“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол өчигдөр Японы Элчин сайдын өргөөнд боллоо.
Тус хөтөлбөр манай улсад 2001 оноос хэрэгжиж эхэлснээр өнөөг хүртэл 359 оюутан Японд магистр, докторын хөтөлбөрт хамрагджээ. Мөн манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх, төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчнийг бэлтгэх зорилготой аж. Энэ жил 16 оюутан дөрвөн шатны шалгалтад тэнцжээ.
Япон улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки “Энэ жил "JDS тэтгэлэг хөтөлбөр"-т 16 оюутан тэнцсэн. Үүнээс докторын хөтөлбөрт нэг, бусад оюутнууд магистрын хөтөлбөрт суралцана. Тэд төгсөж ирээд улсынхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэв.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “JDS хөтөлбөр Монголд 22 жилийн турш хэрэгжиж байна. Би энэ жил хөтөлбөрийн ажлын хэсэгт ажилласан. Монголд хөгжлийн олон асуудал бий. Эдгээрийг шийдэхэд шалгуулагч оюутнууд ямар хувь нэмэр оруулж болохыг харгалзаж сонголоо.
Шалгаруулалтад хоёр том салбар буюу эдийн засгийн өсөлт, засаглалын чиглэлээр голдуу ажилладаг, залуу төрийн албан хаагчдыг оролцуулдаг. Гэхдээ нарийвчлан үзвэл эдгээр салбар гэлтгүй олон салбарыг хамруулдаг. Уг хөтөлбөр Японы буцалтгүй тусламжаар хэрэгждэг учир хоёр орны найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах, хамтын ажиллагааны гүүр болон боловсон хүчин бэлтгэх болов уу гэж бодож байна. Оюутнууд магистрт хоёр, докторын зэрэгт гурван жил суралцана” гэлээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Н.Баярмаа “Би 2010 онд "JDS хөтөлбөрт" тэнцэн, Японд хуулийн чиглэлээр суралцсан. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байв. Төгсөж ирснээс хойш хуулийн академик боловсролоо зогсоогоогүй. Миний академик замнал Японы хуулийн боловсролтой салшгүй холбоотой. Энэ бүх боломжийг олгосон Японы Засгийн газар, төрийн байгууллагуудад баярладаг.
Уг хөтөлбөрт хамрагдахын тулд алба хаагчид маш их хичээл зүтгэл гаргадаг. Мөн суралцах явцдаа тухайн хугацааг дэмий өнгөрөөхгүй юм сан гэж боддог.
Үр шимийг нь би хүртсээр байна. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд алба хаагчид маш их хичээл зүтгэл гаргадаг. Мөн суралцах явцдаа тухайн цагаа дэмий өнгөрөөхгүй юм сан гэж боддог. Тэгэхээр хоёр, гурван жилийн турш мэдэж болох бүх зүйлд суралцахыг хичээнэ. "JDS хөтөлбөр"-ийн онцлог нь төрийн алба хаагчдаас шалгаруулж, ирээд төрийн байгууллагад ажиллахыг шаарддаг. Энэ нь манай улсын хөгжилд жижиг гэлтгүй дэмжлэг үзүүлнэ. Японы эрх зүйн систем манайхтай ижил тогтолцоотой. Тиймээс би өнөөг хүртэл Японтой салшгүй холбоотой болсон” гэв.
"ЭНЭ ХӨТӨЛБӨР МАНАЙ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД МАШ ТОМ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА"
Д.Баасан “Би Үндэсний статистикийн хороонд Бодлого хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилладаг. Энэ жил уг хөтөлбөрт шалгарч, Японы Олон улсын их сургуульд бизнесийн удирдлагаар суралцах боллоо. Анх 2016 онд өргөдөл, шалгалт өгсөн ч тэнцэж чадаагүй. Түүнээс хойш шаргуу бэлдсэн. Эл хөтөлбөр манай улсын төрийн албан хаагчдад маш том боломж олгож байна. Гурван шалгалт өгдөг. Шалгалтын хариу имэйлээр ирдэг. Бүх шатанд "тэнцлээ" гэх мэдээлэл ирэхэд маш их баярласан. Түүнчлэн япончууд хөтөлбөрийн шаардлагаа ягштал мөрдүүлдэг нь авууштай санагдсан. Жижиг ч гэлтгүй, сонгон шалгаруулалтын явц, зохион байгуулалт нь шударга байдаг сайн жишиг” гэв.
Б.Цэвэлмаа “Би Говь-Алтай аймгийн ахлах аудитороор ажилладаг. Орон нутгаас оролцсон учир шалгалт өгөх бүрдээ Улаанбаатарт ирж байсан нь сорилт байв. Тууштай хичээснийхээ үр дүнд тэнцэж, үдэлтийн арга хэмжээнд оролцож байна. Би Хирошимагийн их сургуульд хөгжлийн эдийн засаг мэргэжлээр суралцана. Шалгаруулалтын явцад бүх мэдээлэл ил тод байсан нь сайхан санагдсан. Тэнцсэн гэх хариу ирэхэд хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Мөн манай байгууллагын удирдлага маш их дэмжиж, түлхэц болсон” гэлээ.
Энэ жил УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, Монголбанкнаас нэр дэвшжээ.
Шалгалтад тэнцсэн оюутнууд Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн мэргэжлийн дагуу суралцах аж.