Өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл өглөө. Тэдний талаар үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа тул сэтгүүлчдэд ханджээ.
ИНЕГ-ын зардлаар гадаадад 44 хүүхэд сургахдаа мөн л мөнгө угаасан. Үүнд боловсон хүчний менежер Т.Батжаргал голлох үүрэгтэй оролцсон. Одоо түүнийг шалгаж байгаа юм билээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “ИНЕГ-ын боловсон хүчний менежер Т.Батжаргал гэх нөхөр надтай холбоотой зохиомол, баримтгүй, гүжирдлэгийн шинжтэй зүйл ярьж байгаа учир би тайлбар өгье. Тэрээр энэ үйлдлээ удаа дараа давтсан ч ор үндэсгүй тул би дуугүй л байсан. Гэтэл хэрээс хэтэрсэн тул энэ талаар тодорхой мэдээлэл өгөх ёстой. Нэг хэсэг Ц.Даваасүрэнгийн хоёр дүүгийн нэг нь Гаалийн, нөгөө нь Татварын ерөнхий газрын орлогч дарга боллоо гэж худал мэдээлсэн. Ингэж бичсэн сонин, сайтын сэтгүүлчид одоо ч энд бий л байх. Огт тийм юм байхгүй. Миний төрсөн хоёр дүү Мөрөндөө л ажлаа хийцгээж байна. Нэг нь тогооч, нөгөө нь техникч. Энэ бүхэн ИНЕГ-т шалгалт хийснээс эхтэй. Шалгалтаар онц ноцтой зөрчлүүд илэрсэн тул надад өширхөөд байна.
Тодруулбал, Төсвийн байнгын хороо Аудитын газраар дамжуулаад төрийн байгууллагуудын төсөвт хяналт тавьдаг. ИНЕГ-т Үндэсний аудитын газар болон МХЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын газраас шалгалт явуулсан. Ингэхэд хэд хэдэн ноцтой хэрэг илэрсэн. Хоёр гол хэргийг хэлье.
Нэгдүгээрт, ИНЕГ-ын хуучин удирдлагууд “Электрон Системс” гэж компанитай хамтран мөнгө угаасан нь нотлогдсон. Улаанбаатарын төв нисэх буудлаас гадагшаа ниссэн иргэн бүрээс даатгал гэж мөнгө авч, завшдаг байсан нь тогтоогдсон. Энэ хэргийн дагуу хуучин удирдлага нь ял аваад явчихсан байгаа. С.Батмөнх жилдээ нэг тэрбум 400 сая, нийт найман тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан. Гэхдээ энэ хууль бус үйлдэл зогссон байгаа.
Хоёрдугаарт, ИНЕГ-ын зардлаар гадаадад 44 хүүхэд сургахдаа мөн л мөнгө угаасан. Үүнд боловсон хүчний менежер Т.Батжаргал голлох үүрэгтэй оролцсон. Одоо түүнийг шалгаж байгаа юм билээ. Тэдгээр хүүхдүүдийг маш өндөр буюу 50 мянган ам.доллараар гадаадад сургахдаа “Соба” гэдэг ганцхан компаниар дамжуулсан. Тэр компанийнх нь баримт болон хүмүүс нь олдохгүй байна. Канадын Синека коллежийн жилийн төлбөр 81 мянган доллар. Энэ коллеж 56 мянган доллар л авсан байх юм. 25 мянга нь хаачив? Бусад сургуулиуд руу ИНЕГ-аас авснаас бага мөнгийг “СОБА” ХХК цааш нь шилжүүлсэн байдаг. Тэгэхээр дунд нь нэг компани байгуулаад мөнгө угаажээ. Энэ гэрээг голлон байгуулсан хүн нь Т.Батжаргал” гэсэн юм.
Нэгэнт ийм байдал үүссэн учир Улсын мөрдөн байцаах газар Төсвийн байнгын хороонд албан бичиг ирүүлжээ. Тэрхүү бичигт дурдсаныг бүрэн эхээр нь хүргэвэл,
“ИНЕГ-ын өмнөх удирдлагууд болон ажил хариуцсан ажилтнууд оюутнуудын сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулаагүй байна. Жилийн батлагдсан төсвөө хэтрүүлснээс тус байгууллагад ноцтой хохирол үүсч, 2.6 сая ам.доллар болон 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг бид шалгаж байна. Мөрдөн байцаалтаар дараах тоо, баримтыг тогтоолоо.
ИНЕГ-ын төсөвт зааснаар 2011 оны гадаад сургалтын төлбөр 2.2 тэрбум төгрөг, 2012 онд 2.7 тэрбум төгрөг. Гэтэл 2011 оны арван хоёрдугаар сарын 1-нд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, захиргаа хүний нөөцийн газрын Ерөнхий менежер Т.Батжаргал, Санхүүгийн ерөнхий менежер Г.Наранцэцэг, хуулийн зөвлөх З.Туяа нар Хойд Америкийн Боловсролын нийгэмлэг “СОБА” хүрээлэнтэй АНУ, Канадад оюутан сургахаар гэрээ хийжээ. Энэ гэрээнд 2012-2017 оны хооронд 45 оюутныг АНУ, Канадад таван сая ам.доллараар сургахаар заасан. Гэрээний дагуу 2011, 2012 онуудад 1.6 сая ам.доллар шилжүүлжээ. Мөн 2012 оны гуравдугаар сард АНУ-д байрлах Цэрэндорж захиралтай “Замдаа” сэтгүүлийн газартай АНУ-ын Piralta Community College-д сургах оюутнуудад үйлчилгээ үзүүлэх гэрээ хийж, 57 600 ам.долларыг тус тус шилжүүлсэн байна. Ийнхүү бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн нь тогтоогдлоо” гэжээ.
Ц.Даваасүрэн: Би Т.Батжаргалыг шүүхэд өгнө. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн яагаад ингээд яваад байгааг би их гайхаж байна. Би л хувьдаа хүүхэд, дүүгээ 70 мянган ам.доллараар сургаж чадахгүй.
Энэхүү хуурамч гэрээнд “СОБА” нийгэмлэгийг төлөөлж, Төв Ази хариуцсан менежер Б.Батжаргал гарын үсэг зурсан ч олдохгүй байгаа аж. Түүнийг Монгол Улсын хилээр гарсныг тогтоож, Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.
Дээр дурдсан 1.6 сая ам.долларын зарцуулалт, Гордон захиралтай “СОБА” нийгэмлэгийн Б.Батжаргал нарын талаар тодруулах зорилгоор Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн газар руу НҮБ-ын Конвенцид заасны дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн байцаалт явуулах даалгавар хүргүүлжээ.
Мөн ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, захиргаа хүний нөөцийн газрын Ерөнхий менежер Т.Батжаргал нарыг сэжигтнээр тооцон, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.
Хачирхалтай нь дээрх 40-өөд оюутан дунд Т.Батжаргалын хүүхэд, дүү, эхнэрийнх нь төрсөн дүү, жолоочийнх нь хүүхдүүд хамрагджээ. Гэтэл зөвхөн нэг хүүхдийн төлбөр 70 мянган ам.доллар юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснээр Т.Батжаргал өнгөрсөн оны арван хоёрдугаар сард “Би хэлмэгдэж байна” хэмээн худал мэдээлэл тараасан бөгөөд саяхан МАН-ын зарим гишүүдтэй хамт мэдэгдэл хийжээ. Мөн тэрээр нэг өдөрт л 200 хүнийг ажлаас нь халж, 300 хүнийг эргүүлэн ажилд авсныг Ц.Даваасүрэн гишүүүн сөхөж, “Ийм зүйл байж болох уу? Халсан иргэдийн тоог хэвлэлүүд өөр өөрөөр мэдээлж байна. Бүтцийн өөрчлөлт болсон юм болов уу гэж би их гайхаж байна” гэсэн юм.
Тэрээр цааш нь, “Ер нь бол тойргийн иргэд УИХ-ын гишүүндээ хандаж, хүүхдээ ажилд оруулж өгөөч гэж хүсэх нь бий. Би нуухгүй, энд тэнд ажилд оруулсан тохиолдол бий. Гэхдээ том дарга томилсон зүйл байхгүй. Би Т.Батжаргалыг шүүхэд өгнө. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн яагаад ингээд яваад байгааг би их гайхаж байна. Би л хувьдаа хүүхэд, дүүгээ 70 мянган ам.доллараар сургаж чадахгүй. Тэр 44 хүүхдийн жагсаалтыг та нарт өгч болно.
Т.Батжаргалын С.Батмөнхтэй хамт үйлдсэн бас нэг хэрэг нь гэр үйлдвэрлэдэг компани байгуулсан явдал. ИНЕГ ийм үйлдвэр байгуулж болох уу? ИНЕГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Тэд үйлдвэрлэсэн гэрээ буцаагаад ИНЕГ-таа зарсан. Ийм хэргүүд шалгалтаар илэрсэн юм. Үүнд л өш санаж байгаа бололтой. Хэргээ далдлахын тулд намайг хаа хамаагүй хүмүүстэй холбохоор оролдож байна. Эрээ цээргүйгээр гэмт хэрэг үйдсэн энэ хүнийг дахин ажиллуулж байгаа нь аюултай. Хууль, цагдаагийн байгууллагад юу болоод байгаа юм бүү мэд. Т.Батжаргал сарын өмнө шүүхээр явсаар ажилдаа орсон. Одоо ажилтгнуудаа “Чи миний эсрэг мэдүүлэг өгсөн. Чамайг хална” гэдэг юм байна. Шалгалт хийлгэсэн би буруудлаа. Авлигын том сүлжээг шалгалтаар илрүүлсэн. Намууд яагаад тэднийг хамгаалах гээд яваад байгаа юм бүү мэд. Мөн зарим хэвлэлүүд нэг талыг барьсан мэдээ гаргасан. Надаас юу ч лавлаагүй” гэж бухимдангуй ярьлаа.
Хамгийн ноцтой нь өндөр үнэтэй буюу жилийн 50-иас дээш мянган долларын үнэтэй сургуульд одоо ч улсын зардлаар хүүхдүүд сургасан хэвээр байгаа аж. Тэгэхээр дундаас нь мөнгө цохидог гэмт үйлдэл ч үргэлжилж байх талтай.
Харин Улсын мөрдөн байцаах газраас Т.Батжаргалын хэргийг С.Батмөнхийн хэргээс салгалгүй, хамтад нь шалгаж байна. Тэдний эсрэг 2013 оны долдугаар сард Эрүүгийн хуулийн 150.3-р заалтын дагуу хэрэг үүсгэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: С.Ганбаатар гишүүн болон намайг ч энэ хэрэгт хавчуулж, нутгийн иргэд болон хүүхдээ ажилд оруулсан гэх утгатай худал мэдээлэл тарааж байна. Энэ хүмүүс хуурамч юмандаа бүр гаршчихсан юм байна. Би хэргийн материалтай танилцахад зөвхөн нэг жилд шилжүүлсэн 1.600.000 доллараас 850 мянган доллар сох дутсан. Энэ бол ИНЕГ-ын шинэ удирдлага дотоод аудитаа газар дээр нь буюу тэр сургуульд ажиллуулаад тогтоосон тоо. Тал нь дутжээ. Эрх мэдэлтэй хүмүүс хоорондоо яаж хуйвалддаг, улсын хөрөнгийг яаж иддэг нь тод харагдаж байна. Иймд засаг солигдоход МАН-н Нийслэлийн хорооны дарга Ц.Сандуй, Ц.Нямдорж гишүүн, Су.Батболд нар хэвлэлийн хурал хийлгэн, “Та нар тайван бай. Бид хамгаална” гэлээ шүү дээ. Би ингэж л ойлгож байна.
ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг гэдэг хүн хүүхдээ мөн л 320 мянгаар доллараар Канадад сургасан байна. Энэ бол жирийн иргэдийн санаанд багтахгүй их тоо. Улсын мөнгөний хагасыг сургуульд нь төлдөг, хагасыг нь авлигачид хувааж авдаг юм байна. Үүнийг хэвлэлийнхэн нарийн ухах хэрэгтэй.