“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум болж өндөрлөлөө.
Тус форум нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хүрээнд, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, ялангуяа улс төрийн намуудын үүрэг, манлайллыг нэмэгдүүлэх талаар голчлон хэлэлцэх ба форумд АНУ, Их Британи, Швед, Тайланд, Латви, Босни Герцеговина зэрэг улсуудаас нэр хүндтэй мэргэжилтэн, судлаачид мөн Монгол Улсын улс төрийн нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улс сонгуулийн мажоритар системээс, холимог пропорциональ системтэй болох хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Ингэснээр эмэгтэй нэр дэвшигч болон улс төрд орж ирэх эмэгтэйчүүдийн тоо өсөх боломжтой аж. Мөн тус хуульд намуудын эмэгтэй нэр дэвшигчийн квот 20 байсныг 30 болгохоор заасан.
Олон улсын мэргэжилтнүүдээс дэлхийн улсуудад улс төр дэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангадаг, тэгш байдлыг тэнцвэржүүлдэг туршлагаас сонирхлоо.
"ТЭГШ БАЙДЛЫН ЭЕРЭГ НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТЫГ О НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"
-115627-2534029141.jpeg)
НҮБХХ-ийн Бүс нутгийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми:
Улс орны хөгжлийн дэвшлийг тэгш байдлын бодлогоор нь тодорхойлж болдог. Энэ бол зөвхөн эрэгтэй, эсвэл эмэгэйчүүдийн асуудал биш бүх хүний асуудал юм. Зарим улс орны судалгаанаас харахад эмэгтэй улстөрчдийг олноор нь дэвшүүлснээр эдийн засгийн бодлогын хэрэгжилт, авлигын эсрэг арга хэмжээ ч үр дүнтэй байна. Улс төрийн намуудад ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба намууд дэмжлэг авахын тулд олон эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл эмэгтэй нэр дэвшигчийн тоогоор, мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого хэр их байгаагаар намыг үнэлэх боломжтой юм.
Сонгуулийн пропорциональ системтэй үед эмэгтэй нэр дэвшигч сонгогдох магадлал нэмэгддэг. Аливаа сонгуулийн системийг нийгмийн бүтэц, хөгжилд зориулж өөрчлөх шаардлага байдаг ч квот нэмэх, улс төрийн намууд амлалт авах гэх мэт нэмэлт аргуудын тусламжтайгаар хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж болдог.

Монгол улс төрийн намууд нэгдсэн байдлаар гарын үсэг зурж амлалт өглөө. Гэхдээ ингэснээр бүх зүйл мэдээж шууд өөрчлөгдөхгүй нь тодорхой. Нам доторх хуваагдал, дарга руу чиглэсэн дайралт, дотоод асуудал хэзээд байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрчлөлтийг дэмжиж байгаа нам, намын дарга нар, удирдлагуудын дуу хоолойг хүргэх, дэмжих нь чухал юм. Хэвлэл мэдээлэл хариуцлага нэхэх үүрэгтэй ч эерэг өөрчлөлтийг хийхийг эрмэлзэж буй намын дарга нараас заавал амлалт шаардаж хүнд байдалд оруулж, хүчин мөхөстүүлэх сөрөг талтай.
- Гэхдээ тэд амлалтаа биелүүлэхгүй бол дараагийн алхам юу байх вэ?
- Сонгуулийн үед шийдвэрээ гаргах сонгогчийн бүрэн эрх бий. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн хүйсийн тэнцвэрт байдал, намын бодлогодоо тэгш эрхийг хангасан намыг сонгох эрх нь бий гэсэн үг.
- Оны өмнөхөн манайд эмэгтэй дэд сайд олон нийтийн зүгээс ирэх дайралтаас үүдэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ мэт олон нийтийн сөрөг хандлага, эмэгтэй хүнийг дорд үзэх хэвшмэл ойлголтыг хэрхэн өөрчлөх боломжтой байдаг вэ?
- Энэ бол дэлхийн бусад улс оронд тулгарч буй маш том асуудлын нэг юм. Ялангуяа олон нийтийн өмнө гарч байгаагүй, тухайн салбарт шинээр танигдаж байгаа хүнд тулгардаг. Тиймээс олон нийтийг мэдлэгжүүлэх, эмэгтэйчүүдийг дэмжих, тэгш байдлын эерэг нөлөө, үр дүнгийн талаарх ойлголттой болгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийг нь дэмжих хүчин зүйл, хамт олонтой байх нь чухал бөгөөд нийгмийн зүгээс дэмжлэг авснаар элдэв дарамт, дайралтын эсрэг байх хүчтэй болдог.

“НАМЫН САНХҮҮЖИЛТ ИЛ БАЙСНААР ТУХАЙН НАМД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ НЭМЭГДДЭГ”

Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн улс төрийн санхүүжилтийн судалгааны ажилтан Хушбу Агравал:
- Намын санхүүжилтийг ил тод болгох ямар аргууд байдаг болон нээлттэй болсноор гарах үр дүн юу байдаг вэ?
- Улс төрийн намын дотоод зохион байгуулалт буюу санхүүгийн хуваарилалт, хөрөнгө босгох үйл ажиллагааг хэрхэн эрх тэгш хангаж байгааг харах нь чухал. Улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй байдлыг олон хэлбэрээр харуулж болдог. Сонгуулийн ерөнхий хороонд ил тод тайлагнах, эсвэл цахим платформд олон нийтэд нээлттэй байршуулах гэх мэт аргууд бий. Олон улсын сайн туршлагаас харахад дэлхийн улсуудын 50 гаруй хувь нь намын санхүүжилтийг олон нийтэд нээлттэй байдлаар тайлагнадаг. PDf, Excel файл хэлбэрээр байршуулах эсвэл өөрөө хүсвэл цаасан хэлбэрээр авах гэх мэт аргууд бий.
Хөрөнгийг хэрхэн босгож, зарцуулалт хэрхэн явагдаж байгааг бараа бүтээгдэхүүн бүрээр нарийн мэдээлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил үү, ТББ уу, иргэнээс үү, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд, ажилласан хүмүүсийн цалинд, урамшуулалд хэдий хэмжээг нь зарцуулсан гэдгийг ил болгох ёстой. Намын санхүүжилт ил байснаар тухайн намд итгэх олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэнэ, хуваарилалт хүйсийн тэгш байдлыг хэр зэрэг хангасан эсэх зэргийг харж болохоор байдаг тул намын хувьд давуу талаа болгох боломжтой зүйл юм.
Энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал юм. Хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд байх хэрэгтэй. Гаднын улс орнуудын нөхцөл байдлаас ажиглахад Эмэгтэйчүүдэд эх үүсвэр нөөц бололцоогоор хангагдах нь хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлбэл сонгуульд нэр дэвшихийн тулд тэд санхүүгийн нөөц бололцоотой байх нь чухал байдаг. Харамсалтай нь эрэгтэй нэр дэвшигчидтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд тэрхүү нөөц бололцоо хангалттай хэмжээнд байдаггүй.
- Таны эх орон Непал улсад шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үйл явц хэрхэн хэрэгжиж байна вэ?
Бид хараахан болоогүй байгаа ч сүүлийн хэдэн жилд эерэг өөрчлөлт гарсан. Маоист намаас улбаатай дайн арваад жил үргэлжилснийг та бүхэн мэдэх байх. Шалтгаан нь тэд нийгмийн бүх бүлгүүдийн төлөөллийг улс төрд тэгш байлгахыг хүссэн явдал нь тавьж буй олон шаардлагынх нь нэг байсан. Тэрхүү дайны дараа манай засаглалын тогтолцоо өөрчлөгдсөн. Бид хаант засаглалтай байсны дараа нь Холбооны Бүгд Найрамдах Улс болсон. Түүнээс өмнө манай улс төрд олон эмэгтэй байгаагүй, эмэгтэйчүүдийг ч тоодоггүй байсан.
Өмнө нь хэвлэлд “Тосгондоо самар зарж байсан эмэгтэй одоо улс төрд орж байна” гэж мэдээлдэг байв. Харин одоо өөрчлөгдсөн
Манайх Монголтой их төстэй нөхцөл байдалд байсан гэж боддог. Эмэгтэйчүүдийн улс төрд оролцох талаар маш сөрөг хандлагатай байлаа. Харин 2008 оны сонгууль болоход Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс болсны дараа анхдугаар чуулганд 33 хувь нь эмэгтэйчүүд байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд тэнд байх амаргүй байсан нь мэдээж.
Дэлхий даяар л энэ асуудал тулгардаг. Тэдний боломжид үл итгэж, хэвлэл мэдээлэл ч үнэхээр өрөөсгөл ханддаг байсан. Жишээ нь, улс төрд суурь шатнаас гарч ирсэн эмэгтэйчүүд орж ирэхэд хэвлэлд “Тосгондоо самар зарж байсан эмэгтэй одоо улс төрд орж байна” гэж мэдээлдэг байв. Нэг үгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг харлуулдаг. Гэхдээ өнөөдөр бид эмэгтэйчүүдийн бүлгийн талаар ярилцаж байгаа энэ үед хэлэхэд эмэгтэйчүүдийг харах нийгмийн өнцөг үнэхээр өөрчлөгдөж байна. Өмнө нь хэлсэнчлэн бид хараахан тэгш байдалд хүрээгүй байгаа ч улс төрд эмэгтэйчүүд байх нь хэвийн зүйл гэсэн ойлголт өргөн хүрээтэй болсон. Нэг үгээр анхдугаар чуулган болсноос хойш 15 жилийн дараа хандлага өөрчлөгдсөн гэж баттай хэлнэ.
“ӨМНӨД СОЛОНГОСТ ЖЕНДЭРТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ БУЮУ ТУСГАЙ ТӨСӨВ БАТАЛДАГ ПРАКТИКИЙГ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА”

Улс төрийн нам, ардчилал судлалын судалгааны төвийн дэд захирал, Ноттингемийн их сургуулийн Дэд Профессор Фернандо Касаль Бертоа:
- Монголд тэгш байдлыг хангахад улс төрийн намууд ямар арга хэмжээ авч, улсаас ямар бодлого баримтлах боломжтой талаар бид хэлэлцэж байна. Мэдээж олон асуудал, бэрхшээл бидний өмнө байна. Монгол Улс бусад улсын дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гаргаж байна. Хөгжингүй орнуудын түвшинд хүрч ажиллахыг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Жендэрийн тэгш байдалд чиглэсэн хийх ажил их байгаа харагдаж байна. Сонгуулийн системийн реформ, намын санхүүжилт цаашлаад тэгш байдалд чиглэсэн буюу эмэгтэй нэр дэвшигчтэй холбоотой санхүүжилтийн талаарх асуудал бий.
Сонгуулийн систем хэдий чинээ пропорциональ байна төдий чинээ эмэгтэй нэр дэвшигч сонгогдох магадлалтай байдаг. Мөн квот их чухал ч дан ганц квотын тоог нэмэх нь асуудлыг шийдэхгүй.
Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж улс төрд орж ирэх эмэгтэйчүүдийн тоо харилцан адилгүй байдаг. Сонгуулийн мажоритар системээс холимог системд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьжээ. Судалгаанаас харахад, холимог буюу хагас пропорциональ системээр сонгуулиа зохион байгуулдаг улс орон олон бий. Өөрөөр хэлбэл сонгуулийн систем хэдий чинээ пропорциональ байна төдий чинээ эмэгтэй нэр дэвшигч сонгогдох магадлалтай байдаг. Мөн квот их чухал ч дан ганц квотын тоог нэмэх нь асуудлыг шийдэхгүй. Тэгэхээр улс төрийн намууд дотроо сайн дурын квотыг хүйсийн тэнцвэртэйгээр нэвтрүүлэх нь оновчтой арга. Сонгуулийн санхүүжилт ба жендэрийн тэгш байдлын тухай асуудал, зарцуулалтад хатуу мониторинг хийдэг. 2000 онд сонгуулийн санхүүжилтийн ердөө 5 хувь нь жендэрт чиглэсэн бол 2017 онд 30 хүртэлх хувиар нэмэгдсэн. Үүнээс харахад улс орнууд жендэрт чиглэсэн төсвийн зарцуулалтыг нэмэх болсон нь сайшаалтай.
Мөн Өмнөд Солонгос Улсад жендэрт чиглэсэн санхүүжилт буюу тусгай төсөв баталдаг практикийг нэвтрүүлсэн. Гэхдээ дан ганц төсвийн санхүүжилтээр тэгш байдлыг хангах боломжгүй бөгөөд хэд хэдэн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлснээр үр дүн гарна. Эцэст нь дахин хэлэхэд сонгуулийн систем хэдий чинээ пропорциональ бус байна төдий чинээ жендэрийн тэгш биш байдал үүсдэг.
Сонгууль болохоос нэг сарын өмнөөс янз бүрийн үйл ажиллагаа явуулж, сонгогчдод эерэг харагдах гэсэн хандлага ажиглагддаг практик дэлхий нийтэд түгээмэл бий. Гэхдээ ардчилал хөгжих тусам ийм практик саарсаар, эцэстээ үгүй болдог.