Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох нь энэ аяны зорилго юм.
Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана.
Уг аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх аcран хамгаалагчдад зориулсан төрөл бүрийн дижитал мэдээлэл, мөн байгууллага хамт олныг хамарсан сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөжээ.