gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон ч барилгын ажлаа зогсоохгүй байна"

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-10-28
219
Twitter logo

Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Зүүн хүрээ” хотхоны зүүн талд нар хааж барилга барин иргэдийн эрх ашгийг зөрчих гэж байна гэж тус хотхоны оршин суугчид гомдол гаргажээ. Бид Зүүн хүрээ хотхоны нөхцөл байдлыг сурвалжиллаа.

"Зүүн хүрээ хотхоны" СӨХ-ны дарга С.Жархын"Зүүн хүрээ" хотхоны СӨХ-ны дарга С.Жархын “Манай хотхоны зүүн талд барилга барьж буй “Толиман” компани нь 2015 онд  1000 метр га газар эзэмших зөвшөөрлөө авсан. Энэ зөвшөөрөл 2020 онд дууссан байгаа юм. Хуульдаа газрын гэрчилгээг дуусаагүй үед сунгах хүсэлтээ өгсөн байх ёстой. Гэтэл энэ гэрчилгээ нь дуусаад дөрвөн сарын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сард хүсэлтээ өгчээ. Тус компани өөрсдийнхөө эзэмших ёстой газраас нийтийн эдэлбэр талбай руу хашаагаа сунгаж татсан.

Манай хотхоны зүүн талын 207-р байранд 88 айл амьдардаг. Энэ барилга баригдлаа гэхэд тэр хэсэгт гал гарвал гал командын машин орох ямар ч зайгүй болгочихсон. Мөн нар тусахыг нь хааж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна. Тус газар 14 давхар зочид буудал, рестораны зориулалтаар барилгын ажил эхэлсэн. Барилгын норм стандарт дүрмийн дагуу 16 давхар барилгын хажууд 14 давхраас дээш өндөртэй барилга барих бол барилга хоорондын зай 45 метр байх ёстой. Оршин суугч бид лазерын хэмжигчээр хэмжихэд 13 метрийн л зайтай байсан.

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 5.26, 4 дүгээр хавсралтад:
Тухайн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл нь:
Барилгын тууш талуудын хоорондох зай 15мээс багагүй /2-3 давхар бол/, 20м-ээс багагүй /4 давхар бол/, 21м-ээс багагүй /5 давхар/, 30м-оос багагүй / Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10м-ээс багагүй /2-4 давхар/, 12м-ээс багагүй /5 давхар/, 15мээс багагүй /9 давхар/, - Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хоорондох зай 18м-ээс багагүй /9-12 давхар/, 25м-ээс багагүй /16 давхар/ зайд байрлах шаардлагыг хангасан байна хэмээн заажээ.

Оршин суугчид хэд хэдэн удаа жагсаж, гарын үсэг цуглуулсан. Мөн холбогдох төрийн байгууллагуудад энэ барилгыг цуцалж өгөх хүсэлт илгээсэн. Эхлээд нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Тус газраас мэдэгдэл хүргүүлж газрын тухай хуулийн 35-р зүйлийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглаж нийтийн эдэлбэр гудамж талбайг хашаалсан зөрчил гаргасан тул газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалчихсан. Гэтэл барилгын ажил үргэлжилсээр л байна.

Манай 14-р хороонд улсын нэг ч цэцэрлэг, сургууль байхгүй. 2021 оноос хойш хорооны оршин суугчид цэцэрлэг, сургууль бариад өгөөч гэх хүсэлтийг удаа дараа улсад хандсан. Гэвч өнөөдөр зочид буудал, бар, ресторан үйлчилгээний төв барьж байна. Би хоёр хүүхдийн аав. Хүүхдээ хоёр автобусны буудлын цаана байрлах сургуульд нь хүргэж өгдөг. Машинтай, машингүй явах үе бий. Өвлийн хүйтэнд даарна, агаарын бохирдол, авто машины бензиний угаар үнэртэнэ. Үнэхээр туйлдаж байна. Манай хүүхэд ч гэлтгүй энэ хорооны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна.

Хэдэн өдрийн өмнө тус компани зөвшөөрөлгүй манай СӨХ-ны өмчийн ханыг цоолоод шугам гаргаад ус, цахилгаан татчихсан байсан. Бүх зүйл нь албан ёсных байсан бол цахилгаанаа зөвшөөрлийн дагуу холбуулах байсан. Улаанбаатар хотод бетонон ширэнгэн ой болчихлоо, хасахгүй гэхэд нэмэхгүй байж болно шүү дээ” гэлээ.

Уг асуудлаар бид Толиман компанийн менежертэй холбогдов. Тэрээр “Манай барилгын бүх зөвшөөрөл хууль ёсных. Зүүн хүрээ хотхоны СӨХ-ны дарга, удирдах зөвлөлийн гэх хоёр хүн л биднийг буруутгаж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар цахилгаан түгээх станц, Нийслэлийн албанаас дуудагдаж шалгуулсан. Шат шатандаа шалгаад, зөрчилгүй гэж дүгнэсэн. Манай компанид ямар нэгэн барилгын ажлыг зогсоох цуцлах мэдэгдэл огт ирээгүй. Энэ хотхоны СӨХ-ны дарга гээд байгаа хүн төрийн байгууллагуудад хүртэл худлаа, үнэн юм ярьж хольж хутгаад яваад байх юм.  Ямар ч асуудалгүй газрыг гүтгэж болохгүй” гэв.

Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй – физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана хэмээн Монгол улсын барилгын норм ба дүрэмд барилгажилтын бүсийн нарны тусгалыг дараах заалтыг тусгасан байна.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан