Олон улсын Диабетийн холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран чихрийн шижний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор 1991 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Энэ жилийн дэлхийн өдрийг “Чихрийн шижингийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэлт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай өнөөдөр ЭМЯ дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Чихрийн шижин өвчин нь нойр булчирхай хангалттай инсулин даавар боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.
Бие махбодь дахь инсулины дутагдал болон үйл ажиллагааны алдагдлын аль алинд нь цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Чихрийн шижин өвчин нь олон эрхтэн тогтолцооны талаас хүндрэл үүсгэдэг ба зүрх болон цусны судаснуудын ханыг гэмтээж бүтцийн өөрчлөлтөд оруулснаар артерийн даралт ихдэх өвчин, зүрхний шигдээс үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Мөн бөөрны хялгасан судасуудыг гэмтээж, бөөрний дутагдалд хүргэх, захын мэдрэлүүд гэмтсэнээр гар, хөл зэрэг захын эрхтэнүүд мэдээгүйжин цаашилбал тэжээлийн хямралд орж, шархлан, үхэжсэнээр хөлөө тайруулах хүртэл аймшигтай байдалд ордог байна. Мөн нүдний торлог бүрхэвч гэмтэн хараа мууддаг байна.
ДЭМБ-ын мэдээгээр өнөөдөр дэлхий хэмжээнд 246 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвдөөд байна. Энэ тоо 2030 гэхэд 2 дахин нэмэгдэх хандлагатай гэнэ.
Манай орны хувьд зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан сүүлийн 20-иод жилийн дотор чихрийн шижингийн өвчлөл 20 хувиар нэмэгджээ. Чихрийн шижингийн тархалт 1999 онд хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн монголчуудын 3 хувийг эзэлж байсан бол 2005 оны байдлаар 2,5 дахин нэмэгдэж, 8,1 хувьд хүрсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр нийтдээ 24,6 сая төгрөгийн инсулин болон эмийн бэлдмэлийг Улсын клиникийн төв эмнэлэг, Шастиний нэрэмжит клиникийн төв эмнэлэг, ЭНЭШТ болон дүүргүүдийн эмнэлэгүүдэд хандивласаныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, “Монголэмимпекс” концерний гүйцэтгэх захирал Б.Болормаа нар гардууллаа.
М.Жаргал