gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөрчсөн"

Т.Онон
Нийгэм
2024-04-12
19
Twitter logo
Т.Онон
19
Twitter logo
Нийгэм
2024-04-12

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулж өргөн мэдүүлсэн талаар “Татварын хөгжил-дэвшил” ТТБ-ын тэргүүн Б.Ганболд ярилаа.

"УИХ-аар хэлэлцэж байгаа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2022 онд өргөн барьсан. Одоо Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Бид энэ төслийг өргөн барьсантай холбогдуулан  2012 онд батлагдсан Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, өргөн баригдсан нэмэлт өөрчлөлтийн хуульд  шинжилгээ судалгаа хийсэн. Мөн мэргэжлийн хүмүүсийн хүрээнд татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлгүүд хийсэн. Үүнээс гарсан саналыг нэгтэн 2022 оны 12-р сарын 15-нд Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслийн талаар бидний хийсэн судалгаагаар хоёр хүндрэлтэй асуудал гарч ирсэн.    

Нэг. МУ-ын иргэн бол Үндсэн хуульд зааснаар татвар төлөх үүрэгтэй. Татвартай холбоотой 30-аад хууль байна. Татварын төрөл болгон хуультай, Сангийн яам, Татварын ерөнхий газраас баталсан аргачлал журам заавар байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэд мэдлэгтэй байх шаардлагатай. Бидний дунд тийм мэдлэгтэй хүн харьцангуй бага. Сүүлийн үед яагаад татварын эрсдэл дарамт багасахгүй байгаа нь хүмүүс энэ талын мэдлэг боловсролгүй байна гэсэн судалгааны дүн гарсан.

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Мэргэшсэн зөвлөх гэдэг нь татвар төлөгчийн дутагдаад байгаа мэдлэг боловсролыг нөхдөг үйлчилгээ юм. Иргэд бизнес эрхлээд татварын асуудлыг нь энэ хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөхүүд зөвлөөд туслалцаа үзүүлээд явах арга олон улсад хэрэгжсэн байдаг.

Гэтэл энэ хууль хэрэгжсэн 10 гаруй жилийн хугацаанд 2022 оны есдүгээр сарын байдлаар 27377 татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулснаас 23249 буву 83,4 хувьд нь акт тогтоогдсон. 34,7 их наяд төгрөгийн татварын зөрчилд нь 2,5 их наяд төгрөгийн нөхөн татвар ноогдуулсан байна. Акт тавиулсан 26 мянган ААН, 23 мянган татвар төлөгчид байна. Үүнээс харахад татварын эрсдэлээс хамгаалах татварын дарамтаас сэргийлэх  үйлчилгээ үзүүлэх ёстой энэ хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадаагүй гэж үзэж байна.

Энэ хуульд "Татвар төлөгч болгон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний туслалцаа авах эрхтэй" гэж заасан байдаг.  Хүн болгонд татварын хэрэгцээ гардаг ч хуулиар зөвшөөрөгдсөн энэ үйлчилгээг үзүүлдэг газар маш цөөхөн. Энд мөнгө саах механизм л үйлчилж байна.

Энэ хуулийг 2012 онд батлахдаа нягтлан бодох бүртгэл, татварын дамжаа эрхэлдэг "Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг" ТББ-д онцгой эрх хуулиар олгосон. Тухайлбал сургалт, шалгалт зохион байгуулах эрх, татварын мэргэшсэн зөвлөх гэдэг цол буюу гэрчилгээ өгөх эрх. Гэхдээ энэ гэрчилгээг авсан хүн бүр ийм үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Яагаад гэвэл энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгосон. Өнөөдөр Монгол Улсад ийм үйлчилгээ үзүүлдэг ердөө 32 ААН байна.

Хоёрт. Нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Д.Цогтбаатар гишүүн өргөн барьсан. Монгол Улс хуультай орон. Ардчилсан оронд хууль засаглах ёстой. Ямар нэгэн харилцааг хуулиар зохицуулахын тулд Хууль тогтоомжийн хуулиар  дагаж мөрдөх ёстой. Тэр тусмаа хууль баталдаг УИХ дагаж мөрдөх ёстой. 10 жил хэрэгжсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ хууль тогтоомжийн хуулийн дагуу хэрэгжилтийн үнэлгээ, тандан судалгаа хийх ёстой. Гэтэл энэ хуульд зөвхөн тандан судалгаа гэдэг зүйл л хийсэн.

Хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй учраас ажлын хэсэг ямар ч судалгаа, үндэслэлгүй ярьж байна. Энэ хууль татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зохицуулах ёстой болохоос нэг нийгэмлэгийн эрх ашгийг нэмэх гэж өргөжүүлэх гэж гарсан хууль биш. Бид бол ямар ч тусгай зөвшөөрөлгүй, ямар нэгэн зөвлөх эрхгүй, заавал нэг ТББ-ын сургалтад суух хуулийн заалтыг зөвшөөрмөөргүй баймаар байна. Тусгай зөвшөөрөл гэдэг ашигт малтмал, архи гэх мэт зүйл дээр хийгддэг ажил. Ийм үйлчилгээ яагаад тусгай зөвшөөрөлд орж байгаа юм бэ. Энэ хууль зөрчиж өргөн барьсан энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал бид дахиад татвар төлөгчийн хууль ёсны эрхийн тухай ярих аргагүй болно" гэв. 

Д.Цогтбаатар гишүүн "Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл 2022 оны 10-р сарын 4-ний өдөр өргөн барьсан. Энэ хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг дээр явж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан