- Говь-Алтай аймгийн "Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц өчигдөр нээлтээ хийлээ.
- Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Энэ станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах юм.
Мөн Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэх, жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх ач холбогдолтой.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй. Иймд бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн бололцоотойг “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж байна. Цаашид Говь-Алтай аймаг нар, салхи, ус гэсэн ХОСОЛМОЛ сэргээгдэх эрчим хүчний экспортын төв болох боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв.