Энэ оны наймдугаар сард Халхын голын байлдааны 85 жилийн тэгш ойн баяр тохионо. Иймд Засгийн газраас Ой тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Тус тогтоолд “Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэсүгэй. Ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор баталсугай.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалахын сайдын 2024 оны төсвийн багцад зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Д.Жавхлан нарт зөвшөөрсүгэй” гэсэн байна.
Ойн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг урьжээ. Хөрш орнуудын ГХЯ-наас урилгыг хүлээн авлаа гэсэн хариу өгсөн байна.
ГХЯ-ны газрын дарга нар МҮОНРТ-ийн “3+” ярилцлагад оролцох үеэрээ “БНХАУ, ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар хамгийн анх 2014 онд уулзсан. Гурван улсын ерөнхийлөгчийн уулзах механизм бүрдсэний арван жилийн ой энэ онд тохионо. Бид хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авахаар бэлтгэл хангаж байна” гэсэн юм.
Гэвч Украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан гэх хэргээр ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) 2023 оны гуравдугаар сард гаргасан.
ОУЭШ-ийн гишүүд эх оронд нь ОХУ-ын Ерөнхийлөгч хөл тавивал баривчлах үүрэг хүлээсэн юм. Иймд Ерөнхийлөгч Путин хэд хэдэн олон улсын уулзалтад биечлэн оролцоогүй. Тэгвэл Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн 124 орны нэг юм.