Монгол Улсад хүнсний салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баяр буюу Хүнсчдийн баяр арван хоёрдугаар сарын 8-нд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахын төлөө шинэ технологи, шинэ инновац нэвтрүүлсээр байгаа энэ салбарынхны дундаас 2023 оны “Хүнсний манлай үйлдвэр”-ээр “Хүнс групп” тодорлоо. Хүнс групп нь Монголын хүнсний үйлдвэрүүдийн ууган үйлдвэр бөгөөд 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Дэлхийн олон улсад бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортлохоос гадна дотоодод мах бэлтгэлийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад буй “Хүнс групп”-ийнхний хувьд 2023 оны сүүлч арван хоёрдугаар сарыг бахархам амжилт, тэмдэглэлт үйл явдлуудаар дүүрэн үдэж байна.
Үүний нэг бол “Хүнс боловсрол” төслийн хүрээнд ОХУ-ын “Аромадон” ХХК, Хүнс, технологийн политехникийн коллежтой хамтран зохион байгуулсан махны салбарынхны ур чадварыг дээшлүүлэх технологичдын сургалт байлаа. Хүнс группийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон чиглэлд манлайлалтай ажилладаг. Тэр дундаас хүнсний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, бүх нийтэд хүнсний боловсрол түгээх зорилготой “Хүнс боловсрол” төсөл юм. Энэ төслийн хүрээнд тус компани хиам үйлдвэрлэх технологийн сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, технологичид сертификаттай төгсдөг онцлогтой. 18 дахь жилдээ зарлагдсан энэ жилийн сургалтад Монголын махны салбарын 50 гаруй технологич хамрагдав.
Шинэ оны босгон дээр өрнөсөн бас нэгэн чухал амжилт бол “Хүнс групп” хүнсний салбарын ISO 9001:2015, ISO 22000:2018 магадлах аудит №1 амжилттай хамгаалсан явдал байлаа.