Иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог мал хулгайлсан 2 бүлэг, 5 этгээдийг илрүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Баянхонгор аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд 2 бүлэг, 5 этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогдсон.
Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.