Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос энэ сарын 04-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус тус танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж, түүхэндээ анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон. 1992 оны тавдугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан.
Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж, өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Өнгөрсөн 32 жилд улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай хэмээн Хууль зүйн байнгын хороо үзэж, ажлын хэсгийг байгуулсан.
“Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно”.
Ажлын хэсэг гуч гаруй жилийн алдаа, оноог дүгнэн цэгнэж, дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хүний эрхийг тодорхой тохиолдолд хамгаалах хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 2.5 жилийн хугацаанд тасралтгүй ажиллан хуулийн төслийг боловсруулжээ.
Ингэхдээ Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газар, эрдэмтэн судлаачдыг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулан мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа авсан гэж Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.
Ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тулгамдаж буй асуудлыг тодруулж, эрдэмтэн, судлаач, хуульч нартай зөвлөлдөж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан зарчмын өөрчлөлтийг танилцууллаа.
Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг тодорхой болгожээ. Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилд улс төрийн, улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулжээ.
Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгажээ.
Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлнэ.
Энэ тухай саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуулийн төсөлд заасан. Цэцэд хандах хүрээ нэмэгдэхтэй уялдуулан Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байх, Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөл нарийвчлан тусгажээ.
Түүнчлэн эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан байна. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай.
Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал үүнд чиглэсэн байна гэж ажлын хэсэг үзжээ. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч төслийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан. Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан дүгнэлт гаргах, дахин хянаж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох хуулийн төслийг боловсруулсныг дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн болон бусад материаллаг зардалд жилд ойролцоогоор 283,543,117 /хоёр зуун наян гурван сая таван зуун дөчин гурван мянга/ төгрөг зарцуулах шаардлагатай. Хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэдийн саналыг авч байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн шүүх гэдэг хүний үндсэн эрхийн маргаан болон төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэн, хянан шийдвэрлэдэг чухал байгууллага гэдгийг тодотгоод Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сахилгын болон ёс зүйн хариуцлага ногдуулах зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав.
Төсөл санаачлагч гишүүн Ц.Мөнх-Оргил хариултдаа, цэцийн гишүүний хариуцлагын асуудалд Ажлын хэсгээс их анхаарч, хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт оруулсан. Үүнд Монгол Улсын шүүхийн шүүгчид тавигдаж буй шаардлага, зохицуулалтыг үндсэндээ тусгасан.
Шүүхийн тухай хуульд шүүгч нарт хориглосон маш олон асуудлыг тусгаж зохицуулсан. Гэтэл асуудлыг хэт нарийвчлан тусгах нь зохимжгүй, буруу байгааг амьдрал харуулж байна. Тиймээс ерөнхий буюу аль ч нөхцөл байдалд нь тааруулж хэрэглэж болох зохицуулалт байх нь зөв юм.
Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлд Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох хязгаарлах зүйл гэдэгт гурван заалттай, дотроо найм задарсан том зохицуулалтыг тусгасан гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, улс төрийн өндөр мэргэшил гэдгийг тодорхой болгохгүй бол хуульчийн мэргэжлээр төгссөн ажлын туршлага, дадлагагүй хүмүүс Цэцийн гишүүн болох боломжийг нээж байгаа мэт харагдаж байгааг лавлав.
“Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог шийдэх бүрэн эрх нь УИХ-д байна. Тухайн хүний шаардлага хангаж байгаа эсэхийг шийдэх эрх нь УИХ-д үлдэнэ. Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргаан шийдвэрлэдэг болох учраас Цэцийн гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлагын үүднээс ганцхан заалт оруулсан” гэж төсөл санаачлагч хариулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.