gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилийн баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ?

А.Наранцацрал
Дэлхийд
2011-12-31
0
Twitter logo

Шинэ жилийг улс орон болгонд өөр өөрийнхөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг.

Жишээ нь, Италичууд цонхоороо хуучин индүү, сандлаа бахдалтайгаар хаядаг гэнэ. Панамын оршин суугчид аль болох чанга шуугихыг эрмэлздэг учир машиныхаа дуут дохиог дарж хашгирч шүгэлддэг уламжлалтай. Шинэ оны эхний мөчийг Болгарт гэрлээ унтраан үнсэлцэж угтдаг бол Японд 108 удаа хонх цохидог гэнэ. Ингээд та бүхэнд эдгээр сонирхолтой шинэ жилийн баяруудаас товчлон хүргэе.

Итали: Цонхоороо хуучин индүү сандлаа хаяж, шинэ оноо шинэ бүхнийг билэгдэн угтдаг

Италид шинэ жил нэгдүгээр сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ.

Италийн Өвлийн өвгөн аавыг Баббо Натале гэдэг. Италид Шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоороо хуучин бүхнээ хаядаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийгээ маш бахдалтайгаар хийдэг гэнэ.

Харин баярын ширээгээ самар, усан үзэм зэрэг эрүүл энх, урт удаан амьдралыг билэгддэг идээ ундаагаар бялхуулдаг ажээ.

Түүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрэв язгууртан юм уу санваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гэнэ.

Эквадор: Улаан өнгийн даавуу хайрын, шар бол мөнгөтэй болохын билэгдэл

Хэрвээ их мөнгө хүсч байгаа бол 24.00 цаг болоход шар өнгийн дотуур хувцас өмсөх хэрэгтэй гэж эквадорчууд үздэг байна.

Харин мөнгө биш агуу их хайрыг хүсэж байгаа бол таны дотуур хувцас улаан өнгөтэй байх хэрэгтэй. Өнгөрч буй онд бүх гунигт дурсамжаасаа салах хамгийн сайн арга бол шилэн аягатай ус гадагшаа асгаж хагалах хэрэгтэй гэдэг байна.

Швед: Шинэ жил бол гэрэл гэгээтэй баяр

Шведэд шинэ жилийн өмнө хүүхдүүд гэрлийн хатан хаан Лючияг авдаг.  Түүнийг цагаан даашинзаар гоёж толгойд нь асч буй лаатай цагаан титэм зүүдэг. Лючия хүүхдүүдэд бэлэг авчирдаг гэж зөгнөдөг бол гэрийн тэжээвэр амьтдад амттан өгдөг гэх домог бий. Баярын шөнө айлууд гэрлээ унтраадаггүй бөгөөд гудамжнууд тод гэрэлтэй байдаг аж.

Өмнөд Африк: Цагдаагийнхан тээврийн хэрэгслийн замыг хааж, цонхоор хөргөгч унадаг

Энэ улсын “үйлдвэрлэлийн хот” гэгдэх Йоханнесбургийн оршин суугчид цонхоороо ундааны шилнээс эхлээд тавилга хүртэл төрөл бүрийн зүйлс шидэж хаядаг уламжлалтай. Харин энэ нь цагдаа нарын хувьд хэцүүхэн байдлыг үүсгэдэг бөгөөд, тэд иргэдийг цонхоороо хөргөгч зэрэг томоохон эд зүйлс хаяхгүй байхыг хүсдэг байна. Цагдаагийнхны ярьж буйгаар ийм уламжлалтай холбоотойгоор тус хот хамгийн аюултайд тооцогддог байна.

Шинэ жилийн шөнө энэ хотод аюулгүй байдлыг хангахаар цагдаа нар завгүй ажилладаг аж.

Англи: Бүтэн жил хамт байхыг билэгдэж хосууд үнсэлцэх ёстой

Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг гэнэ. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байжээ.

Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх таваг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжигийг хооллох өвс хийж үлдээдэг аж.

Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүйн тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Англи айл гоёлын ширээн дээрээ шарсан төмстэй цацагт хяруул, брюссель байцаа, амттан жимс тавьдаг уламжлалтай.

Британид цагийн зүү 12.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа нээгээд сүүлийн цохилтоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай.

Шотланд: Шатамхай бодистой торх гудмаар өнхрүүлдэг

Шотландад шинэ жилийг "Хогмани" гэж нэрлэдэг бөгөөд гудамж талбайд дуулж, бүжиглэн угтдаг. Уламжлалт ёсоор шинэ жилийн шөнө шатамхай бодистой модон торх шатааж гудамжаар өнхрүүлдэг бөгөөд ийм маягаар хуучин оноо үдэж шинэ оноо угтдаг.

Шотландчууд гэрт нь шинэ жилээр хэн эхэлж зочилно ирэх жилд тэр айлын амжилт бүтээл хамаардаг гэж үздэг байна. Тэд хар бараан үстэй хүн бэлэг авчирвал ихээхэн амжилт авчирна гэж үздэг гэнэ.

Ирланд: Гэр бүлийн гишүүн бүрт бялуу

Ирландад зул сарын баяр зүгээр ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландчууд Иосиф, Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаа асаадаг уламжлалтай. Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг.

Колумби: Хүүхэлдэйнүүдийн парад

Колумбийн шинэ жилийн багт наадмын гол баатар бол Хуучин он. Тэр өндөр модон хөлөөр гудамжаар явж хүүхдүүдэд инээдтэй түүх ярьж өгнө.

Колумбийн өвлийн өвгөн аав бол Паскуале өвөө. Хэн ч түүнээс илүү салют буудуулж чадахгүй. Шинэ жилийн өмнө Богота хотын гудамжинд хүүхэлдэйнүүдийн парад жагсдаг. Олон арван алиалагч, шулам болон үлгэрийн бусад баатрууд гудамжаар алхаж хотын оршин суугчидтай мэндчилнэ.

Вьетнам: Тоор модны мөчир шинэ жилийн бэлэг

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай.

Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг.  Баярын ширээнд цэцгийн баглаа тавьдаг бөгөөд шинэ жилийн шөнө тоорын мөчир бэлэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр рүү нисэж гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

Балба: Шинэ жилийг нар мандахаар угтдаг

Балбад шинэ оныг нар мандах үед угтдаг. Бүтэн сартай шөнө тэд гал руу хэрэггүй зүйлсээ хийж шатаадаг байна. Дараагийн өдрийг будгийн баяр болгож тэмдэглэдэг. Хүмүүс сонирхолтой угалз хээгээр нүүр, гар, цээж зурж дараа нь гудамжинд дуулж бүжиглэдэг гэнэ.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан