gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын анхны багш Д.Ганзориг: Шавь нараа өдий зэрэгт хүргэсэн багш нарын зүтгэлийг үнэлдэг байвал зүгээр юм

Спорт
2008-09-04
0
Twitter logo

Монголчууд бид хоног тоолон хүлээсэн Бээжингийн олимпд түүхэндээ байгаагүй өндөр амжилтыг үзүүлж, дахин нэгэн үндэсний бахархалтай боллоо. Тэрчлэн Монгол үндэстэн, Монгол хүн ямар чадвартай болохыг дэлхийн өмнө батлан харуулсан дөрвөн тамирчиндаа төр засаг, ард түмэн нь баярлаад барахгүй байна. Харин бид Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба нарын анхны багш Спортын мастер Д.Ганзоригтой уулзсан юм.

-Та олимпийн алдартнуудыг "гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд" их хувь нэмэр оруулсан, анхны багш нь. Тэгэхээр анх тань дээр ирж байсан үеийг нь дурсахгүй юу?
-Өнөөдөр энэ секцэнд дөнгөж ирж байгаа хүүхдүүд шиг л жижигхэн хүүхдүүд "Багшаа, Боксын секцэнд орьё" гээд ирж байсан. Надтай хамт "Алдар" спорт хороонд байсан Дамдинбазар гэж ах нь Бадар-Ууганыг дагуулж ирээд "Боксчин болгоод өгөөч" гэсэн. П.Сэрдамба бол өөрөө л жаахан хүүхэд "Багшаа боксчин болмоор байна" гээд ирж байсан юм. Харин аав нь над дээр ирж уулзаад "Хүү маань боксчин болох нь уу. Яах бол" гэж асуудаг байсан. Гол нь хүүхдүүд маань энэ спортдоо дурлаад олон жил хичээллэчихсэн. Өнгөрсөн хугацаанд эд маань спортоо хаяж ийш тийшээ алга болсонгүй. Урдаа зорилго тавиад үндсэндээ спортоо амьдралынхаа гол зүйл болгоод явлаа шүү дээ. Түүнийхээ үр дүнг үзэж өнөөдөр дэлхийгээс медаль авчихаж байна. Олимпд нэг нь түрүүлчихээд нөгөө нь түрүүлэх шахаад байж байна гэдэг чинь л мундаг байхгүй юу. Хүүхдүүд маань өөрсдөө анх ирж байсан тэр үеэ ярих юм бол олон л юм хэлэх байх л даа. Эд нартай зэрэг авьяастай сэргэлэн хүүхдүүд зөндөө ирж байсан. Гол нь тэд нар замын дундаас гарч өөр янз янзын юм сонирхоод явчихсан байна. Тэгэхээр хүүхдүүд хэрэв нэг юмаар явбал тэрнийхээ эцсийг үзэх ёстой. Ер нь энэ гурван хүүхэд яг энэ заалнаас гарсан.

-Та багш хүнийхээ хувьд тэднийг шавь орох гээд ирэхэд нь юм дуулгах хүүхдүүд гэдгийг нь хэр шинжиж байв?
-Анх ирж байгаа хүүхдийг анхан шатны зааж байгаа юмыг хэр хүлээж авч, хийж гүйцэтгэж байгаа үйлдэл нь ямар байна хийх гэж зүтгэж байгаа тэмүүлэл хэр байна тэр болгоноос харна. Үгүй ядаж л хүүхэд сар хичээллээд ирэхээр л мэдэгдээд эхэлдэг. Ер нь их хөдөлмөрч хүүхэд амжилтанд хүрдэг. Э.Бадар-Ууган бол их бодож хөдөлдөг, бодол ихтэй хянамгайдуу хүүхэд л дээ. П.Сэрдамба бол угийн гялалзсан. Хэзээний л энд тэнд хүүхэдтэй ноцолдчихсон явж байдаг байхгүй юу. Бадар-Ууган нь арай буурьтай. Энхзориг бас их чимээгүй хүн шүү дээ. Рингэн дээр бол хор шартай. Хүнд нэг цохиулбал хоёр цохьно гээд л урагшаа явдаг хүн. Заримдаа тэрнээсээ болж алдаад байдаг талтай л даа. Тийм учраас мань хүнийг жаахан татаж нэлээн сайн зөвлөж "Чи ингэ тэг" гэж ажиллуулахгүй л бол "Аа сайн байна, болж байна" гэх юм бол их зүтгэнэ, биеэрээ их явна тэр чинь. Ерөөсөө цохих гээд бие нь түрүүлнэ шүү. Бадар-Ууган нь бол тэгэхгүй. "Тэгж ажиллах юм байна шүү" гэхээр бодно. Өөрөө тэрийгээ давтаж үзээд "Багш аа, ингэхээр нээрээ болж байна" гээд хэлдэг. Ер нь Бадар-Ууган бид хоёр голцуу их харилцан ярилцана. Гол техник юман дээрээ ажиллана л даа. Манай П.Сэрдамба бол голцуу зальжин хуурсан талын юм зүгээр байдаг. Тогтсон юмгүй олон юм хийх нь Сэрдамбад илүү зохицдог. Ер нь нэг техникийг нэг хүүхдэд өгөхдөө өөрийнх нь хөдөлгөөн, барилд тохируулж өгөхгүй бол болохгүй л дээ. Тухайлбал нуруу өндөр Энхзоригт "битүү хамгаалаад урагшаа дайраад бай" гэх юм бол болохгүй, ашиггүй шүү дээ.

-Спорт тэр дундаа боксын спортод халшрах, халгах юм их. Тэгэхээр шавь нар тань жаахан халгаж байсан үе байв уу?
-Ер нь хүүхдүүдийн маань зарим нь бэлтгэлээс жаахан хоцорно. Эсвэл янз бүрийн юм тохиолддог юм байгаа биз ирэхгүй үе байна. Тиймээс багшийн үүднээс хатуу хандах үе байна. Манай хүүхдүүд ч эмээнэ. Ер нь жаахан хоцорохоор нь би "Яагаад хоцроод байгаа юм. За дээс аваад ир" гэдэг л дээ. Тэгэхээр багш ороолгох нь гэж л бодно ш дээ. Мэдээж юу юугүй тэднийг чинь ороолгохгүй л дээ. Харин жаахан айлгана. "Дахиад хоцорвол. Гурав ороолгоно шүү. Дөрөв ороолгоно шүү" гэхээр тэр хүүхдэд "Ингэж болохгүй юм байна" гэсэн хүмүүжил болж очиж байх шиг байгаа юм. Мэдээж тэгээд хүүхдүүдээ "Тамирчин хүн бэлтгэлээ сайн хийж байж амжилтанд хүрдэг юм аа. Ингээд таслаад яваад байвал ямар ч хэрэг байхгүй шүү дээ" гэж ойлгуулна. Ер нь багш шавийн хооронд тодорхой хэмжээний хүндлэл л байх ёстой гэж би боддог. Хэн хэнийгээ ойлгодог, хүндэлдэг байх ёстой. Тэрнээс заавал тэр хүнийг чинь хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой гээд л зүтгээд байх биш. Хэн хэн нь бие биеэ ойлгож "Энэ багш надад юм зааж өгч, намайг амжилтанд хүргэх гээд байгаа юм шүү. Миний төлөө юм байна шүү" гэдгийг ойлгох ёстой. Нөгөө талаар багш хүн "Би энэ хүүхдийг амжилтанд хүргэх гэж байгаа юм шүү гэж л ойлгох ёстой.

-Багш хүн шавийнхаа амжилт бүрээр л бахархана. Бадар-Ууганы хувьд Дэлхийн аваргаас алтын дайтай мөнгө авахад нь олон хүн олимп ойрхон байна гэж байсан?
-Тэгэлгүй яахав. Багш хүний хувьд баярлаж байсан. Ер нь багш бүр л шавиа амжилтанд хүргэхийн төлөө ажилладаг. Анх ирж байгаа хүүхдийг өсвөрийн улсын аварга болгочих юмсан гээд зорино. Болчихоор "За энэ хүүхдийг чинь залуучуудын Улсын аварга болгочихоё хөөе" гээд тэгээд дээшлээд "Насанд хүрэгчдийн улсын аварга" болчихонгуут нь "За одоо олон улсын тэмцээнд үзье" гэдэг. Яг л энэ зарчмаар би энэ хүүхдүүдтэйгээ ярьж явсан л даа. Энхзориг гэхэд л 16-тайдаа анх надтай Читийн Олон улсын тэмцээнд очиж түрүүлж байсан хүүхэд шүү дээ. Жаахан болохоор насанд хүрэгчдийн тэмцээнд оруулахгүй гээд тэгэхээр нь "Би бараг өөрөө амь насыг нь даах нь холгүй оруулсан. Би ч өөрөө эмээж л байсан. Дөнгөж 16-тай хүүхэд насанд хүрэгчидтэй үзэхээр жаахан бярдуулах л байх гээд. Тэгсэн манай хүүхэд тэнд бүгдийг нь хүргэхгүй хожоод л түрүүлсэн. Тэгээд энэ Бадар-Ууган, Сэрдамба эднүүсийг ч хүртэл би тийш нь аваачаад Олон улсын тэмцээнд оруулж байсан. Манай ОУХМ Цэрэнням гэж бий л дээ. Хятадад боксын мэргэжилтэн багш хийж     байсан. Цэрэнням маань найзын хувиар яриад, анх энэ хүүхдүүдийг жаахан байхад нь тэнд аваачиж хятадуудтай хамтарсан бэлтгэл хийж байсан. Манай хүүхдүүд тэнд очоод гайхаж байсан л даа. Тэдний байр, хангамж, хоол, цалин, хувцас гээд бүх юм нь цаанаасаа. Манай хүүхдүүд тэнд хамтарсан бэлтгэл хийгээд их юм сурч, ойлгож авч байгаа юм л даа. Тиймээс би найздаа баярлаж явдаг. Энэ хүүхдүүдийг өдий зэрэгтэй явахад их л тусламж үзүүлсэн. Сүүлд нь бид ахиад хоёр сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Тийм орчинд ороод бэлтгэл хийгээд ирэхээр хүүхдүүд маань "Болох юм байна. Чадах юм байна" гэсэн их итсэлтэй болж. Тэндээс сэтгэлзүйн бэлтгэлийг их олж авч байгаа юм.

-Хоёр шавийнхаа олимпийн аваргын төлөөх тоглолтыг "амьдаар" нь үзсэн биз?
-Бадар-Ууган, Сэрдамба хоёрын хүрэл медалийн төлөөх тоглолтыг үзчихээд ирсэн. Сүүлийн тоглолтуудыг нь эндээ ирж найз нөхөдтэйгээ үзсэн. Ер нь би Бадар-Ууганыг Дэлхийн аваргаас мөнгө аваад ирэхэд нь, тэр финалыг нь үзээд л "Бадар-Ууган бол дэлхий, тивийн хэмжээний тамирчин болчихжээ" гэдгийг харсан. Сая олимпд тоглож байгаа нь харахад ч үнэхээр илүү байна. Жиндээ бол илүү байна. Миний ганц эмээж байсан юм бол тэр Кубатай тоглоход нь. Энэ чинь сүүлийн хоёр жил бараг Кубатай гар зөрөөгүй шүү дээ. 2007 оны Дэлхийн аваргад Күбүүд очоогүй учраас бас зөрж чадаагүй. Тийм болохоор би "За Кубатай тоглоогүй жил болсон байна. Эхний раундаасаа мэдэгдэнэ дээ" гэж бодож байсан. Тэгээд 1-р раунд тоглоод 3 оноогоор илүү гараад ирэхэд л ойлгосон доо. Аварга болохоор нь үнэхээр баярласан. Найз нөхөд маань утсаар баяр хүргээд маш их баярласан л даа. "Ямар ч байсан хүүхдүүд маань зорьсондоо хүрлээ дээ л" гэж бодсон. Хүн чинь маш их баярлахаар хэлэх ч үг олддоггүй сонин болдог юм билээ.

-Мэдээж шигшээ багийн багш дасгалжуулагчид байгаа ч таны заасан сургасан зүйл шавь нарыг чинь амжилтанд хүрэхэд их нөлөөүзүүлж байгаа нь дамжиггүй юм.
-Бадар-Ууганы хувьд урд гар бол ерөнхийдөө цохиод татаад, доош нь татаж авдаг байсан юм. Тэрийг нь би энд байхад нь "Битүү хамгаалалттай хүнд тэгж битгий татаарай. Урд гар хатгангуутаа тулж байгаа юм шиг үлдээж араас нь хойд гарын цохилтуудыг оруулж байгаарай гэж зөвлөж. Энд бас тэрийг бэлдсэн. Сая Кубын тамирчинтай тоглохдоо тэрийг илүү ашигласан. Кубыг ойртуулаагүй ш дээ. Яахав миний хийлгэж байсан хэлж байсан юмнууд тэнд байна л даа. Тэгэхээр Бадар-Ууган хэлсэн заасан зүйлийг маш их хичээж хадгалж бодож явдаг хүүхэд гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн рингэн дээр биеэ маш чөлөөтэй авч явж байна ш дээ. Яаж ажиллавал болохоор байна. Юун дээр болохгүй болчихоод байна гэдгээ өөрөө зохицуулаад байж бодож чадаж байна. Рингэн дээр өөрийгөө маш ухаантай авч явна гэдэг тамирчин хүний том ололт юм.

-Та багшийнх нь хувьд Сэрдамбыг сайн мэднэ. Хэрэв гар нь гэмтээгүй бол аварга болж чадах байсан болов уу?
-Манай Сэрдамба чинь тэр тамирчинг ялж байсан байхгүй юу. Сэрдамба сайн сайн хүмүүсийг хожиж гарч ирсэн. Сэтгэлзүйн хувьд манай Сэрдамба өрсөлдөгчөө бодвол илүү өндөр бэлэн болчихсон байсан. Харин нөгөө хүн эсрэгээрээ нутаг дээрээ байгаа мөртлөө маш их болгоомжлол байсан. "Одоо би нутаг дээрээ байж энд ялагдчихвал яахав" гээд л ялагдаж байсан хүнтэйгээ таарахаар маш их юм бодогдоно шүү дээ. Тэр талаас нь үзэхээр Сэрдамба хожих байсан. Яагаад гэвэл тамирчин хүн тэгж их биеэ барьж янз бүрийн юм бодож тархи нь их ядарчихаар аливаа юмыг хүлээж авах, хэдийгээр багш тоглолтонд зориулж тактик бэлдсэн ч, тэрийг гүйцэтгэх хэмжээнд тархи нь ажиллаж чадахгүй. Тэгэхээр үндсэндээ Сэрдамба бол сэтгэлзүйн хувьд хамаагүй бэлэн болчихсон байсан.

-Ер нь бол тэнд байсан манай боксынхон Сэрдамбыг тоглож чадахгүй байж магадгүй гэдгийг мэдэж байсан гэсэн. Та гар нь болохгүй байгааг тоглолтоос өмнө мэдсэн үү?
-Би арай ч тийм юм дуулаагүй л дээ. Наана нь ирчихсэн юм чинь. Харин финалын тоглолтонд Насанбат эмчтэй цуг гарч ирэхэд жаахан ойлгож эхэлсэн л дээ. "Нөгөө гар нь болохоо байж. Эмчтэйгээ гарч ирж байна. Банди багш харагдахгүй байна" гэж бодож байсан. Манай гурван хүүхэд чинь гурвуулаа олимпоос өмнө гэмтэл авсан. Эхлээд Бадар-Ууганы тохой гэмтсэн. Дараа нь Энхзориг ДА-ын өмнөхөн гол гарынхаа мөрөө гэмтээсэн. Сэрдамба эрх авах тэмцээн дээр мөрөө гэмтээгээд ирсэн. Тэгээд шахуу тэмцээнүүд байгаад байдаг. Орохгүй байж болдоггүй. Орохоор гэмтэл нь эдгэхгүй байдаг. Тэгээд Насан эмчтэйгээ би чинь зөвлөлдсөн л дөө. Тэгээд эд маань сүүлийн тэмцээнд болиод БТСУХ Тайвань руу эмчилгээнд явуулсан. Энэ эмчилгээ бол бүр нам дараагүй. Бүрэн эмчлэхэд хугацаа хүрэхгүй байсан. Бас ч арай гайгүй болоод ирсэн.

-Шавь нар чинь медаль авсныхаа дараа анхны багшдаа "баярлалаа" гэж аминчилж ярьсан байх даа?
-Тэгж яриагүй. Бололцоо байхгүй байсан юм байгаа биз дээ. Би ирэхэд нь онгоцны буудал дээр уулзаж баяр хүргэлээ. Хүмүүс чинь шавчихаад ойртох ч боломж байхгүй байсан.

-Мөнх-Эрдэнэд олон хүн найдаж байсан. Гэхдээ Францтай тоглохынхоо урд шөнө унтаж чадаагүй, нойрны эм уусан нь нөлөөлсөн гээд байгаа?
-Мэдэхгүй. Би чамаас дуулж байна. Ер нь Францтай тоглосон тоглолтыг нь харахад өөрөө гарч ирээд эхний хоёр раунд дээр хүлээгээд ажиллаагүй шүү дээ. Тэгж болохгүй байсан. Өөрөө гараад удирдаад эхний хоёр раунд дээрээ ажилласан бол зүгээр байсан. Тэр эм уусан гэж дуулаагүй. Хэрэв тэгвэл тэр нөлөөлж болно. Уул нь тамирчин хүн маргааш тоглолттой байхад урд орой нь маш сайн унтаж амрах ёстой. Унтаж чадахгүй байна гэдэг чинь тархи амраагүй байна гэсэн үг. Тархи ядарчихаар ажиллагаа буурна, хурдгүй болно гэдэг чинь аргагүй ш дээ. Тэр хүн амарч чадаагүй юм чинь яаж сайн тоглох вэ. Уг нь Мөнх-Эрдэнэ энэ дөрвөөсөө хамгийн ахмад нь. 2 дахь олимпд орж байгаа. Туршлагаараа энэ хэдээсээ илүү. Тэгэхээр хүн болгон Мөнх-Эрдэнээс хүлээж байсан л даа. Уул нь манай Мөнх-Эрдэнэ ажиллагаа сайтай, цээжний хөдөлгөөнтэй уян хүүхэд. Сая тэгээд болсонгүй л дээ.

-Ингэхэд олимпийн аварга, амжилтанд хүрсэн тамирчдынхаа анхны багш нарын хөдөлмөр зүтгэлиийг үнэлэхгүй өнгөрөх нь гэж ярих хүмүүс их таарч байна?
-Яахав дээ. Манайх ч биш, би ч биш л дээ. Амжилт үзүүлээд байгаа бусад спортын төрлүүдэд энэ тамирчдын чинь ард багш л байдаг шүү дээ. Тэр багшийг эргээд цаана нь харах юм бол тэр хүний амьдрал тэр чигээрээ байдаг. Дан ялангуяа анхан шатны хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарыг харж үзэж нийгмийн талынх нь ч асуудлыг шийдэхүйц зохицуулалтыг улсаас гаргаж өгвөл зүгээр гэж боддог. Гэтэл юу ч мэдэхгүй 13-тай жаахан хүүхдийг аваад 7,8 жил зүтгэж байж гаргаж ирээд, улсын аварга болгоод ОУ-ын тэмцээнд оруулчихаад явж байдаг. Би л гэхэд энэ хүүхдүүдтэйгээ 13-тайгаас нь өдий хүртэл хамт байсан. Шигшээ багд орчихсон байхад нь одоо ч гэсэн хамт бэлтгэлийг нь хийлгээд л явж байна ш дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдрал ар гэрийг жаахан ч гэсэн дэмжих ёстой юм. Тэгэхгүй "Тамирчин, тамирчин" л гээд яваад байдаг. Одоо нөгөө багшид нь юм алга байна ш дээ. Одоо бүх багш нар нь байна даа. Шигшээ багийн багш нар нь ч байна. Анх гаргасан багш нар нь ч байна. Багш шүү дээ. Энэ хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг юм байвал зүгээр гэж боддог.

-Та олон жил олон шавь бэлдлээ. Спортод өөрийгөө зориулсан таны хувьд амьдрал ахуй тань ямар байна?
-Өнөөдөр би амьд эргээд харахад нэг их сайхан биш л байна шүү дээ. Үр хүүхдийн сургуулийн төлбөр өшөө бусдыг яах вэ гээд хувь хүнийхээ амьдрал дэээр эргээд ирэхэд олон асуудал гарч ирж байна. Үүнийг зохицуулах гэж гэр бүлийн хүн маань л зүтгэж байна. Багш хүн болохоор шавиа гайгүй болгочих юмсан, сургачих юмсан гэж л зүтгэж ирсэн дээ.

Э.Болорхажид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан