-Ерөнхий сайдын айлчлал-
Ерөнхий сайд С.Баярт Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны /Кейданрэн/ Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал, Сожицү компанийн Ерөнхийлөгч Т.Добаши Токиод бараалхав.
Ноён Т.Добаши энэ үеэр хэлэхдээ “2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг айлчлахад уулзаж байсан. Өнөөдөр Ерөнхий сайд тантай уулзаж байгаадаа их баяртай байна.
Монгол улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр байгаа гэсэн. Дэлхийн эдийн засгийн хямралтай үед хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол улс ашигт малтмалын нөөц ихтэй. Энэ салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах, агаарын бохирдлыг арилгах, мөн шинээр барих гэж байгаа онгоцны будал болон нүүрс олборлолтын тал дээр хамтран ажиллах саналтай байна” гэв.
Ерөнхий сайд С.Баяр “Т.Добашид талархал илэрхийлээд “Монгол, Япон хоёр орны харилцаа 1990-ээд оноос хойш улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ иж бүрэн түншлэлийн зарчмаар амжилттай хөгжиж байна. Улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрсэн манай хоёр орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна” гээд “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд төдийгүй эрчим хүч, эрдэс баялаг, үйлчилгээ, ажиллах хүч, гааль, бизнесийн орчин зэрэг салбарыг хамруулан цогц хэлбэрээр хөгжүүлэх үүднээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA), мөн давхар татвараас харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Эдгээр хэлэлцээрүүд нь хоёр талын худалдаа, эдийн засгийн эрх зүйн орчныг бэхжүүлж, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг туслалцаа болно хэмээн үзэж байна. Монгол Улс эрдэс баялгийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс нутагтай дэд бүтцээр холбогдох стратеги бодлого баримталж байна гээд энэ чиглэлээр Япон Улс хөрөнгө оруулж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ илэрхийллээ.
“Манай улс эрдэс баялгийн салбарт Японы байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, өөрийн эрдэс, түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортлохыг эрмэлзэж байна. Иймээс ашигт малтмалын орд газруудын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол Улсыг бүс нутагтай холбосон авто, төмөр зам тавих, нүүрс болон нарны эрчим хүчийг ашиглан томоохон цахилгаан станц барих, цахилгаан эрчим хүч экспортлох харилцаа холбоо бий болгох чиглэлээр, мөн Монголын малын гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн салбарыг орчин үеийн өндөр техник технологийн үндсэн дээр сэргээн хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна” гэж С.Баяр нэмж хэллээ.
Хоёр орны хооронд тогтсон харилцаа, ард түмний хоорондын итгэлцлийг худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө КЕЙДАНРЭН-тэй цаашид ч идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд “энэ оны 11 дүгээр сард болох Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан олон улсын гуравдугаар зөвлөлдөх уулзалтад КЕЙДАНРЕН-ийн гишүүд идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна.
Монгол улс руу эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэгжүүлж болох төслийг судлахаар мэргэжлийн багийг илгээж үр дүнгийг нь хамтдаа ярилцахаар Монгол улсад таныг урьж байна” гэв.
Үүний хариуд ноён Т.Добаши “маш сайхан санаа хэллээ. Таны саяны хэлснээр Монгол орон ашигт малтмалын нөөц, хүнсний нөөц ихтэй. Энэ хоёр бол Япон оронд байхгүй. Тиймээс Японы өндөр техник, технологийн хөгжлийг монголынхтой нийлүүлэхэд яг тохирч байна. Монголд би очиж үзээгүй. Төслийн багийнхантайгаа танай сайхан оронд очно” гэлээ.
Токио хотоос Засгийн газрын ХМА-ны төлөөлөгч мэдээлэв.