gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Бямбасүрэн: Анхны хайрын минь эзэн болсон түүнтэй уулзахаас нааш үсээ тайрахгүй

Нийгэм
2009-07-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-16

Анхны хайрын гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа нэгэн охины түүхийг уншигч танд дэлгэж байна. Тэрээр Монголын хамгийн урт үстэй охин. Түүний үс нэг метр 50 см, харин өндөр нь нэг метр 61 см. Үсээ тайруулахгүй байгаа шалтгаан нь түүний анхны хайртай холбоотой гэнэ.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана сурдаг вэ?
-Намайг Санжаажавын Бямбасүрэн гэдэг. 1988 онд Завхан аймгийн Улиастай төрсөн. Одоо өвөө, аав, ээж дүүтэйгээ тавуулаа амьдардаг. Энэ жил МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн ангийг төгссөн.

-Танай удамд ийм урт үстэй хүн байдаг уу?
-Манай ээж ийм урт үстэй байсан гэсэн. Манай дүү бид хоёр ээжийг дууриасан урт үстэй. Би төрөхдөө их даахьтай төрсөн гэдэг юм. Даахиа авахуулснаас хойш үсээ зөндөө л тайруулж байсан. Гэсэн ч миний үс хурдан ургачихдаг. Харин сүүлийн зургаан жил огт тайраагүй.

-Чиний үсний урт хэд вэ. Гадуур явж байхад хүмүүс яаж хандах юм?
-Үсний маань урт метр 50, харин биеийн өндөр нэг метр 61 см. Үсээ задгай тавиад гадуур явж байхад настай хүмүүс хараад их магтдаг. "Орчин үед ийм урт үстэй хүн тэр бүр байдаггүй. Миний охин үсээ битгий тайраарай" гэж хэлдэг. Харин эрчүүд миний үсэнд татагддаг ч юм уу "танилцъя" гэж нэлээд хүн гуйж байсан. Ер нь эрчүүдэд урт үстэй охид их таалагддаг юм шиг санагддаг.

-Үсээ арчлахад хэцүү байдаг уу. Ийм урт үсийг угаах, самнахад түвэгтэй юм шиг. Их цаг бас шампунь зарцуулагдах байх?
-Багаасаа урт үстэй байсан болоод ч тэр үү, арчлахад нэг их хүндрэл гараад байдаггүй. Хотын уур амьсгал тоос шороо ихтэй учраас өдөр бүр арчлах шаардлагатай болдог. Өдөр бүр угаахаар үс их хуурайшдаг учраас өнжөөд нэг угаадаг. Үс гэдэг чинь хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна идэж, ууж байгаа зүйлээс их шалтгаалдаг. Хамгийн гол нь уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл ус уналт бага байдаг. Олон төрлийн шампунийг турших зорилгоор хэрэглэж үзсэн. Every good life-ийн бүтээгдэхүүнүүд нь миний үсэнд их таардаг. Үсээ заавал буцалгаж зөөлрүүлсэн бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Ийм ус нь үсний уналт, хугаралтаас хамгаалдаг. Мөн үсээ угаасны дараа В12 витаминтай тосоор тослоод 30 минут байлгасны дараа буцалсан усаар зайлах хэрэгтэй. Хэдий хир шампунь хэрэглэгдэж байгааг яг нарийн үзэж байгаагүй юм байна. Нэг удаагийн шампуниар бодвол дөрөв, таван уут лав орох байх.

-Самнахад ч гэсэн их түвэгтэй юм шиг санагдах юм?
-10 жилд байхдаа хоёроор сүлждэг байсан. Харин оюутан болсноос хойш сүлжих, боох, задгай тавих зэрэг янз бүрээр засдаг болсон. Тэгэхдээ задгай тавих нь ховор байдаг. Үсээ задгай тавиад гадуур явахаар "Пөөх, ямар гоё үстэй юм бэ" гээд хүмүүс эргэж хараад хэцүү байдаг. Би ер нь олны анхаарлын төвд байх дургүй. Тийм болохоор гэртээ задгай тавиад гадуур явахдаа сүлждэг. Сүлжихээр үсний уналт ч бага байдаг.

-Үсээ тайръя гэсэн бодол төрдөг үү?
-Миний урт үстэй байгаад нэг нууц бий.

-Ямар. Тэр нууцаа задлаж болох уу?
-Анхны маань хайртай холбоотой юм аа. Тэр хүн хамгийн сүүлд надтай уулзахдаа үсийг минь илээд "Гоё юм аа, битгий тайраарай" гээд инээмсэглэж байсан. Яг тэр дүр зураг нь миний зүрх сэтгэлд одоо ч хадгалаастай үлдсэн. Тэр хүнтэй уулзахгүйгээр үсээ тайрч зүрхэлдэггүй. Тийм болохоор заавал тэр хүнтэй уулзаж байж тайрах эсэхээ шийднэ дээ.

-Тэр хүний чинь талаар сонирхож болох уу?
-Ц.Нямсүрэн гэдэг Өвөрхангай аймгийн залуу бий. 2000 онд МУИС-ийн Улс төрийн ангийг төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Төгсөгчдийг их сургуульд ороход нь бэлтгэдэг "Харвард" сургалтын төвд багшилж байсан юм. Одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй. Өвсөнд хаясан зүү шиг гэнэт учраад гэнэт алга болсон.

-Яагаад гэнэт алга болсон юм бол. Та хоёр албан ёсоор үерхдэг байсан уу?
-Бид хоёр хамгийн сүүлд уулзаж байна гэдгээ хэн хэн нь мэдээгүй. Тэр үедээ дахиад уулзана л гэж бодож байсан. Надад одоо тэр хүнд хэлж амжаагүй үг, өгч амжаагүй зүйл олон байгаа. Тухайлбал, өөрт нь зориулж зүү ороох оёдлоор учиг болгонд нь "Би чамд хайртай" гэж шивнэн оёсон даалин бий. Монгол ардын дуунд гардаг "Хайран ч оёсон арван хуруу минь" гэсэн мөрийг сонсохоор заримдаа надад зориулсан ч юм шиг санагддаг юм. Солонгос явна гэхээр нь өдөр, шөнөгүй сууж оёсон ч өгч чадаагүйдээ харамсдаг. Гэсэн ч дараа уулзаад өгнө гэдэгт итгэдэг. Бас миний тэр хүнд зориулж бичсэн тэмдэглэлийн дэвтэр дүүрэн шүлэг бий. Шүлэг бүртээ утга агуулгыг нь илэрхийлсэн хар зураг хавсарган зурсан байдаг. Би тэр хүнтэй учирснаас хойш амьдралын агуу их зорилготой болсон. Өмнө нь би амьдралын утга учир гэж юу байдаг, тэр талаар боддог ч үгүй байснаас гадна яах гэж амьдарч байгаагаа ухаараагүй явсан. Харин тэр хүнтэй учирснаар би өөрийгөө нээсэн. Энэ нь миний шүлэг бичдэг, зурдаг, юм оёдог болсноос харагддаг.

-Анх та хоёр яаж танилцаж байсан бэ?
-Би 2004 онд 33-р сургуулийн 10в ангид сурч байсан. Нэг өдөр хичээл завсарлаад хүүхдүүд шуугилдаж байтал улаан цамц, зангиатай, ажил хэрэгч нэгэн залуу орж ирсэн. Сургалтын төвийнхөө талаар танилцуулаад хүүхдүүдэд сонин тарааж өгч байсан. Яагаад ч юм, надад өгсөн сонин нь урагдчихсан байсан. Тэр хүнийг танихгүй юм чинь хэн гэж дуудахаа мэдэхгүй байснаа гэнэтхэн "багш аа" гээд дуудчихсан. Би өмнө нь ямар ч сургалтад сууж байгаагүй. Харин тэр сургалтад заавал сууж, илүү ихийг сурмаар санагдсан. Түүнээс хойш жил гаруй хугацаанд нэрээ бичилгүй мессежээр хайрын шүлэг илгээдэг байсан. Хамгийн анх бичсэн дөрвөн мөрт шүлэг тэр хүний анхаарлыг татсан байж магадгүй гэж бодогддог.

-Уншиж өгч болох уу?
-Зэллэх шувуудын нулимсыг
Дэлбээн дундаа нуусан
Зэрлэг цахирмаа
Чамдаа би хайртай гэж. Энэ дөрвөн мөрт миний хайрыг бүхлээр нь илэрхийлсэн шиг санагддаг.

