Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р дунд сургуульд шалгалт хийсэн ба үр дүнг өнөөдөр танилцуулж, шаардлага хүргүүллээ. Уулзалтад ХЭҮК, БШУЯ, БЕГ-ын тэгш хамруулах боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Шалгалтын явцад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сурагч хүүхдүүдээс сургалтын чанар, орчин, дотуур байрны амьдрах нөхцөл, багш ажилтнуудын чадвар, хандлагын талаарх мэдээллийг авсан ба доорх дурдагдаж буй зүйлс нь багадаа хоёроос дээш сурагчийн хэлсэн зүйл болон хөндлөнгийн ажиглалтаар нотлогдсон зөрчил гэдгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа хэлж байлаа.
Сургуулийн нийт төсвийн 75 хувь нь цалин хөлсөнд зарцуулагдаж, хөрөнгө оруулалт үйл ажиллагаа, урсгал засвар хангалтгүй байна. 2021 онд ₮3,2 тэрбум 81 хувийг, 2022 онд ₮3 тэрбум байгаагаас 72 хувийг тус тус цалинд зарцуулжээ. Дээврийн засвар хийх шаардлагатай ч төсөв байхгүй тул өвлийн хүйтэнд хүүхдүүд гадуур хувцастайгаа суух шаардлагатай болдог аж.
"БИДЭНД ЭНЭХҮҮ СУРГУУЛЬД СУРАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ. ГЭВЧ..."
Хүний эрх зөрчигдсөн дараах зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтын явцад хүүхдүүдийн өөрт тохиолдсон зүйлсийн талаар хэлсэн зүйлсээс онцолбол:
Аав ээжтэйгээ тогтмол холбогдож чаддаггүй, аав ээж зав гаргаад ярьж байтал одоо болно гээд утас шууд булааж авдаг. Өглөө асрагч багш биднийг сэрээхдээ гэнэт гэрэл асааж, цохиж, хөнжил хуу татаж сэрээдэг
Үймүүлсэн хүүхдэд хариуцлага хүлээлгэхдээ нийтээр нь хариуцлага хүлээлгэдэг. Хоолонд орсны дараа хүүхдүүд хоорондоо харилцах боломж олгодоггүй. Шууд өрөөндөө орохыг шаарддаг.
Хичээлээс ойлгоогүй зүйлээ багшаас асуухад өөрсдөө ойлгоод хий гэх мэтээр уцаарлан тайлбарлахаас цааргалдаг, багш нартай дохионы хэлээр сайн байна уу гэж мэндлэхэд амаар хариулдаг.
Дохионы хэлний мэдлэгийн түвшин тааруу хүүхэдтэй харьцахгүй, шоовдорлох, ялгаварлан гадуурхах, нэр хоч өгч доромжлох, толгой руу цохих үйлдэл үе үе гаргадаг.
Ариун цэврийн хэрэгслийг худалдаж аваад асрагч багшид хадгалуулдаг ба хэрэгцээтэй үедээ хэрэглэх боломж ихэнхдээ олгодоггүй. Миний сарын тэмдэг орой орондоо унтаж байхад ирэхэд асрагчаас хэрэглэл асуутал "Чиний хадгалуулсан ариун цэврийн хэрэгсэл дууссан, чамд өгөхгүй" гэсэн. Өглөө эрт босон ээжтэйгээ холбогдон мөнгө шилжүүлэн авч, дэлгүүрээс хэрэглэл авч явсаар хичээлээсээ хоцорчихсон. Би багшид хичээлээс яагаад хоцорсон талаараа хэлтэл ангийн эрэгтэй хүүхдүүдийн дэргэд "Чиний сарын тэмдэг ирээд дууссан байх ёстой. Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ" гэж дохиогоор загнан, намайг эвгүй байдалд оруулсан.
Багш нар хичээлийн үед хуулж бичих даалгавар өгөөд утсаа оролдоод суудаг эсвэл утсаар яриад гараад явчихдаг.
Дотуур байрны хүүхдүүд хичээлээс гадуурх спортын дугуйланд хүсэлтэй байдаг ч зөвшөөрдөггүй. Жүдо, чөлөөт бөх гэх мэт спортоор амжилт гаргахыг хүсдэг ч хүсэлтийг хүлээж авдаггүй. Өөр сургуулийн ширээний теннис, сагс гэх мэт дугуйланд богино хугацаанд хичээллэж үзэхэд чамгүй амжилт гаргаж энгийн хүүхдүүдээс дутахааргүй гэдгээ мэдэрсэн.
Манай спорт заалыг өөр хүмүүст түрээслүүлдэг.
Бусад сургуультай харьцуулахад манай сургалтын чанар хангалтгүй.
Багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулах шаардлагатай.
Бидэнд энэхүү сургуульд сурахаас өөр сонголт байхгүй. Сургуулийн эмч сургуульд олон жил ажилласан хэр нь дохионы хэл мэддэггүй тул хангалттай мэдээлэл солилцож чаддаггүй.
Дотуур байранд хүүхдүүдийг бараг гадаа гаргадаггүй, дотор байхыг шаарддаг. Дотуур байрны хоолны хэмжээ бага тул өлсдөг. Усанд орж байхад нь гаднаас түлхүүрдэж орж ирсэн, засварчин юм янзлах нэрээр охидын өрөөнд /засварт огт хамааралгүй байхад/ орж ирдэг гэх мэт төвөгтэй асуудал байдгийг дурджээ. Мөн ангиудын дохионы гэрэл ажилладаггүй гэжээ.

ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ 30 ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЧ НАЙМАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Тиймээс сургуулийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлага, орчныг сайжруулах дараах 8 шаардлагыг хүргүүлж байгааг мэдэгдсэн ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд удирдлагыг ажлаас чөлөөлнө гэдгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц танилцуулгадаа дурдлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлсийн 27.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд тус сургуульд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах шаардлагаг хүргүүлжээ.
- Тодорхой төсөв шаардахгүйгээр орчин, үйл ажиллагааны сайжруулалт хийх
- Сургалтын чанарт дотоод үнэлгээ хийх
- Багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулах
- 2023-2024 онд хүүхдийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Сурагчдаас ирэх санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх
- Дотуур байрны зөрчлүүдийг арилгах, таслан зогсоох, хариуцлага алдсан ажилтанд хариуцлага тооцох
- Сурагчдын хоолны чанар, хүртээмжид байнга хяналт тавих, сайжруулах /олон хүүхэд өлсдөг гэдгээ хэлсэн/
- Сургуулийн дотоод журмыг дагаж мөрдөх, батлагдаагүй дүрэм журмыг тодорхойлж, архив хөтлөх
Сүүлийн 5 жилийн хугацаанд 6 захирал солигджээ. Удирдлагын тогтворгүй байдал нь багш нарыг хоёр хуваагдахад хүргэж цаашлаад сургалтын чанарт нөлөөлж байна гэв.
Нийслэлийн 29-р сургуулийн захирал С.Батмягмар:
- Сургууль 145 багш ажилтнуудтай ба дотуур байранд 88 хүүхэд, зургаан багш, 16 асрагч, найман жижүүрийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дотоод хяналт шалгалтын баг эрсдлийн үнэлгээг хийсэн, шалгалт ирэхээс өмнө ч дотуур байранд ажилласан. Гэрлэн дохионы ажиллахгүй байгаа нь програмыг шинэчлэх шаардлагатай болсон ч анх суулгаж байсан компани нь одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул өөр хамтрах компани хайж байна. Гэх мэтчилэн засвар шинэчлэлт, үйлчилгээг төсөвтөө тааруулан бага багаар хийсээр байна. Түүнээс биш огт юу ч хийхгүй суугаагүй юм.
Миний хувьд сургуульдаа өмнө нь бага ангийн туслах багшаас эхлээд түүх, нийгмийн ухааны багшаар 4-5 жил ажиллаж байсан. Хүүхдүүдийг байнга гадаа гаргаж тоглуулдаггүй гэсэн зүйл байхгүй. Мөн 16 асрагчийн хэн нэгэн өглөө хүүхдүүдийг сэрээхдээ хувь хүний ямар зан аашаар хандаж харьцдагийг нарийн, баттай хэлж мэдэхгүй байна. Мэдээж тийм хандлага байгаа болоод л хүүхдүүдийн ярианд байгаа байх. Хамт олонтойгоо дээрх найман шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллах болно. Дотроо үйл ажиллагааг сайжруулж, алдаа дутагдалтай байгаа, зөрчил гаргасан багш асрагч нарт хуулийн дагуу арга хэмжээ авна.
Багшлах боловсон хүчин зөвхөн тусгай сургуульд гэхгүй нийтээрээ ЕБС-д дутагдалтай байна. Тиймдээ ч мэргэжлийн бэлтгэгдсэн дохионы хэлний багш хангалттай биш, ирж байгаа багш нарын чадвар хангалтгүй байгаа ч бид сургаж аваад чадавхжуулахыг эрмэлзэж сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйг хичээдэг.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
- Монгол Улсад зургаан тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг ба цаашид ч шалгалтуудыг шат дараатай хийх болно. Тус сургуульд хийсэн шалгалтаар хүүхдүүдийн сурч боловсох эрх хангагдахгүй, хүүхдүүдтэй хүнлэг бус харьцдаг, дотуур байранд зөрчлүүд байгааг тодорхойлсон. Дохионы хэлний хувьд ярихад Монгол улсад дохионы хэлний нэгдсэн стандарт байхгүй байгаа ба гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд, эсвэл дэлхийн дохионы хэл ашигладаг гэх мэт өөр өөр байдаг. Багш нарын хувьд сургалтын агуулгыг дохионы хэлээр заах чадвартай байх ёстой. Гэхдээ нөгөө талдаа манай улсад дохионы хэлний нэгдсэн стандарт байхгүй нөхцөл байдлыг цэгцлэх шаардлагатай байна.
Товчохондоо тус сургуулийн дотуур байранд сурагчид аюулгүй орчинд амьдрах, өсөж хөгжих, сурч боловсрох боломж бололцоо байхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Шаардлагыг биелүүлэх 30 өдрийн хугацаа өгчээ. Үргэлжлэл бий...