gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутнууд автобус зогстол үнэгүй зорчих эрхтэй

Нийгэм
2010-01-06
0
Twitter logo

Монголын оюутны холбоо “Боловсролын тухай хууль”, “Авто тээврийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсантай холбогдуулж оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих болсон талаар хэвлэлийн бага хурлыг зарласан юм.

Хуралд Монголын оюутны холбооны ажлын албаны дарга Б.Жигжид, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар оролцов. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан оюутны нийтийн тээврээр зорчих нөхөн олговорыг төрөөс 100 хувь даахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ нөхөн олговорыг нийтийн тээврийн үйлчилгээний компанид олгохоор болсон аж. Үүнийхээ хариуд МОХ нь Нийтийн тээврийн газарт оюутны эрх ашгийг дээдэлж, тэдэнтэй зөв боловсон харьцах шаардлага хүргүүлсэн байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр оюутны автобусны билетийг 600 төгрөг болгон баталжээ. Өмнө нь оюутнууд 6800 төгрөгөөр амралтын өдөр харгалзалгүй зорчдог байсан. Харин 600 төгрөг болсноор амралтын өдөр үнэгүй явах эрх нь хязгаарлагдах аж. Бусад өдрүүдэд нь чиглэл, цаг харгалзахгүй зорчих юм.

Мөн 2010 оныг “Оюутны нийгмийн хамгааллын жил” болгон зарлажээ. Энэ талаар болон хөнгөлөлтийн билеттэй холбоотой асуудлаар Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.

-Хэзээнээс эхлэн дээрх шийдвэр хэрэгжих вэ. Зарим сургууль 600 биш 800 төгрөгөөр билет олгож байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн оюутнууд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчиж байгаа. Нэгдүгээр сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байсан. Дараагийн хоёр өдөр нь мөн л амралтын өдөр байж таарсан. Бид даваа гаригт билет хүлээж авсан. Тэгээд оюутнууддаа түгээсэн. Билетийн үнэ 600 төгрөг байгаа. Зарим нэг сургуульд мэдээлэл хүрээгүйн улмаас 800 төгрөгөөр захиалга авсан байсан. Иймд бид 200 төгрөгийг оюутнуудад буцаан олгосон.

-Төрөөс нөхөн олговор 100 хувь олгохоор болсон. Гэтэл яагаад оюутанд 600 төгрөгөөр билет олгож байгаа юм бэ?
-Энэ 600 төгрөгийн тодорхой хувь нь билетийн хэвлэл, тээвэрлэлт, хяналт шалгалтад зарцуулагдана. Үлдсэн нь оюутны хөгжлийн санд хадгалагдах юм. Оюутны хөгжлийн сангаар дамжуулж оюутнаа дэмждэг. Тухайлбал, сурлага сайтай, сурах эрмэлзэлтэй оюутан их байна. Гэтэл ар гэрийн гачигдал, ямар нэгэн шалтгаанаар сургалтаа хойш тавьдаг. Эдгээр оюутанд тусалахад сангийн мөнгө зориулагдаж байдаг.

-Нөхөн олговорыг яагаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад олгож байгаа юм бэ?
-Оюутанд бэлэн мөнгө олгох шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл сард 18 мянган төгрөг гэж бодоод нэг оюутанд олговол нийтийн тээврийн зардалдаа бүрэн зарцуулна гэх магадлал тун бага байгаа. Энэ нь эргээд хичээлээс хоцрох, эцэг эхээсээ автобусны мөнгө нэхэх зэрэг сөрөг асуудлыг дагуулна. Оюутан хичээлээс өөр зүйлд санаа зовох нэг шалтаг гарна гэсэн үг. Үүнээс шалтгаалж оюутнаас амжилт, үр бүтээл гарахгүй. Энэ утгаараа нийтийн тээвэрт 100 хувь нөхөн олговор олгосон. Хариуд нь бид жолооч, кондукторууд оюутантай ёс бус харьцах, тэднээс мөнгө нэхэхгүй байх талаар хүсэлт тавьсан байгаа.

-Зарим оюутан 600 төгрөгөөр билет авч байснаас өмнөх шиг ээ 7000 төгрөгөөр билетээ аваад амралтын өдрүүдээр зорчсон нь дээр гэж үзэж байна?
-Хуучин үнээрээ зорчих гэсэн оюутан цөөхөн байгаа гэж бодож байна. Хэсэг оюутан байгаа байх. Үнэхээр амралтын өдрөөр сургууль, номын санд хичээлээ давтдаг, ажил хийдэг оюутан байж болно. Үүнийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бид хууль хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

-Орой хэдэн цаг хүртэл зорчих вэ. 20.00 цаг болохоор оюутнаас мөнгө нэхдэг. Өгөхгүй гэвэл хөөж буулгадаг шүү дээ?
-Тийм. Энэ асуудлыг нийтийн тээвэрт тавьж байгаа. Ингэж болохгүй. Төр нөхөн олговорыг нь шийдчихсэн. Хэрэв оюутнаас нэмэлт бичиг баримт, мөнгө шаардах, бүдүүлэг харьцвал Монголын оюутны холбоонд тухайн автобусны дугаар, чиглэлийг нь мэдээлэх хэрэгтэй. Түүнийх нь дагуу бид хариуцлага тооцно. Орой нийтийн тээвэр хэдэн цагт зогсоно тэр хүртэл төлбөргүй зорчих эрхтэй.

-Билет захиалахад сургуулийн оюутны зөвлөл нь судалгаа бөглүүлж байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутны нэгдсэн тоог нэгж тоогоор гаргаж байгаа юм. Монголын оюутны холбоо мэдээллийн нэгдсэн сантай болж байна. Оюутан хөнгөлөлтийн картаа алдах, гээгдүүлэх үед шинээр авах шаардлагатай болдог. Энэ нь тухайн оюутанд хүндрэл учруулдаг. Жишээлбэл, картынхаа захиалгыг өгнө, буцаж сургууль руугаа явна гэх мэтчилэн цаг их алддаг. Харин уг мэдээллийн сан нь оюутны бүх мэдээллийг хадгална. Бид түүгээр нь оюутны мэдээллийг авч картыг нь түргэн шуурхай олгох боломжтой. Дараагийн нэг зүйл нь 80 мянга гэсэн хяналтын тоо тогтчихсон байгаа. Хэрэв энэ тооноос хэтэрвэл төсвийн тодотголд оруулна.

-600 төгрөг болсноор оюутан амралтын өдрөөр зорчих эрх нь хязгаарлагдаж байгаа. Харин амралтын өдрөөр зорчдог болгоё гэвэл ямар нэгэн бэрхшээл гарах уу?
-Хэрэв тэгвэл хууль зөрчсөн хэрэг болох байх. Харин амралтын өдөр зорчиж болно гэсэн шийдвэр гаргавал болно.

-Тэгвэл өмнө нь хууль зөрчиж байсан гэсэн үг үү?
-Өмнө нь журмаар шийдэж байсан. Тухайн үед ажлын хэсэг байгуулагдан ажиллахдаа Хөдөлмөрийн хуулийг барьж ажлын хэсгийн журамд хууль батлаагүй байсан байх. Хоёр гурван жилийн өмнөх асуудлыг сайн мэдэхгүй байна. Одоо бол бид хөдөлмөрийн хуулиа л барьж байна.

Монгол Улсын хэмжээнд 160 мянган оюутан байдаг. Үүнээс нийслэлд 145 мянган оюутан байдаг аж. Эдгээрээс өдөрт нийтийн тээврээр 80 мянган оюутан үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг байна.

Мөн оюутнууд хөнгөлөлтийн картаа ашиглан бусад үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Т.Дашмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан