Ерөнхий сайдын ивээл дор өчигдөр болсон "Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" үндэсний зөвлөлгөөнийг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөлгөөнд хот, хөдөөнөөс нийт 123 хүн оролцож, бичил уурхайн асуудлууд, хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар санал бодлоо солилцож уриалга гаргасан байна. Түүнчлэн энэ үеэр бидний нэрлэж заншсан “нинжа” нар буюу хувиараа алт олборлогчдыг ХАМО буюу Хувиараа ашигт малтмал олборлогч гэж нэрлэж байхаар болжээ.
ХАМО нар жилд дөрвөөс таван тонн алт олборлодог гэсэн албан бус судалгаа байдаг бөгөөд энэхүү олборлосон алтаа Монголд банкинд тушаалгүйгээр алт хилээр гаргагчдад борлуулах, өөрсдөө хилээр гаргах зэрэг хууль бус үйлдлүүдийг хийсээр байгаа юм. Үүнээс гадна ХАМО нарын байгаль орчинд учруулж буй хор нөлөөг үнэлж баршгүй. Тиймээс эдгээр хүмүүст зориулсан хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өчигдрийн зөвлөгөөний үеэр онцлогдон яригдаж байлаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангагдаагүйгээс болж өнөөдрийн байдлаар 128 ХАМО амь насаа алдаад байгаа аж.
"Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" үндэсний зөвлөлгөөнөөс гаргасан уриалгад :
Нэг. Хувиараа ашигт малтмал олборлогчдод:
1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хувиараа ашигт малтмал олборлогч бүр мөрдлөг болгон ажиллая.
2. Байгаль дэлхийнхээ хишгийг хүртэгч хүн бүр унаган төрхөнд нь оруулахад хувь нэмрээ оруулъя.
3. Химийн хорт бодисыг алт олборлох үйл ажиллагаанаас шахан зайлуулахад засаг төртэйгөө хамтран ажиллая.
4. Нэгэнт хуримтлагдан бий болсон химийн хорт бодис бүхий хаягдлаас эх дэлхийгээ цэвэрлэе.
5. Хүн, байгаль орчинд ээлтэй технологийг судлан, нэвтрүүлэхэд хамтран ажиллая.
6. Уул уурхайн аливаа асуудлыг бүх оролцогч талын саналын үндсэн дээр шийдвэрлэж хэвшье.
7. Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой бичил уурхайд шилжүүлэх үйлст хамтран зүтгэе.
8. Ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөрөөс үр хүүхдээ чөлөөлье.
9. Зөвшилцөл, түншлэлийг эрхэмлэн, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан, хамтран ажиллая.
10. Эх орныхоо эрдэнэсийг эх орныхоо сан хөмрөгт оруулахын төлөө эх оронч, санаачлага гарган Монгол банктай хамтран ажиллацгаая.
11. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэн бүр өөр өөрийн харьяалалтай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулцгаая.
Хоёр. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн газруудад:
1. Хувиараа ашигт малтмал олборлогчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх нэгдсэн тогтолцоог бий болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх .
2. Төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны ажилтнуудад үр ашигтай мониторинг болон үнэлгээний систем, аргачлалыг боловсруулах, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
3. Бичил уурхайн талаарх суурь судалгаа, шинжилгээг явуулахад судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжих
Гурав. Төрийн бус байгууллагуудад:
1. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, тэдгээрийн менежментийг сайжруулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах.
2. Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх, дэмжлэг олж авах талаар санаачлагатай ажиллах .
3. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, гишүүдээ дэмжих, нэгдсэн удирдлагаар хангах үндэсний хэмжээний байгууллагыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь тогтворжуулах.
Дөрөв. Засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад:
1. Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, "Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ыг хэрэгжүүлэх, зохион байгуулахад идэвхи санаачлагатай ажиллая.
2. Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах талаар аймаг, орон нутгийн захиргаа, хууль, хяналтын байгууллага нэгдмэл байр суурь баримталж, жигд шаардлага тавьцгаая.
3. Хууль боловсруулах, эрх зүйн орчин бүрдүүлэх үйл явцад хувиараа ашигт малтмал олборлогчид, иргэдийн идэвхитэй оролцоог хангая.
Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль ,эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх боломж олгохыг УИХ - ын эрхэм гишүүддээ уриалъя гэжээ.
Ч.Туяа