө цалинг хүлээж суух нь айлын амьдралыг доройтуулна уу гэхээс дэвжээхгүй нь тодорхой. Тиймээс Монголын хүн ам өсөхгүй байна. Одоо төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулж, хүн амыг өсгөх бодлогыг улам чамбайруулах хэрэгтэй байгаа юм.
Ж.Тагтаа