-Тэр хүн чинь чамайг гэдгийг анх яаж мэдсэн бэ. Эсвэл мэддэг байсан юм болов уу?
-Анзаарсан байх л даа. Хичээлд нь идэвхитэй, дандаа хамгийн урд талын ширээнд суудаг. Тэр үед их гэнэн байсан болоод ч тэр үү, нэг удаа утсаар ярьж байгаад санаандгүй нэрээ хэлчихсэн. Маргааш нь ичээд урд талын ширээнд биш, харин хамгийн арын ширээнд суусан. Царайг нь харахад маш эвгүй хэцүү байсан. Гэвч тэр хүн шалиг биш, ажил хэрэгч, зөв хүн байсан болохоор надад элдэв санаа агуулж байгаагүй.

-Та хоёр уулзаж бас тэр хүн чамд сайн гэдгээ илэрхийлж амжсан уу?
-Би өөртөө нэг амлалт өгсөн байсан. Хэрвээ би МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орж чадахгүй бол тэр хүнтэй уулзахгүй, харин орвол эргэж холбоо барина гэж. Тэгээд ч би хүссэн сургуульдаа орж чадсан болохоор тэр хүнтэй уулзахаар шийдсэн. Бид хоёр зургаан сар гаруй мессежээр харилцаж байгаад 2006 оны “Гэгээн валентин"-ий баярын өдөр анх уулзсан. Тэр өдөр анхны зүйлүүдээр дүүрэн байсан. Анх би их догдолсон бас маш их сандарсан. Амьдралын минь хамгийн сайхан, аз жаргалтай үе тэр өдөр л байсан.

-Тэр хүн чиний энэ ярилцлагыг уншаад холбоо барьж магадгүй юм. Гэхдээ өөрийн гэсэн амьдралаа зохиочихсон ч байж болох. Тэгвэл яах вэ?
-Унших байх гэж бодож байна. Ер нь ном, зохиол их уншдаг, өөрийгөө ч их хөгжүүлдэг хүн. Утас дуугарах болгонд "чамайг" гэж андуурдаг. Хэзээ ч, хаана ч юм заавал дайралдах юм шиг нүдээрээ чамайг хайдаг. Чиний илгээсэн мессежүүд миний утсан дээр одоо хүртэл хадгалаастай хэвээр байгаа. Уйтгарлах, ганцаардах үедээ уншдаг гэж хэлмээр байна. Хамгийн сүүлийн удаа ч болов түүнтэйгээ уулзах юмсан гэж мөрөөддөг. Мөрөөдөл маань удахгүй биелэх байх гэж бодож байна.

-Чи бас нэг асуултад минь хариулсангүй. Өөр хүнтэй болсон бол яах вэ гэж?
-Чингис хаан өдөр бүр Тангуд улсыг ээлээгүй гэдгээ сануул гэдэг шиг би өглөө бүр тэр хүнтэй уулзаж амжаагүй шүү гэж өөртөө сануулдаг. Уулзана гэсэн итгэлээр өдий хүрсэн. Тэр хүнийг явсныг мэдээд үхмээр санагдсан. Амьдрал ямар ч утга учиргүй юм шиг, яах гэж амьдарч байгаагаа ойлгохгүй байсан. Эхний үедээ сэтгэлээр унаад 10 кг турсан. Манай ангийнхан намайг намар хичээлдээ очиход танихгүй гайхаж байсан. Эцэст нь түүнтэй уулзахын тулд урьдынхаасаа илүү эрч хүчтэй, хөдөлмөрч амьдрах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Эхнэртэй болсон ч бай хамаагүй, ганцхан удаа уулзаач ээ гэж гуймаар байна.

-Манай сониноор дамжуулаад түүндээ бас сэтгэлийн үгээ хэлж болно шүү дээ?
-Би дугаараа хэзээ ч өөрчлөхгүй. Эхнэртэй болсон ч гэсэн надтай заавал уулзаарай гэдгийг дахин хэлье. Шувууд буцдаг болохоос биш хайр буцдаггүй. Тийм болохоор "чамайг" гэсэн миний сэтгэл хэзээ ч хөрөхгүй. Намайг биш ч гэсэн миний хайрыг хүндлээрэй гэж хэлэх байна.

-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Тэр хүнтэйгээ уулзахын ерөөл тавья.
-Танд ч гэсэн баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан