Хоёрхон хилтэй Монгол Улсын гадаад бодлого хоёр хил, 200 цонхоороо нээлтэй салхилж, нээлттэй харилцаж, нээлттэй хамтран ажиллаж буй энэ өдрүүдийн олз ирэх өдрүүдийн түшиг болох нь гарцаагүй
Монгол Улсын эдийн засгийн цөхрөл өнгөрсөн гурван жилийн статистик мэдээллээр тоологдож, дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19-ийн халдварын улмаас гадаад харилцаа үнэмлэхүй утгаараа ажин түжин гацаандаа бүгж байлаа. Хаашаа л харна өвчин зовлон хийгээд хатуу бэрхийн тухай хүүрнэн өгүүлэх нийгмийн амьдрал болоод улс төрийн мэдээ мэдээлэл чихэнд хатуу сонсогдож, сэтгэлд хүйтнийг өдөөнө.
Гэсэн ч зуны халуун өдрүүд эрчийг авахтай зэрэгцэн зочин гийчний хөлийн чимээ хаалга тогшиж, эдийн засгийн өсөлтийн тухай тоон мэдээлэл олонд хүрч эхлэв. Иймд өсөлтийн учир шалтгаан хийгээд дэмжин хөгжүүлэх учиртай гадаад харилцаа хоорондын харилцан хамаарал, үр дүнг эргэн харж, дүгнэн хэлэлцэх нь Монгол Улсын цаашдын хөгжлийн иш үндэс, дэвжих замын тайлбар зураг болж мэдэх юм.
Ирээдүйн арван жилийн хамтын ажиллагааны хөгжлийн замын зурагт “Монгол Улстай устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарч ажиллана” хэмээн албан ёсоор үзэглэсэн нь шинэ боломж юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр 10 тэрбум ам.долларт хүрсэн хоёр орны худалдааны эргэлтийг ирэх таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт, нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх саналыг харилцан тохиролцсон.
БНХАУ-ын Төрийн дарга Ши Жиньпинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бараалхаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалахсан ээлж дараалсан төрийн өндөр хэмжээний албан уулзалтын үеэр дээрх яриа хэлэлцээр хийгдсэнээр 2019 онд ердөө 15.5 сая тоннд хүрч байсан нүүрсний экспорт зөвхөн энэ оны тавдугаар сарын 8-ны байдлаар гэхэд 999.3 сая ам.долларын үнэлгээтэйгээр 9.6 сая тоннд хүрч борлуулагдсан байна.
Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 18 дахин өссөн үзүүлэлт бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 12 жилийн түүхэн дэхь хамгийн өндөр борлуулалт. Цаад ач холбогдол үр дүнг нь илүү өргөн хүрээнд харах нь ээ 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувийн өсөлттэй гарсан эдийн засаг, хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн төсвийн орлого, экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, валютын нууц 3.8 тэрбум ам.долларт хүрсэн нь нүүрсний экспортоос уятай Монголын эдийн засагт гэгээ татах үндсэн нөхцөл нь хэмээн үзэж болно.
Мөн Бээжин хотоос Токио руу ниссэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн Төрийн айлчлалын стратегийн ач холбогдлыг орхигдуулж болохгүй. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн уг айлчлалын үеэр “Монгол, Японы энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулж, эрчим хүч, тэр дундаа устөрөгчийн эрчим хүчийг Монголд хөгжүүлэх зорилтыг ёсчлон үзэглэсэн.
Сүүлийн арван жилийн хугацаанд устөрөгчийн эрчим хүчний хэрэглээг эрс нэвтрүүлж, 2030 он гэхэд 10 сая тоннд хүргэх зорилт тавьсан тус улсын хувьд манай улстай энэ чиглэлээр хамтарч ажиллах үүдээ нээсэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хийсэн уг айлчлалын гол онцлог. Үр дүн болон хэрэгжилтийн тухайд цаг авч болох ч ирээдүйн арван жилийн хамтын ажиллагааны хөгжлийн замын зурагт “Монгол Улстай устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарч ажиллана” хэмээн албан ёсоор үзэглэсэн нь шинэ боломж юм.
Харин өнөөдөр болон өчигдрийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Мун Монгол Улсад айлчилж байна.
Өмнө нь буюу өнгөрсөн оны наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт оролцож буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, эрчим хүчний тусгаар тогтнолоо хамгаалахад НҮБ болон НҮБ-ын харьяа байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Ингэж “Зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, Замаг сайтай нууранд загас болгон цуглана” хэмээх эртний монгол хэлцээр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, НҮБ-ын элч төлөөлөгч Монгол руу айлчлалын буухиагаа чиглүүлж буй нь хоёр хүчирхэг гүрэнтэй хиллэдэг, хоёр хилийн хаалгатай манай улсын хувьд баярлаж, талархах үйл явдал.
Гэхдээ ийн бичих нь хүний сайн муу, аашны сайхан муухайтай улс эх орноо адилтгаж бус харин нээлттэй ардчилсан гадаад бодлогыг монгол хэлнээ зүйрлэн тодотгож буй хэрэг. Учир нь, дэлхий нийтийн аюулгүй байдал, найрамдалт харилцаа ээдрээтэй эргэлзээтэй байдалд хөтлөгдөх болсон энэ үед Монгол Улс хоёр хил, 200 цонхны гадаад харилцааны бодлого хэрэгжүүлж байна. Дипломат харилцаа тогтоосон 200 орчим оронтойгоо эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллахыг чухалчилж байна.
Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, НҮБ-ын элч төлөөлөгч Монгол руу айлчлалын буухиагаа чиглүүлж буй нь хоёр хүчирхэг гүрэнтэй хиллэдэг, хоёр хилийн хаалгатай манай улсын хувьд баярлаж, талархах үйл явдал.
Гадаад хамтын ажиллагаагаа дам дамаар буюу Бээжин дэхь Элчин сайдын яамаараа дамжуулан эрхэлж байсан Бүгд найрамдах Польш Улс манай улсад Элчин сайдын яамаа албан ёсоор тавдугаар сард нээсэн.
Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад гурав хоногийн айлчлал хийж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ олон улсад, тэр дундаа Европ тивд зарлан мэдэгдсэн. Мөн монголчууд бидний өөр хоорондоо нөхцөл байдлыг ойлгох, ойлгохгүйн заагт зөрчилдөж буй гадаад бодлогын эргэлзээг “Монгол Улсын геополитикийн нөхцөл байдал, статусыг сайн ойлгож байна” хэмээн хүндэтгээд хоёр орны гадаад худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрснийг улам бүр нэмэгдүүлэх замаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээ мэдээллэсэн.
Мөн газрын ховор элемент болон ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллах сонирхлоо бизнес эрхлэгчид нь Төрийн тэргүүнийхээ айлчлалаар дамжуулан уламжилсан нь хаалга, цонхоо нээсэн гадаад бодлого зөвхөн улс хоорондын найрсаг харилцааг дэмжээд зогсохгүй эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх суурь гүүр болохыг илэрхийлж буй хэрэг.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад үдлээд буцсан тавдугаар сарын 21-ны өдрийн богино хугацааны айлчлал. Хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд анх удаа Францын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж, Монгол Улсын төрийн тэргүүнийг Францад айлчлахыг урьсан түүхэн айлчлал.
Энэ бол Францын сонирхлыг Монголд албан ёсоор тамгалж, найрсаг харилцааг эдийн засаг болгон хувиргах анхны шан. Учир нь, тэрбээр Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд Франц улс нээлттэй хамтран ажиллаж, дэмжин хөгжүүлэхээ дэлхий дахинд зарласан. Төдийгөөс өдий хүртэл буюу өнгөрсөн цаг хугацаанд манай улс дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлдэг ч ашиглалт, олборлолтын төвшинд яриа хэлэлцээрийн ард сууж, нэгдсэн шийдэлд хүрсэн нь хараахан үгүй. Хүн бус мал хордуулдаг хачин жигтэй ураны хор хөнөөлийн тухай төсөөлөл эрчийг авч, энэ чиглэлийн мэргэшсэн жагсагч, тэмцэгчид ч олноороо төрсөн.
Гэсэн ч яг бодит байдал дээр ураныг олборлох, ашиглах технологи дэлхийн технологи, инженерчлэл, шинжлэх ухааны хөгжлийн тэргүүлэх ололт, амжилтын үлгэр жишээ болсныг хэн ч ярьдаггүй, хэлдэггүй. Ийм хоёр туйлт гэмээр манай хандлагад Францын Ерөнхийлөгч ураны чиглэлээр хамтран ажиллахаа албан ёсоор зарласан нь дотоодын хүчин зүйлсийг харилцан ойлголцож, дээшээ алхах үндсэн хүчин зүйл хэмээн нэрийдэж болно. Тиймээс ч уг айлчлалтай залгуулан Засгийн газраас Францын “Орано” ураны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулсан.
Тус компани энэ өдрийг хүртэл Монгол Улсад ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 25 жил хүлээсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж, олборлолт, үйлдвэрлэлээ эхлүүлэхээр манайд хөл тавьсан ч өнөөдрийг хүртэл ажин түжин байсан гэсэн үг. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагч талаас илүү манай нөхцөл байдал хүлээлтийн хүлээс болсон байх талтай. Харамсалтай нь, үүний учрыг тайлбарлахад нэг их ухаан зарах хэрэггүй нь гачлантай. Гэсэн ч төрийн айчлал дан ганц найрсаг харилцаа бус эдийн засгийн бат бөх тулгуур, харилцан ашигтай хамтран ажиллах бизнесийн түншлэлийн тулгуур болохыг илэрхийлэхүйц нааштай өөрчлөлт, үр дүн ийн гарч эхэлсэн нь сайшаалтай хэрэг.
Ийн улс төр, эдийн засгийн найрсаг харилцааны бэлгэ тэмдэг, үр дүн болохуйц айлчлалын цуваа үргэлжилж, холын гийчнээ угтдаг монгол ёслогоо дэлхийн хэвлэл мэдээллийн хуудаснаа залах зуурт нэн шинэ айлчлалын мэдээ давхар цацагдсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис наймдугаар сарын 31-нээс едүгээр сарын 4-ний хооронд манай улсад айлчлах тухай албан мэдээ. Олны сайн мэдэхээр Италийн нийслэл Ром хотын дотор 44 га талбайг эзлэн орших Ватикан улс нь Монгол Улстай ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэж буюу 1992 онд дипломат харилцаа тогтоосон.
Хоёрхон хилтэй Монгол Улсын гадаад бодлого ямагт хоёр хил, 200 цонхоороо нээлтэй салхилж, нээлттэй харилцаж, нээлттэй хамтран ажиллаж гэмээнэ ирэх өдрүүдийн олз хийгээд түшиг болно гэдгийг ойлгодог болсон нь энэ юм.
Дэлхийн католик шашны төв болсон тус улсын Төрийн тэргүүн зөвхөн манай улсад төдийгүй Азиийн орнуудад айлчилна гэдэг ховор үйл явдлын нэг. Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд айлчилж байсныг эс тооцвол Төв Ази руу аяны жолоо залсан нь түүх цөөн. Иймд соёл, байгаль хамгаалал, энх тайвны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн өнгөрсөн 30 жилийн дуулиан багатай ч үр ашигтай хамтын ажиллагаа ийн дэлхийн дайдад, тэр дундаа католик шашинтнуудын нүд чихний чимэг болох болов уу.
Ийн дүгнэх нь хэт хөөрөл мэт санагдаж болох ч Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүний гишгэсэн мөрийг дагадаг католик шашинтнуудын зам жим үнэмлэхүй урт. Тиймээс айлчлал болгоныг дэмжиж, айлчлал болгонд алга таших нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, тунхаглах, эдийн засгийн хөгжлийг дэмжих нэг оролцоо хэмээн үзэж болно. Саяхан буюу тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэндийт залах төрийн ёслолд оролцох үеэр “Энэ ёслолд оролцох нь зөв. Оролцох нь буруу” гэдэг хэлэлцүүлэг сошиалд өрнөсөн.
Олзуурхууштай нь, “Оролцох нь зөв” гэдэг байр суурь нь жин дарж, Монгол Улсын төрийн тэргүүнийг ч, төр засгийн удирдлагуудыг ч “Олноороо олон удаа гадагшаа айлчилж, олон арван зочдыг олноор нь хүлээж авах ёстой” гэсэн тайлбар, шаардлагууд эрчмийг авсан. Энэ бол дэлхий нийтийг хамарсан ковид-19-ийн халдварын хатуу бэрх цаг үеэ, хашлага давж үл болох хязгаарлагдмал нөхцөл байдлаас монголчууд бидэнд үлдсэн сургамж.
Хоёрхон хилтэй Монгол Улсын гадаад бодлого ямагт хоёр хил, 200 цонхоороо нээлтэй салхилж, нээлттэй харилцаж, нээлттэй хамтран ажиллаж гэмээнэ ирэх өдрүүдийн олз хийгээд түшиг болно гэдгийг ойлгодог болсон нь энэ юм. Хоёр хил, 200 цонх.
Нийтлэлийг бэлтгэсэн О.Түвшин