Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид Цагдаагийн академийнхантай хамтран 2006 оны зургадугаар сарын 22-нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг багагүй хугацаанд судалжээ. Тэд Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуульд заасан зарчим, тэгш эрхийг зөрчиж байна хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа гэнэ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заажээ. Үүнд, 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа болон 18 насанд хүрээгүй хүүхдэд өршөөл үзүүлнэ хэмээсэн байдаг аж. Мөн хуулийн 4.2-т "Энэ хуулийн 4.1.6-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй" гэсэн байдаг аж. Дээрх зүйл заалтууд нь Үндсэн хуулийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалтыг зөрчиж байна гэж өмгөөлөгчид үзжээ. Манай улсад анхны өршөөлийн хууль нь 1922 онд гарч байжээ. Энэ хуулиар хүрээний гэм буруутай этгээд, хүүхдийг ялаас чөлөөлсөн байна. Дараа нь 1981, 1987 онд Өршөөл үзүүлэх тухай хууль мөн батлагджээ. 2006 оны Өршөөл үзүүлэх тухаи хууль нь насанд хүрээгүй хүүхдийг онцгойлон анхаарснаараа өмнөх хуулиудаасаа ялгаатай гэнэ.
Энэхүү Өршөөлийн тухай хууль батлагдсанаас хойш 1692 ялтныг ялаас чөлөөлжээ. Үүнээс 609 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 23 жилийг хассан байна. Мөн хүүхдийн хорих ангийн 129 нь эмэгтэй 33 нь 18 хүрээгүй гэх мэт шалтгаанаар нийт 347 ялтныг Өршөөлийн хуульд хамруулжээ. Тэдний зургаа нь тухайн үед өршөөлд хамрагдаагүй ч дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж сулласан байдаг аж. Өршөөлийн хууль батлагдахаас өмнө 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн 43 хүн ял эдэлж байгаа аж. Эдгээр хүүхдүүдийг Өршөөлийн хуульд хамруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар шийдээд байгаа гэдгээ өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт мэдэгдэв. Мөн 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдээд одоо ял эдэлж байгаа тэдний хувьд стратегийн өмгөөлөл явуулахаар болоод байгаа аж.
Д.НАВЧАА