gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     10.28
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 5
Зурхай
 10.28
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 10.28
Валютын ханш
$ 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малчны дээд сургууль байгуулъя

Боловсрол
2008-06-03
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-06-03
Малчны дээд сургууль байгуулъя

Энд тэнд их сонин сонин дээд сургууль байдаг даа. Тухайлбал Хятад, Солонгост хоол хийх чиглэлийн их, дээд сургуулиуд бүр академитай. Дээхнэ зүүн хойд Хятадад явж байхад нэгэн ресторанд "данхнаас цай аягалах ухаа­ны профессор" цолтой үйлч­лэгч метр урт цорго бүхий данх барьчихсан доёлзуулж яв­сан.

Манайхан дээд боловсрол эзэмшинэ гэхээр дараа нь заавал дарга болох юм шиг ойлгодог. Тийм ч байсан. Ухаан нь Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд хөдөө очи­хоороо малчин биш малын эмч хийнэ. Нэг хоёр жил мэргэжлээрээ ажиллав уу үгүй юу сум, нэгдлийн дарга болоод арилаад өгнө.

Жил бүр 180 орчим их, дээд сургуулийг төгсөгчид дотроо их л юм бодож явдаг байх. Сургууль болгон удирд­лагын ухаанаас бага сага зааж өгдөг юм шиг байна лээ. Угаасаа гурван хүний нэг нь дарга байсан Монгол орон одоо улам л олон дарга, босс­той болоод байна. Нэг нар­гиантай яриа байдаг. "Манай ажлын газрынхан тал нь дар­га. Бусад нь од болчих­жээ. Намайг хүртэл хүмүүс таньдаг болсон байна. Тэгэ­хээр манай энэ байшинд л нэг учир байна..." гэж хөөр­цөг­лөсөн тал бий. Эндээс харж байхад бид зүгээр ая­тайхан ажлаа хийж явж ча­дахаа байтлаа хийрхэлд ав­таад буйн шинж юм. Дээр нь Чин­гэс энээ тэрээ гэж үзэл сур­тал, үзэх киногоор хүртэл хөөргөж дөгөөгөөд байхаар бас чиг аргагүй юм. Тэгээд цөмөөрөө дээд боловсролтой, цөмөөрөө дарга болчихоор үлдэж байгаа хэдхэн нөхөд маань юу хийх ёстой вэ. Хар бор ажлыг хятадуудаар хийл­гээд байх аюултай. Өөрсдөө хийнэ гэхээр хайран сайхан сургуульд сурсны хэрэг юун. Дээд боловсролгүй хүн, мэдрэл муутай хүн хоёрыг яваандаа адилтган үзэх нь.

Саналсаад байх юмгүй угаасаа эндээс ийм нэгэн санаа аргагүйн эрхэнд гараад байдаг юм л даа. Урьд өмнө нь ч ярьж л байсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье, мэргэжлийн сургуулиудыг дэмжье. Хуучин ТМС-ийг сэргээж мэргэжилтэй ажил­тан бэлдэх хэрэгтэй, цаана чинь өндөр цалин амлаад экскаваторчин олохгүй бай­на... гээд л. Гэхдээ эдгээрийг яригчид нь нөгөө л дарга нар. Тэд өөрсдийнхөө хүүхдийг хөдөө малчин болгодоггүй. Тэд өөрсдийнхөө хүүхдийг гадаадад бүр нарийн сур­гуульд явуулдаг болохоор сонсож байгаа бусад нь үгэнд нь орж гуталчин болгодоггүй. Хэн маань ч ялгаагүй үр хүүх­дээ сайн сайхан явуулах гэгээн хүслийг хүндэтгэн үзэж зарим нэг мэргэжлийн дээд сургуулийг нээмээр санаг­дана.

Нэн ялангуяа малчны дээд боловсрол эзэмших шаардлага гарлаа. Саявтар зүүн гурван аймагт тэнгэр гэнэт муухайрахад малтай, хүнтэйгээ сүйрч байна. Ма­най их бичигч нар "Малаа яаж маллахыг Марксизмаар заал­гахдаа тулаагүй..." гэж тэд­нийг онгироосны гай юу. Ор­чин үеийн шинжлэх ухааны дэвшил, байгаль орчны эрс өөрчлөлт энэ тэрийг хайх­рахгүйгээр хэдэн зөнөглөсөн өвгөний үгээр явж байж го­ломтоо самруулж, хотоо хар­луулах нь байна шүү. Манай хөдөөнийхний дунд мал мал­лах хар ухаан гэж их ярьдаг. Тэрнийгээ нэгнээсээ их нуу­даг. Зурагтаар ярьж буй өв­гөнөөс сурвалжлагч :-Та хэр­хэн төлөө зуун хувь бой­жуулав гэхээр

-За яахав дээ. Эцэг өвгө­дөөс уламжилсан мал маллах арга ухаанаа дагаад... тэгээд хэдэн малын минь буян хөөр­хий... гэс хийгээд өөр юу ч хэлдэггүй. Ялангуяа морь уяж буй хүн дээр очвол өөрс­дийхөөс нь бусад нь муу ёр болон хувирч тагнуулч илчил­сэн мэт авирладаг.

Хөдөө аж ахуйн их сур­гуулийн дэргэд малчны анги нээж морь уях онол, зуднаас хүн малаа хэрхэн аврах, ашиг шимийг нь яаж хүртэх, дотоод гадаадын малын үүл­дэр, гадаадынхан ноосоо яаж хяргаж адуугаа хэрхэн аг­талдаг, эрчимжсэн мал аж ахуй, фермер, мал эмнэлэг, гадаад хэл, интернэт гэх мэт хичээл заалгаж, төгсөхдөө хамгийн чадах ажлаараа дип­лом хамгаалдаг болмоор байгаа юм. Тэгээд сургуулиа төгсөөд хонин дээрээ очвол арай л өөр дөө.

Малын зоо болгочихоор дарга болно гээд хөдлөхгүй. Арьс нэхий элдэх түр сургал­тад хамруулсан байсан ялгаа байхгүй. Энэ мэтчилэн хөдөө аж ахуй, техник, газар тариа­лангийн салбаруудын эгэл ажил хийж буй хүмүүст зо­риулсан их, дээд сургуулиу­дыг зориуд бий болгохгүй бол ажил хийх хүн олдохоо больж өмнөд хөршийнхнөө хэдэн саяар нь умар зүг зөөхөөс өөр гарцгүй.

Ж.Гангаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан