Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр орох юмсан. Тус газрын зарим мэргэжилтэн сард ердөө 350 мянган төгрөгийн цалинтай атал аль хэдийн саятан болжээ. Тэгээд чамин гар утас барьж, ганган жийп хөлөглөн давхиж байна, цаана чинь. Уг нь цалингаасаа нэг ч төгрөг дутаалгүй 2-3 жил хав дарлаа гэхэд сайндаа л 8-9 сая төгрөгтэй болох юм билээ. Энэ мөнгө "нас нь гүйцсэн" ганц жийп авахад арай ядан хүрнэ. Гэтэл тус газрын зарим мэргэжилтэн будаг нь ханхалсан жийп хөлөглөж, өдрийн хоолоо өндөр зэрэглэлийн ресторанд зооглож байна. Төлбөр нь 10 мянган төгрөг хол давдаг биз.
Бас болоогүй, тэд хотын бүгчим агаар бус нийслэлийн захын зусланд олон давхар хаусанд тухлах цамаан зантай. Ингээд бодохоор Ашигт малтмалын газрын мэргэжилтэн болно гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил зүйл болж байгаа биз.
Гэхдээ дээрх нөхөд овойж оцойсон хөрөнгөө мэдүүлэх болохоор "ядуурчихдаг" нь сонин. Тэгээд "байгаа нь энэ" гээд гэмгүй царайлаад суучихна. Үүнийг нь Авлигатай тэмцэх газраас илрүүлж, хариуцлага тооцохыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхэд бас л хэл сураггүй алга болжээ. Иймд бид цаашид Авлигатай тэмцэх газартай хамтарч хөрөнгөө "мартсан" саятнуудын нэрсийг нийтлэж байх болно.
Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Ц.Оюунчимэг хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хадгаламжин дахь хэдэн саяар тоологдох мөнгөө "мартчихаж". Авлигатай тэмцэх газарт их хэмжээний хэмээн тэмдэглэгдсэн уг мөнгө түүний хувьд өчүүхэн зүйл тул санаанд нь буугаагүй бололтой. Мөн гэр бүлийнхээ хүний нэр дээрх хадгаламжаа ч орхигдуулжээ.
Төрийн чухал албанд ажилладаг "мартамхай" нөхөр бол Д.Энхтуяа аж. Хүүхдийнхээ нэр дээрх орон сууц, компани гээд түүний "мартсан" хөрөнгө хөврөнө. Мартах ч юу байх вэ дээ. Хөрөнгөө нуумаар аядсан нь энэ. Гэнэт баяжсан даа гайхаж тээнэгэлзсэндээ."Надад ийм хөрөнгө байхгүй" гэж мэлзэх нь ч бий гэнэ. Ашигг малтмалын газар мартамхай нөхдөөр дүүрсэн бололтой. Ийм хүмүүсийг төрийн алба хашуулж байсан юм чинь элдэв хэл ам гарч, нэхэл дагал болдог нь арга ч үгүй гэлтэй.
Мэргэжилтнүүд нь ийм байгаа юм чинь хэлтсийн дарга ямар байх нь ойлгомжтой болов уу. Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн РТСТ-ийн дарга М.Энхжаргал хэмээх энэ эрхэм орон сууцаа огт санасангүй. Түүгээр үл барам хоёр банкин дахь хадгаламж санаанд нь бүр ч буугаагүй бололтой. За тэгээд, 14 компанид 10 мянга гаруй хувьцаа эзэмшдэг байх юм. Өөрийн хөрөнгөө мартаж байгаа хүн улсын чухал алба хашиж чадахгүй.
Дээрх хүмүүсийг "донгодуулахаар" удирдлагуудад нь албан бичиг хүргүүлдэг ч шүүгээнийхээ мухарт шидчихээд тоодоггүй. "Халж солих гээд яах вэ, идэж л байг" гэх ухааны юм бодно. "Ядуухан" түшээдээ өрөвдөөд тэрбумтан болохыг нь хүлээж суугаа бололтой.
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтнуудыг доорх хүснэгтэд харууллаа.
Л.Нинжсэмжид