Шинэ төрсөн нярайн төрөлхийн ба удамшлын бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгүүдийг нэгээс гурав хоногтойд илрүүлэх шинжилгээг нярайн скрининг гэнэ. Таван дусал цуснаас эдгээр болзошгүй эрсдлийг тодорхойлж жилд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой. Манай улс төрөлхийн бамбайн булчирхайн дутагдал, бөөрний дээд булчирхайн дутагдлыг тодорхойлох скринингт шинжилгээг хийж байна.
Олон улсын дунджаар дөрвөн мянган хүн тутмын нэг нь бамбай булчирхайн дутагдалтай төрдөг бол манай улсад хоёр мянга тутамд нэг тохиолдож байна. Дэлхийн дунджаас даруй хоёр дахин их эмгэгт өртөж байна.
Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уг эмгэгээр 100 гаруй иргэн хяналтад байдаг аж. Төрөлхийн бамбай булчирхайн дутагдлыг эмчлэх бүрэн боломжтой ч оношилгоо, эмчилгээ оройтсоноос оюуны хомстол, биеийн хөгжлийн хоцрогдолд орж давжаа биетэй болоход хүргэдэг эмгэг юм. Тиймээс өвчнийг эрт илрүүлэн бамбайн дутмагшлын хэмжээг тогтоож шаардагдах тунг нөхсөнөөр хэвийн өсөлт, хөгжилтэй болох боломжтой.
Нярай скринингийн шинжилгээний дараах мэргэжилтэн, хүүхдийн дотоод шүүрлийн эмч Б.Азжаргал “Тус шинжилгээг нярайн өсгийгөөс таван дусал цус авч хатаасан цусны толбоноос шинжилдэг. Цусыг хатаадаг учраас насан туршдаа ч ашиглах боломжтой. Мөн орон нутгийн иргэд хот хооронд хүүхдээ зөөж явах шаардлагагүй. Тухайн эрүүл мэндийн байгууллагад скрининг шинжилгээг хэрхэн авах тухай чадавхжуулах сургалт орсон байхад хатаасан цусыг илгээгээд байх боломжтой. Ингэснээр тээвэрлэлтийн явцад хөлдөх, халах гэх мэт шингэн цус шиг бэрхшээл гарахгүй. Тиймээс олон төрлийн зардал хэмнэх боломжтой
Бамбай булчирхайн дутагдалтай, хяналтад байдаг хүүхдүүдийг ажиглахад нийслэлийн хүүхдүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт илүү сайжирсан байдаг. Шалтгаан нь орон нутагт байгаа иргэд байн байн хот руу ирж шинжилгээнд хамрагдах нь тааруу бөгөөд зардал ихтэй. Үүнээс шалтгаалаад дааврын хэмжээгээ тодорхойлуулж чадахгүй байх, эмчилгээ тасалдах хүчин зүйл элбэг.
Хатаасан цусны толбоноос шинжлэх скринингийг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. АШУҮИС-ийн Төв эмнэлэгт Нярайн скрининг оношилгооны төвд оношилж байна. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын жишээнээс харахад вакцинжуулалтын хөтөлбөртэй /ЭМД/ адил шинэ төрөлт бүрд уг шинжилгээг заавал хийдэг. Харин манайд эрүүл мэндийн даатгалын багцад энэ шинжилгээ багтаагүй тул иргэд сайн дурын хүсэлтээр буюу хүүхдэд шинж тэмдэг илрэх үед төлбөр төлж үйлчлүүлж байна.
Бамбайн булчирхайн болон бөөрний дутагдлын шинжилгээг тус бүрд 20 мянган төгрөгөөр оношилдог” гэлээ.
Харин бөөрний дээд булчирхайн дутагдал нь эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн эрших (манин), хэлүү том байх, эрэгтэй хүүхдийн хуухнаг, хөх орчмын нөсөөжилт ихсэх ба эмчлэхгүй бол 2-3 наснаас өсөлт гэнэт хурдсаж, охидод эрших, хөвгүүдэд бэлэг эрхтэн томрох шинжүүд илэрч хүндэрдэг байна.