gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургалтын орой, эчнээ, экстернат хэлбэрийг хөгжүүлэх цаг болжээ

Боловсрол
2009-11-13
0
Twitter logo

Монголын боловсролын салбар түүхэндээ анх удаа орон даяар "Теле хичээл" явуулж зарим талаараа хар тивийнхнийг хүртэл алмайруулаад авлаа. Үүнийгээ ч амжилттай болж байна, бага зэргийн засвар хийчихвэл бүр ч илүү үр дүнтэй болох тухай салбарын сайд нь мэдэгдээд амжсан.

Гэтэл өнөөдөр телевизээр гарч буй "Теле хичээл"-ийг сурагчдын хэдэн хувь нь үзэж чадаж байна. Энэ хичээлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж амжихгүй, чадахгүй байгаа суралцагчдын тоог хэлж чадахгүй л байна, тэд. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд 560 гаруй мянган хүүхэд суралцдаг.

Тэдэнд "Теле хичээл" хэрхэн, яаж хүрч байгаа нь сонин биш. Харин анх удаагаа явуулж буй энэ ажлаа яаж олон түмэнд харуулж, гарт бариулах нь л өнөөдрийн хувьд хамгийн чухал болж байх шиг байна, яамныханд. Түүнээс биш зааж буй багшийн хурд, цаг хугацаа, ЕБС-ийн 560 гаруй мянган хүүхдэд бүгд "Теле хичээл"-д хамрагдаж чадаж байна уу гэх мэт олон зүйл одоохондоо хоёрдугаар асуудал болж.

Хамгийн ойрын жишээ татахад Улаанбаатар хотын Дамбадаржаа, Бэлх, Дарь-Эхийн чиглэлийн гэр хорооллынхон цахилгааны хязгаарлалтад өдөр бүр өртдөг. Хотын захын гэр хорооллын зарим айлд гэрэл нь байлаа ч ачааллаа дийлэхгүйн улмаас зурагт нь гардаггүй.

Үүн дээр хотын удирдлагуудын хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 16 мянган өрх гэрэл цахилгаангүй нөхцөлд XXI зуунд, улсынхаа нийслэлд амьдардаг гэсэн албан ёсны тоо бий. Энэхүү 16 мянган өрхийн нэг айлд 2-3 сургуулийн насны хүүхэд бий гэсэн тоог тооцоолон гаргавал зөвхөн Улаанбаатарын хэмжээнд "Теле хичээл"-д хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо хэдэн арван мянгад хүрнэ.

Үүн дээр төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй "Иличийн гэрэл"-ийг ирэх хэдэн жилдээ ч харах эсэх нь тодорхойгүй байгаа Завхан, Говь-Алтай, цаг үргэлж цахилгааны хязгаарлалтад байдаг баруун гурван аймаг Ховд, Увс, Баян-Өлгийн сумдын зарим сурагч “Теле хичээл"-ийн нэрийг нь сонсохоос бус амталж үзээгүй л байна. Ямар сайндаа л хөдөөгийн сургуулийн сурагч хотод сурдаг оюутан ахдаа "DVD-нд буулгасан "Теле хичээл"-ийг өгч явуулаарай. "Хонда" мотор асааж байгаад үзэхгүй бол хичээл эхлэхээр багш шалгалт авна гэсэн шүү" гэж захиж байхав.

Өнөөдрийн эрин зуунд малчны хотонд гар утас хангинаж, холын Америкт хараар амьдарч байгаа хүү, охинтойгоо мэнд усаа мэдэлцчихдэг, зурагтын зургаа хүртэлх суваг сольж үзэн дэлхийн соёлтой зэрэгцэж явна миний эх орон хэмээн ярьдаг ч үнэндээ хөдөөгийн алслагдсан сумын багийн төвд энэ бүхэн байхгүй. Нийслэлийнхээ бүх өрхийг гэрэл цахилгаантай болгож чадахгүй байгаа өнөө үед, нийтийг хамарсан аюулт өвчин дэгдэж Онц байдал зарласан энэ цагт зурагтаар гардаг "Теле хичээл"-ийг сурагчид үзэж судлах эсэх нь ширээний ард суугаа эрхэмд хамаа алга ч байж болно. Тэгвэл надад нэг санал байна. Хүний нийгмийг хөгжин цэцэглэхийн хэрээр сүүдэр мэт дагаж буй аюулт өвчин, тахал манай оронд дахин давтагдахгүй гэсэн баталгаа алга.

Томуугийн А хүрээний H1N1 вирүсийн цар тахал биднийг нэг нэгээр нь идэж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээгээр нас барсан хүний тоо 15-д ч хүрсэн бололтой. Манайх шиг цөөн хүн амтай оронд нас баралт өндөр байна гэдгийг хэн хүнгүй хэлэх байх. Үүнээс хүчтэй, хэд дахин илүү "хадны мангаа" зүсээ хувилгаад ирнэ шүү хэмээн төрийн тэргүүн, Эрүүл мэндийн сайд нар анхааруулж байгаа. Энэ үед сургуулийн хичээлийг хааж л таарна. Тэр цагт дахиад л сурагчиддаа "Теле хичээл II" гээд заах уу. Үүний оронд одооноос өөр арга зам хайх хэрэгтэй болов уу.

Боловсролын тухай хуулийн 5.1.3-т "Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна" хэмээн заажээ. Эндээс харахад сургуульд нэг ангид хэдэн арваар нь суулгаад байх биш бололцоотой бол сургалтын олон арга, хэлбэр бидний өмнө нээлттэй байгааг хуульчлаад өгчихөж, эрхэм гишүүд. Үүний араас өөр ч боломж байна.

Боловсролын тухай хуулийн 8.1-д "Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно" гээд цагаан дээр хараар дурайтал бичжээ. Бас болоогүй. Энэ хуулийн 45 дугаар зүйлд суралцагчийн эрх, үүргийн тухай заасан байдаг. Үүнд "Суралцагч суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй" гэсэн бол 45.2.3-т "Суралцагч бие даан суралцах арга барилыг эзэмших үүрэгтэй" хэмээн заасан. Мөн хуулийн 46 дугаар зүйл эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэгт "Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох эрхтэй" хэмээн хуульчилсан бүхнийг хэрэгжүүлэх цаг болжээ.

Сургуулийн нэг давчуухан өрөө тасалгаанд 40-50 хүүхдийг бөөнөөр нь 5-7 цагийн турш барьж хичээл, ном зааж, эрдэм сургадаг албан сургалтын зэрэгцээ орой, эчнээ, экстернат зэрэг сургалтын хэлбэрийг хуульчлаад өгсөн байхад хэрэгжүүлэхийг амьдрал биднээс шаардаж эхэллээ. Гагцхүү үүнийг хэрхэн, яаж, ямар хувилбараар, сургуулийн аль насныханд явуулж болох вэ гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам одооноос бодож, санаж сэрэхэд оройтохгүй л болов уу. Эцэг, эхчүүд ч Боловсролын тухай хуульд заасан дээрх боломжит нөхцөлийн дагуу хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх, үр хүүхдээ хамгаалах эрхээ эдлэх боломж таны өмнө нээлттэй байна.

Н.Мөнхтөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан