gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

И Юү Ми: Монголд зураг авалт хийсэн нь киноны хамгийн дурсамжтай мөч

А.Номин
Дэлхийд
2023-11-11
2634
Twitter logo

Сарын өмнөөс Өмнөд Солонгосын телевизүүдээр цацагдаж эхэлсэн “Strong Girl Nam Soon” буюу “Хүчирхэг охин Нам Сүн” цувралын зарим зураг авалтыг Монголд хийсэн.

Тус цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин болох И Юү Ми нэгэн ярилцлагынхаа үеэр киноны хамгийн дурсамжтай хэсгээр Монголд хийсэн зураг авалтыг хэмээн нэрлэжээ. 

Тодруулбал тэрбээр “Зураг авалтын хамгийн дурсамжтай үе маань Монголд хийсэн зураг авалт. Тэр өргөн уудам тал нутагт морь унасан мөч хамгийн дурсамжтай хэсэг маань байсан” хэмээн ярьсан байна.
Солонгос болон олон улсад эрэлт өндөртэй байгаа тус цувралд багадаа төөрч, Монголд хоцорсон Нам Сүн охины түүхийг өгүүлдэг. Жүжигчин бүсгүй монголоор ярих, монгол дуу дуулах, морь унах, дээл өмсөх зэргээр уг кинонд монгол ахуй соёлыг сурталчлан харуулдаг.
Тэрбээр “Strong Girl Nam Soon”-аас гадна “Squid game”, “All of us are dead” зэрэг цувралд дүр бүтээсэн юм. Мөн уг цувралд Монгол жүжигчид болох Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар охиныг багаас нь өсгөсөн эцэг эхийн дүрийг бүтээжээ. 
“Strong Girl Nam Soon” цуврал солонгосын телевизүүдээс гадна "Netflix"-ээр мөн гарч байгаа юм. Цувралын дөрөвдүгээр анги цацагдсаны дараа Солонгос даяар 9.8 хувийн үнэлгээ авч, кино жагсаалтын дээгүүр бичигдсэн.

"Netflix" платформ дээрх өнгөрсөн долоо хоногийн хамгийн их үзэлттэй, англи бус хэлээр гарсан цувралын дөрөвдүгээр байранд уг цуврал бичигджээ. Тодруулбал аравдугаар сарын 30-наас энэ сарын 5-ны өдөр хүртэл "Хүчирхэг охин Нам Сүн" 2.3 сая үзэлт авсан байна. 
Өдгөө 29 настай И Юү Ми жүжигчний гараагаа 2010 онд эхэлжээ. Тэрбээр 2021 онд "Squid Game" цувралд дүр бүтээснийхээ дараагаар нэр хүнд нь ихээхэн өссөн юм. Түүний орлого дөрвөн сая ам.доллароор хэмжигдэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан