Балбын Монголчууд Хаант засаглалын үед эрх чөлөөгүй, хэлэх ярих гэснээ чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдөж тэд эрх чөлөөтэй нэгэн улсын иргэд болжээ. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улс болж шинэ үндсэн хуулиа туурвих замдаа орсон энэ оронтой би 1977 оноос эхлэн ажил төрлийн холбоотой явж ирсэн нэгэн дипломатч болно. Энэ удаагийн айлчлалын ганзагын богцоо уншигч олонтой хуваалцахаар шийдлээ.
Балбын Монголчуудтай уулзсан
Балбад нийтдээ 61 ястан үндэстэн байдгийн 56 нь Монголчууд гэж надтай уулзсан Балбын 30 гаруй Монголчууд мөн тэдний талаар судалгааг хийдэг эрдэмтэд уулзалтын үеэр ярив. 1990 оны Балбын Засгийн газрын мэдээгээр Балбын хүн амын 37.2 хувийг Монгол гаралтай монголчууд гэж гаргасан удаатай. Түүнийг нь Балбын Монголчууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэдний тооцоолсноор бол Монгол хүмүүсийн тоо Балбын хүн амын 42 хувь байгаа аж.
Тэд Хэрэйд, Таманг, Нивас, Гурун, Магар, Нивар, Шерпа, Токали зэрэг Монголын овог аймгаас тасран Балбад ирж суурьшсан болох талаараа уулзалтын үеээр ярьж байв. Тэднийг хэрхэн Балбад ирсэн талаар сонирхоход Түвдийн нутгаар дамжин хэд хэдэн удаа Балбад ирсэн. Түүнээс гадна Энэтхэгийн Зүүн хойд районы нутгаар болон Афганистанаар дамжин Балбын уугуул иргэн мэт болж олон зуун жилийн турш амьдарч байгаа гэнэ.
Балбын Улсын хувь заяа Монголтой маш төсөөтэй бөгөөд тэд хойт талаараа БНХАУ-тай өмнөд талаараа БНЭУ-тай хил залгадаг, далай гарцгүй, Хималайн өндөр уулаар хүрээлэгдсэн орон юм. Аль аль хөрштэйгээ эв зүйгээ олон хамтран амьдрахын төлөө гадаад бодлогодоо удирдлага болгон ажиллаж, эзэн хааныгаа огцоруулан ардчилсан улс болн нээлтэй нийгэмд шилжин ороод удаагүй байна. Улс төрийн амьдралд Балбын хориотой байсан Марксист коммунист нам их нөлөөтэй болж Засгийн эрхэнд орж ирэх хүртлээ хүчтэй болж ирсэн.
Монгол, Балба эрт дээр үеэс хэлхээ холбоотой байж манай жинчид Балбын нийслэл Катманду хотод байдаг Буднат суврагтаа мөргөөд үүрийн таван жингээр тэмээгээ ачаад Түвд нутгаар дамжин Монголдоо ирдэг түүхтэй билээ. Ийм ч учраас манай хөгшид “ Балбын дарханы балбаж хийсэн бас дахин давтаж хийсэн сэлэм, хутга “ гэж ярьдаг байсан цаг холгүй.
Балбачууд дэлхийд гурван зүйлээрээ алдаршин гадаадынханы сонирхолыг татаж байна. Юуны өмнө Бурхан багш Балбын Люмбини гэдэг газар анхлан мэндэлсэн учраас тэд Бурхан багшийг төрүүлсэн эх орон гэдгээрээ бахархдаг. Нөгөөтэйгүүр Хималайн ноён оргил Эвэрст уул Балбын нутагт байралж манай Монголын уулчид Балбын нутгын талаас авирч амжилт гаргаж байсан. Бас нэг онцлог нь гэвэл Газар-тэнгэрийг буюу газар дээр байгаа ард түмэнг Бурхан багштай холбож өгдөг КУМАРИ гэдэг амьд гүнж Балбын нийслэл Катманду хотод байдаг болно. Тэр гүнжийг том болоод 12-14 нас хүрэхээр сольдог заншилтай.
Балбачуудын ургийн бичиг юу өгүүлнэ вэ?
Балбачууд ургийн бичгээ үргэлж хөтөлж ирсэн сайхан заншилтай ард түмэн. Үр хүүхэддээ чиний удам угсаа Монгол гэж багаас нь зааж өгсөөр өнөөг хүргэж иржээ.
Балбын Вангийн Засгийн газрын үед Монголчуудын эрх ашгийг хамгаалдаггүй, үргэлж хар бор ажил хийлгэх бодлого явуулж байсан хэмээн Балбын монголчууд дургүйцэж, энэхүү бодлогын эсэргүүцэн тэмцэж байсан бол одоо эрх чөлөөтэй болж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж улс төрийн амьдралд идэвхтэй оролцох болжээ. Тухайлбал надтай уулзсан хүмүүсийн дотор Балбын Марксист Коммунист намын улс төрийн Товчооны нэгэн гишүүн хүн байв.
Балбын Монголчууд өөрсдийн гарал үүслийн 20 үеийн ургийн бичигтэй хүмүүс байна. Түүнийгээ нандигнан хадгалж үргэлжлүүлэн хөтөлж байна. Тэднээс “Бид Энэтхэгийн соёл, зан заншилд тууштай орж байгаа талаараа ярьж, өөрийн соёл, зан заншил, хэлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна” гэж ярьж байв. Тэдний ярьснаар ургийн бичгийн сүүлийн 200-250 жилийн удам угсааныхаа нэрийг сонирхоод үзэхэд Хинди нэрс ихээр орж ирсэн талаар тэд онцлон тэмдэглэж, санаа зовж байгаагаа илэрхийлж байв.
Балбын сайхан Монгол бүсгүй - Miss Mongol of Nepal
Намайг Нью Делид Энэтхэг-Монголын судлагдаагүй асуудлын талаар болсон олон улсын хуралд оролцоод дараа нь Хүннү-эртний Энэтхэгийн тухай материал цуглуулж байтал Балбаас захидал ирж Таныг Катмандуд айлчлан ирж 2012 оны Монгол сайхан бүсгүйд шагнал гардуулж өгөхийг урихын зэрэгцээ Монголчуудтай уулзахыг нэгэн адил хүсэв. Хувийн зардлаар очих боломж байгаа эсэхээ тооцоолоод үзсэн чинь унааны зардлын мөнгө хүрч байна аа. Тэгээд баярлаад тэр өдрөө онгоцны тийзээ худалдан авав.
Балбын сайхан Монгол бүсгүй уралдаан тэмцээн анх 2009 оноос эхэлсэн түүхтэй. Монголчууд өөрсдийгөө хэнээс ч доогуур биш гэдгээ харуулж, гарал үүслээ тодруулж, Балбын Монгол охид улс эх орон болон нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэж чадахаа уралдааны явцад харуулж байв. Анхны тэмцээний үед тэдний үйл ажиллагааг зогсоолгох хөдөлгөөн гарч, Балба орныг хуваан таслах үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэвлэлд бичиж байсан боловч тэд айсангүй өнөөдөр 4 дэх удаагийн тэмцээнээ амжилттай сайхан зохион байгуулав.
Монгол сайхан бүсгүй-2012 тэмцээнд Монгол овог аймгаас нийтдээ 66 охид бүртгүүлсэн байв. Тэмцээнд оролцож байгаа охидод хичээл заах эхний үе шатуудыг дуусгахад 3 бүтэн сар орсон байв. Ингэснээрээ Балбын Монгол охидын авьяас чадвар, ухаан, ирээдүйн боломжийг нээж өгөхөд тэмцээний утга учир байгаа талаар над ирүүлсэн урилганд зохион байгуулагч байгууллагаас онцлон тэмдэглэсэн байв.
Намайг зөвхөн сүүлчийн шалгаруулалтын тэмцээний явцтай танилцуулж үзүүлэв. Тэд ястан бүрийнхээ бүжгийг бүжиж, омог бүрийнхээ хувцасны болон эрхэлдэг аж ахуйнхаа онцлогийг харуулсан хөдөлгөөнийг харуулж байв.
Асуулт хариултын тэмцээнд тэд бүгд англиар чөлөөтэй ярьж, хариулж байв. Харин нэгээс хоёр охид Балбаар хариулж байв. Асуулт англи, балба хэлээр тавьж түүнд дуртай хэлээрээ хариулах боломжийг олгож байв.
Нэгэн шүүгчээс “ Танд боломж олдвол Балба нутгаа сонгох уу эсвэл Монгол улсыг сонгох уу ?” гэж тэмцээнд оролцсон нэгэн охиноос асуув.
Энэ асуулт их өдөөн хатгасан, улс төрийн чанартай асуулт байв. Гэвч тэр охин маш ухаалаг тайван байж дараах хариултыг өгөв “Тийм ээ би Монгол хүн, миний зүрхэнд монгол цус гүйж байгаа. Өнөөдөр би Балбад амьдарч байгаа иргэний хувьд олон улсын тавцанд Балба орноо төлөөлөн ажиллана” гэсэн хариулт өглөө.
Балбын сайхан бүсгүйн эхний 3 байрнаас гадна, 2012 оны авьяаслаг охин, 2012 оны олон нийт үзэгчдийн сэтгэлд таалагдсан охин, 2012 оны хувийн шинж чанараар тэргүүлсэн охин, 2012 оны тэмцээний дүрэм журмыг хатуу нарийн сахисан охин, 2012 оны хамгийн сайхан инээмсэглэлтэй охин, 2012 оны хамгийн сайхан арьстай охин, 2012 оны фото модельч, 2012 оны хамгийн сайхан үстэй охин, 2012 оны тэмцээний үйл ажиллагааг сайн хангаж бүрэн оролцсон охин гэсэн шагналыг нэгэн адил олгож аль болох олон охидыг хамруулахыг оролдож байв.
2012 оны уралдааны тэргүүн шагналыг Сапана Рока Магар, хоёрдугаар байрыг Нума Кандангва, гуравдугаар байрыг Сумнима Деван тус тус эзлэв. Тэдэнд баяр хүргэе.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн болон Мисс Монголд шагнал гардуулах ёслолд оролцож олон хүнд би шагнал гардуулав. Эцэст нь тэдэнд амжилт хүсээд 2011 онд Монгол улс Хүннү /Хүн/ эзэнт гүрний 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснээ дурьдаж, Та нар бол түүний нэгэн хэсэг гэдгийг онцлон тэмдэглээд, 2011 оны 12 дугаар сарын 29 ны УИХ-ын тусгай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монголчуудад хандаж хэлсэн үгийг онцлон тэмдэглэв. Би өргөмжит Цэдэн Журме тай хамтраад түрүүлсэн 3 охинд хувийн бэлэг бас гардуулав. Эдгээр үйл ажиллагаанд манай орныг төлөөлөн Балбад ажиллаж байгаа ноён Цэдэн Журмэ болон тэдний хүү идэвхтэй сайн оролцсоныг тэмдэглэхийг энд хүснэм.
Энэхүү тэмцээний зарим шагналыг манай Монголын төрийн бус байгууллага дааж байвал тэднийг дэмжсэн том үйл ажиллагаа болох юм даа гэж би бодон сууж байлаа. Ингэж л бид бие биеэ дэмжих аваас Монголчууд маань баяртай байх юм даа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан хүн бол Ашок Пяси Рэй гэдэг залуу болно. Тэрээр над ирүүлсэн урилгадаа Та энэхүү тэмцээнд байлцаж, зарим шагналыг олгосноор манай тэмцээний нэр хүндийг өндөржүүлж өгөх талаар тэмдэглэсэн байв. Тэмцээнийг Action entertainment Pvt Ltd гэдэг хувийн байгууллага зохион байгуулсан бөгөөд уг байгууллага Монгол сайхан бүсгүй тэмцээнээс гадна “Бяцхан Мисс” тэмцээнийг нэгэн адил зохион байгуулсан байна. Ашок Пясийн ерөнхий зохион байгуулагч захирлаар Чанда Гишинг, санхүүгийн менежерээр Сандхя суннивар нар ажиллаж байв.
Намайг энэхүү тэмцээн, уулзалтанд оролцоод ирсэний дараа тэнд байлцсан хоёр хүнээс захидал ирүүлж монголчуудын төлөө ирээдүйд Тантай хамтран ихийг бүтээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байв.
“Монгол Зүрх” хамтлаг
Балбын Монголчуудын бас нэгэн бахархан гайхуулдаг зүйл бол Монгол зүрх-Mongolian heart гэдэг хамтлаг юм. Энэ хамтлаг Катмандуд их нэртэй бөгөөд тоглолтын билетийг олоход хүнд байдаг талаар нэгэн оюутан ярьж байв. Тэд Балбадаа нэртэй төдийгүй гадаадад бас нэртэй гэнэ. Ийм учраас намайг Катмандуд байх үеээр гадаадад тоглолтоор явсан байв.
Тэдний хийсэн цомгуудын гол дуунууд нь Монгол зүрх гэсэн Монгол үндэстэн ястанаа дурсан санасан, өвөг дээдсээ магтан дуулсан дуунуудтай байв.
Тийм ч учраас Балбын монгол залуучуудын дунд маш ихэд нэрд гарч алдаршиж байгаа хамтлаг гэнэ. Энэ хамтлаг Монголд ирж тоглох өдөр удахгүй ирнэ гэдгээр энэхүү өгүүлэлээ жаргааж байна.
Монголчуудын дуу хоолой сэтгүүл - Mongolian voice
Балбын Монголчууд өөрсдийн дуу хоолой - “Mongolian voice” гэсэн сэтгүүлийг нэгэн адил гаргаж түүндээ өөрсдийн үйл амьдрал, тэмцээнийхээ талаар гаргаж байна. Ингэснээрээ тэд өөрсдийн үйл ажиллагааг уг сэтгүүлдээ нийтэлж элэг нэгтэн монголчууддаа хүртээдэг байна. Уг сэтгүүлд манайхан өгүүлэл өгвөл хэвлэн гаргах бүрэн боломжтой гэж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.
Монгол Үндэстний байгууллага- Mongol National organization
1997 онд Балбын зүүн бүс нутагт хэсэг Балбын Монголчууд цугларч “Монгол үндэстний байгууллага “гэдэг улс төрийн жижигхэн намыг үүсгэн байгуулжээ. Уг намыг байгуулахад оролцсон хүмүүсээс “Бид Монголчуудын хороололд амьдардаг Монгол хүмүүс. Бидэнд ямар ч кастын систем хамаагүй. Бид Монгол нутгаас нүүдлэн ирсэн Монголчууд. Өөрөөр хэлбэл бид Балбын Монголчууд” гэж ярьсан байдаг. Тэд өөрсдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж байгаа нам юм.
Балбын Вант улсад 1999-2002 онд Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа