- Наймдугаар сард Вагнерын хувийн онгоц осолдож, 10 хүн амиа алдсан
- Осол гаднын нөлөөнөөс бус онгоцонд бөмбөг дэлбэрснээс болсон байж магадгүй гэв
- Вагнерын төв байрнаас 10 тэрбум рубль, 5 кг кокаин олджээ
Энэ оны наймдугаар сард Вагнер бүлгэмийн хувийн онгоц осолдож удирдагч Евгений Пригожин болон хамт зорчиж явсан есөн хүн амиа алдсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амь үрэгдэгсдийн цогцсоос гар бөмбөгний хэлтэрхий олдсон гэдгийг мэдэгджээ.
Улмаар ослын шалтгаан гаднын нөлөөнөөс бус онгоцонд бөмбөг дэлбэрснээс үүдэлтэй байж магадгүй гэсэн таамгийн дэвшүүлээд байгаа аж.
Мөн мөрдөн байцаагчид цогцсоос согтууруулах ундаа, мансууруулах бодисын шинжилгээг авах ёстой байсан ч ингээгүй нь буруу гэдгийг хэлэв.
Үүнээс гадна Санкт-Петербург дахь Вагнер бүлгэмийн төв байрнаас 10 тэрбум рубль буюу 100 орчим сая ам.доллар бэлнээр, 5 килограмм кокаин олдсоныг дурдсан.
Вагнер бүлгэмийн эхлүүлсэн зэвсэгт бослого өндөрлөснөөс хоёр сарын дараа Пригожин амиа алдсанд Ерөнхийлөгч Путиныг “өшөө авсан” хэмээн сэжиглэж байсан юм. Харин Кремлиэс үүнийг “огт үндэслэлгүй зүйл” хэмээн үгүйсгэж байв.
Эх сурвалж: Aljazeera