Өрсөлдөөн ба Хөгжил гэсэн ойлголтууд нь хоорондоо маш нарийн шижмээр холбогддог, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг, харилцан уялдаатай ойлголтууд юм. Өрсөлдөөн үгүй бол Хөгжлийн тухай ярих боломжгүй. Өрсөлдөөн гэхээр хүмүүс улс төрийн намуудын сонгуулийн өрсөлдөөн эсвэл спортын тамирчдын өрсөлдөөн гэх төдийгөөр ойлгох нь олонтаа байдаг. Тэгвэл орчин цагт дэлхийн бүхий л улс орнууд нийгмийнхээ харилцаанаас хамгийн чухалд тооцогдох эдийн засгийн харилцааг өрсөлдөөнөөр дамжуулан хянаж, зохицуулахыг онцгойлон анхаарч байна. Энэ нь өрсөлдөөнийг зах зээлийн эдийн засгийн гол тулгуур зарчим болохыг илтгэж байгаа юм.
Зах зээлийн өрсөлдөөн гэх ойлголтыг олонх ном, зохиолуудад энгийнээр тайлбарлахдаа, тодорхой нэг зах зээл, хэрэглэгчийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тогтвортой хангах, тэднийг өөртөө татах зорилготой нэг нь нөгөөгөөсөө урьтаж хүрэх буюу бүтээхийн тулд аж ахуй эрхлэгчдийн хооронд явагдаж буй тэмцэл гэж тодорхойлсон байна.
Тэгвэл хөгжил гэдэг бол цаг хугацаатай уралдан буй нэг нь нөгөөгөөсөө урьтаж хүрэх гэсэн өрнөл дунд бий болсон бүтээл, үр дүн гэж ойлгож болохоор байгаа юм. Үүнээс үзвэл энэ хоёр ойлголт маань яахын аргагүй салшгүй, нэг зоосны хоёр тал юм.
Эдийн засгийн өнөөгийн амьдралд зах зээлийн өрсөлдөөн бол хэрэглэгчид ашиг, үйлдвэрлэгчдэд боломж олгож байгаа үйл явц. Хэрэглэгчид ашиг, үйлдвэрлэгчдэд боломж олгохын тулд зөв, оновчтой, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гардаг. Үүний тулд аливаа улс орнуудын төрөөс тодорхой хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, тухайн хууль эрх зүйн орчны хүрээнд хяналт, зохицуулалтыг бие даасан хараат бус механизмаараа дамжуулан хэрэгжүүлдэг.
Монгол Улс Дэлхийн хөгжлийн түгээмэл хандлага болох эрх зүйт төрт ёс бүхий, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгож үүнийгээ тулгуур хууль, Үндсэн хуулиараа баталгаажуулан өгснөөс хойш хөгжлийн энэхүү түгээмэл хандлагыг баримжаалан эргэлт буцалтгүй явсаар 18 жилийг ардаа үджээ. Энэ шилжилтийн нийгэм, эдийн засгийн үед цоо шинэ цаг үе бий болж, өмчийн олон хэвшилд суурилсан үйлдвэрлэл, худалдаа бизнес хөгжихийн хэрээр түүнийг даган тэдгээрийн өрсөлдөөний үйл явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд гарч эхэлсэн юм.
Дэлхийн зах зээлийн эдийн засагтай бүхий л улс орнууд шударга худалдаа, өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих замаар монопольчлол ба шударга бус өрсөлдөөнийг үндэснийхээ хууль тогтоомжоор хориглон, хязгаарлаж, иж бүрнээр цогц зохицуулалт хийж ирсэнтэй нэгэн адил манай улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анх баталсан нь уг харилцааг үндэснийхээ хууль тогтоомжоор зохицуулж, эрх зүйн орчин бүрдүүлж эхэлсэн шинэ цаг үеийн түүхэн үйл явц байсан юм.
Гэвч сүүлийн жилүүдэд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, эрх зүйн орчин цаг үеийн нөхцөл шаардлагыг хангаж чадахуйц хэмжээнд өөрчлөгдөн шинэчлэгдэж чадахгүй байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах механизм болох өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллагын чадавхи сул хэвээрээ л байна. Үүнтэй холбоотой зах зээлийн эдийн засагт гажуудал, сөрөг үзэгдлүүд цөөнгүй гарч байна.
Тухайлбал нэгдүгээрт, суурь үнийг бүрдүүлэгч шатах тослох материалын үнэ буурч байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ эсрэгээрээ өсөж байх жишээтэй, эсвэл шатах тослох материалаас огт хамааралгүй байтал хамааралтай мэт өсөж, буурах жишээтэй. Энэ нь тухайн зах зээлд бөөний болон жижиглэнгийн худалдаачид шат шатандаа өрсөлдөгчид байх ёстой атал нэгэн цул болсоноор тухайн зах зээл өрсөлдөөнгүй болсоныг харуулж байгаа юм. Дэлхийн бараг бүхий л улсад энэ тохиолдолд тухайн зах зээлийг өрсөлдөөнтэй болгохын тулд төрийн шууд хатуу хяналт, зохицуулалтаар зохицуулдаг. Гэтэл манай оронд ийм хяналт, зохицуулалтын механизм болон эрх зүйн орчин бүрдээгүй байна. Суурь үнэ бүрдүүлдэг нефтийн бүтээгдэхүүн импортлон жижиглэнгээр худалдаалдаг салбар нь хүртэл бүхэлдээ картел болсон. Энэ асуудлаар хоёр ч удаа шүүхийн журмаар хүртэл хэрэг, маргаан үүсгэгдэн шийдвэрлэгдэж, нотлогдсон байдаг.
Хоёрдугаарт, манай улсын зах зээлийн эдийн засагт төрийн зүй бус оролцоо их байна. Тухайлбал, салбарын эрх ашиг гэдэг зүйл манай улсад хэт туйлширсан гэж хэлж болно. Салбар дундын буюу ард иргэд, хэрэглэгчдийн нийтлэг эрх ашиг, түүнийг хамгаалах асуудал үнэхээр хангалтгүй байгаа. Нэг салбарт л гэхэд салбарын хяналтын болоод зохицуулах, хэрэгжүүлэгч, тохируулагч шат дамжлагатай олон захиргааны байгууллагууд байна. Жишээ нь, эрчим хүчний салбарт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний үндсэн бүтцэд ажилладаг газар, түүний агентлаг Эрчим хүчний газар, Эрчим хүчний зохицуулах газар, аймаг, нийслэл, сум дүүрэгт Засаг дарга, түүний мөн асуудал хариуцсан алба, нэгж, ажилтнууд гээд маш олон шат дамжлага бүхий нүсэр аппаратууд байдаг. Дээр нь салбар хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллагууд байдаг. Зам, тээвэр гээд л бүхий л салбар адилхан. Эдгээр төрийн яам, агентлаг, орон нутгийн төр захиргааны байгууллагууд зах зээлийн эдийн засагт нэгд, маш олон тооны зөвшөөрөл, лиценз олгож оролцдог, хоёрт, маш олон тооны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт /дүрэм, журам, заавар/ гарган хяналт, зохицуулалт хийж оролцдог, гуравт, тендер нэрээр маш олон тооны бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авч оролцдог. Энд онцлон хэлэхэд зарим төрийн байгууллагууд энэ гурваар, магадгүй аль нэгээр нь амьдарч, оршин тогтнож байгаа гэхэд хилсдэхгүй.
Дээр нь хоорондоо үл ойлголцдог, ажил, чиг үүргийн давхардал ихтэй, эрх үүрэг нь тодорхой бус, маргаантай байх явдал түгээмэл байгаагийн зэрэгцээ хүнд сурталтай байгаа нь аж ахуй эрхлэгчдэд маш их дарамт болдог гэж олонтой яригддаг шүү дээ. Ер нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, интервенци хийх, татвараар зохицуулалт хийх гээд зах зээлд төрийн бусад олон оролцоо байдаг л даа.
Тэгвэл зах зээлийн эдийн засгийн хөгжлийг хангахад нэн тэргүүнд шийдвэрлэсэн байх асуудал бол төрөөс зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцох оролцоог шударга, нүсэр биш, маш тодорхой, энгийн болгох явдал байгаа юм. Энэ асуудлыг нэлээд доривтой улс төрийн шийдлүүд гаргаж шийдэхгүй бол 2000 онд батлагдсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ШӨХТГ-ын дан ганц хүч бололцоогоор шийдэгдэх асуудал биш. Ялангуяа бид хуучин нийгмийн зарчим, зарим ойлголт, сэтгэхүйгээсээ бүрэн салж чадаагүй байгаа өнөө цагт энэ асуудал бүр ч хэцүү байх болно. Энэ асуудлаар Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим олон нийтийн дуу хоолой болж цөөнгүй дуугардагт хувьдаа баяртай явдаг.
Иймд салбарын явцуу, хэт туйлширсан мөн амбицад хөтлөгдсөн эрх ашиг, олон хууль тогтоомжуудаас хүчин чадалтай салбар дундын томоохон өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн хууль, эрх зүйн орчин өнөөдөр үгүйлэгдэж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой Өрсөлдөөний хуулийн шинэчлэн найруулсан төсөл боловсруулагдан УИХ-д өргөн баригдсан ч хавар, намрын чуулган дамжин хойшилсоор батлагдаагүй л байна.
Эцэст нь гуравдугаарт, эрх мэдэл болон бизнес аж ахуйн үйл ажиллагаа хоёрыг аль болох хол байлгаж, ялган зааглах ёстой гэж боддог. Хүн төрөлхтөн энэ асуудлыг бүрэн шийдэж чадаагүй, чадах ч боломжгүй юм. Харин тодорхой хэмжээнд хязгаарлаж, зохистой болгох явдал чухалд тооцогдсоор байгаа.
За тэгээд дээрх асуудлуудаас гадна хэрэглэгчийн эрхийн асуудлыг энд зайлшгүй хөндөх шаардлагатай ч их олон зүйлийг ярих болох учир энд хүрээд дуусгая.
Ц.Тэрбиш /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтэн/