gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол эрчүүдэд тулгамдаж буй 10 АСУУДАЛ

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-03-01
11
Twitter logo

Жендэрийн Үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд монгол эрэгтэйчүүдэд тохиолдож байгаа, цаашид анхаарах 10 тулгамдсан асуудлуудыг нэрлэжээ. 

  1. Эрүүл мэнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт бага, дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ 9,7 жилээр богино насалдаг. Эрүүл амьдрах, эрүүл зөв хооллох, эрүүл аж төрөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголт хангалтгүй, эрүүл амьдрах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл чанартай, урт наслах талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх. 10 нас баралт тутмын 6 эрэгтэй, 4 эмэгтэй хүн байна. Эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж, 45 наснаас огцом нэмэгджээ. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3,3 дахин илүү болжээ.
  2. Амьдралын дадал зуршил: Хорт зуршил, зөв хооллолт, хангалттай амралтын талаар мэдлэг ойлголт хангалтгүй. Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг, ойлголт хангалтгүй. Зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг ойлголтыг сайжруулах.
  3. Зам тээврийн осолд өртөгсдийн 69%, мотоциклын осолд өртөгсдийн 93%, явган зорчигчдын 61% эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бусад тээврийн ослоор 2,3 дахин их, мотоциклын ослоор 13,3 дахин их, явган зорчигч 1,5 дахин их осолд орсон байна. Спиртэнд санамсаргүй  хордох 82%, байгалийн хүчин зүйлд өртөх 80%, усанд живэх 77% буюу бусад ослын шалтгаанаар нас барсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд 80% байна.
  4. Амиа хорлолт: Эр хүн амьдралаа авч явах ёстой, эр хүн хатуу чанга байх ёстой гэсэн нийгмийн стандарт, норм дүрмэнд захирагдаж, эхнэр, хүүхдээ олигтойхон амьдруулж чадахгүй байгаадаа ихэнх эрчүүд сэтгэл санаа нь хямарч, сэтгэл гутралд орж, энэ нь цаашлаад дэпресс, амиа хорлолт болох нэг шалтгаан болж байна. Зарим тохиолдолд энэ нь архи уух, тамхи татах, мансуурах гэх мэт хорт зуршилтай болох шалтгаан болж байна. Архи уусан үедээ бодлогогүй алхам хийх, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орох, гэр бүл салах хортой үр дагавартай. Нийт амиа хорлосон хүмүүсийн 85% нь эрэгтэйчүүд, 15% эмэгтэйчүүд байна. 58,5% нь амиа хорлох үедээ хүнд болон хөнгөн зэргийн согтолттой байсан. 25-39 насныхан хамгийн их хувийг эзэлдэг. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийг судалдаггүй, шалтгааныг тодруулах чиглэлээр ажиллахгүй байна.
  5. Гэр бүл салалт: Монгол эрэгтэйчүүдийн харилцаа хандлага тааруу, хүнтэй ярилцаж хэл амаа ололцохдоо тааруу, сэтгэлээ нээж, илэн далангүй ярилцаж, учир зүйгээ ололцохдоо тааруу тул, гэр бүл салалт өндөр байна. Эр  хүн хатуу чанга байх ёстой, эр хүн уйлдаггүй байх ёстой гэх мэт жендэрийн хэвшмэл ойлголтоосоо болж бодсон санаснаа ярьдаггүй, өөрийгөө буруутгах залуус олон болсон.
  6. Гэр бүл дэх аавын оролцоо: Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн орчинд аавуудын үүрэг оролцоо маш чухал, харамсалтай нь монгол эрчүүдийн гэр бүл дэх оролцоо хангалтгүй байна. Хөвгүүд, эрэгтэйчүүдэд гэр бүлийн боловсрол олгох, эрэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт, хүчирхийллээс ангид амьдрах, хүчирхийлэлгүй эрүүл харилцаатай байх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүйд сургах сургалт нэн шаардлагатай байна.
  7. Эрэгтэйчүүдийн боловсрол: Эрэгтэйчүүд ерөнхий боловсролын сургуульд 100% хамрагддаг атлаа, их, дээд сургуульд суралцах нь бага байна, монгол улсын хөгжилд мэдлэг боловсролтой эрэгтэйчүүд нэн шаардлагатай байна. Улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид суралцагчдын 88,601 эмэгтэй, 56744 эрэгтэй оюутан байна.
  8. Эрэгтэйчүүдийн сэтгэл зүй: Сэтгэл зүйн дархлаатай байх, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болжээ. Сэтгэл зүйгээ удирддаг, эрүүл зөв аргаар стресс бухимдлаа тайлдаг байх. Гэр бүлдээ эрүүл зөв үлгэр дууриалал үзүүлэх.
  9. Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад хөвгүүд, эрэгтэйчүүд, аавуудын оролцоо: Хөвгүүд, эрэгтэйчүүдийг багаас нь хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй өсгөж, хүмүүжүүлэх. Эрэгтэйчүүдийн дунд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг сайжруулах шаардлагатай байна гэсэн үр дүн гарчээ.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний хороо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан