Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн ирэх даваа гаригт болно.
Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээллийг танилцуулах юм.
Зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нарын зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг өгөх аж.
Мөн зөвлөгөөнд оролцогчид Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдана.
Зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 20-нд дуусна.