Сумын Засаг дарга байхдаа сайрхаж явсан, сандал суудлаасаа буугаад гундаж байгаа хоёр эхнэртэй ч юм шиг С.Цогтсайхан сүүлийн үед цагдаа, шүүхийн үүдээр эргэлдээд, өглөө болгон ажилтай юм шиг салахаа больсон гэнэ. Нэг хэсэг Төв аймгийн Сүмбэр сумыг захирах үедээ нутгийн газар шороог ашигтай, ашиггүйгээр нь хуваагаад хамсаатнууддаа өгсөн нь баригдахад "Иргэн хүнийхээ хувиар аавдаа газар авч өгсөн юм. Болдоггүй юм уу" гэж явсан. Иргэдийн төлөөлөгчид нь дургүйцээд суудлаас нь буулгах гэхэд "Та нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй ээ" гээд тамгаа аваад зугтаж ч үзсэн тэрбээр эцэстээ эхнэртээ "гардуулаад" баларч байгаа сурагтай.
Түүнтэй гар нийлэн, газар хуваалцах наймаанд оролцсон тус сумын газрын даамал Ж.Саранцэцэгтэй үй зайгүй нөхөрлөхөд нь эхэндээ хүмүүс "Муу сайн дарга нар, улсын хөрөнгийг хувьдаа завшигчид" гэж байсан бол С.Цогтсайханы эхнэр нь арай өөрөөр харж байсан бололтой. Нөхрөө хардан агсамнахдаа Ж.Саранцэцэгийг албан өрөөнд нь үсдэхэд өнөөх нь ч мөчөөгөө өгөлгүй харилцан зодоон үүсгэсэн гэнэ. Ингээд шарлахсан бүсгүйчүүд тус, тусдаа өргөдөл гарган, шүүхэд өгчээ. Хоёулаа "Хөнгөн гэмтэлтэй" гэсэн оноштойгоор Монгол Улсын хуулийн дагуу 99.1-ээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байна. Нэг ёсондоо төрийн түшээ Ж.Саранцэцэг "хохирогч ба сэжигтэн" болчихоод байгаа гэсэн үг.
Ийнхүү төрийн албанд сонгогдон гарсан эрхэм дарга нар үүрэгт ажлаа хийлгүй, амин хувьдаа ашиг хайсаар сум орноо эзгүйдүүлсэн ч өнөөдөр тэдэнд ямар ч хариуцлага тооцсон юм алга. Хууль нь ч үйлчлэхээ больж. Газрын дарга Ж.Саранцэцэг эхнэр нөхрийн дундуур орсон нэртэй ч өнөөх газар хуваалцах ажлаа үргэлжлүүлэн үйлдсээр байгаа. Харин Засаг дарга асан С.Цогтсайхан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсний дагуу тамга тэмдгээ хураалгачихаад шүүх цагдаагийн үүдийг сахиж суугаа нь энэ. Түүний оронд нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгосноор, Сүмбэр сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Энхтуяа ажиллаж байна.
Гэхдээ л "Баас хатавч өмхийгөө тавихгүй" гэгчээр С.Цогтсайхан хууль зөрчиж, албан тушаалаа ашиглан авч, өгөлцсөн газрынхаа маргаанаар тэрүүхэндээ рекетчин хийгээд явааг дуулгая. Нутгийн иргэдийн хөдөлмөрөөрөө цэцэглүүлсэн бизнесийг нь булааж авахаар чадах чинээгээрээ дарамт учруулан дээрхийн адилаар шүүхийн байгууллагад өргөдөл гарган, бичиг цаас гээд л явж байна. Ингэхдээ бичсэн өргөдлөө өөрөө биш "зодоонч" эхнэрээрээ хүргүүлээд л байдаг гэсэн. Одоо тэдний өргөдөл гомдол, эрүү үүсгэгдэн шалгуулж байгаа гээд олон хуудас цаас Сүмбэр сумын хуулийн байгууллагад очиж, "Дахиад хэд ирэхийг нь мэдэхгүй" гэж цаадуул нь хураасаар л байна.
Б.Өлзийдэлгэр