Монгол улсад Геологийн төв лаборатори үүсгэн байгуулагдсаны тавин жил ой энэ өдрүүдэд болж байна. Тус байгууллага нь газрын гадаргуу дээрх болон газар доор байгаа орд газруудын нөөцийг тогтоож, дэлхийн зах зээл дээр үнэлүүлэн, үйлдвэр уурхай байгуулахад голлох үүргийг гүйцэтгэдэг, нэг ёсондоо эрдэнэсийг илрүүлэгчид билээ.Түүхэн ойгоо тэмдэглэж байгаа тус байгууллагын захирал Б.Батжаргалтай монголын уул уурхайн талаар сонирхолтой яриа өрнүүлсэнээ уншигчиддаа хүргэж байна.
-Тэгэхээр тавин жил гэдэг багагүй
хугацаа. Тэр тусмаа монголын геологи уул уурхайн салбарт эзэн нь болж яваа
танай хамт олны хувьд өнгөрсөн хугацаанд ололт амжилт, бас хүнд хэцүү үе ч
зөндөө л байсан байх. Тэр бүгдээсээ хуваалцахгуй юу?
-Манай
гоелогийн төв лаборатори тэртээ 1957 онд гуравхан инженертэй байгуулагдаж
байсан бол өнөөдөр далаад инженертэй, техникийн ажилчидтайгаа нийлээд 130 орчим
хүмүүсээс бүрдсэн сайхан хамт олон болсон байна. Гэхдээ хамт олон болохдоо биш,
хамгийн гол нь өнөөдөр монгол улсад геологийн судалгаа явуулж байгаа гадаад дотоодын
бүх хөрөнгө оруулагч нартаа жигдхэн үйлчилж дэлхийн хэмжээнд үнэлэгдэх
болсондоо бид баяртай байдаг. Нэг үе бол бидэнд бэрхшээл байсан. 1990-ээд онд
зах зээл эхэлж байхад манай лабораторийг тоож харьцах гадны байгууллага битгий
хэл дотоодын төсвийнхөн ч байдаггүй, мөнгөө төлж чаддаггүй байлаа. Энэ бүгдийн
цаана гарахын тулд бидэнд маш том бэрхшээл тулгарч байсан ч тэр нь бидэнд
эргээд энэ зах зээлийн үед ийм том лаборатори яаж ажиллах ёстой юм гэдгийг
сургасан маш том сургаж болсон.
Өнөөдөр
манай геологийн төв лабораторй олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэнээр дэлхийн 83
орон үйл ажиллагааны маань үр дүнг хүлээн зөвшөөрлөө. Энэ бол бахдам амжилт.
Хүлээн зөвшөөрөхөд ILAK-ын гишүүн байгууллага болох германы DIF хүлээн зөвшөөрч
итгэмжилсэн. Гэхдээ энэ итгэмжлэл бол нэг удаа итгэмжлээд хаячихдаггүй жил
болгон аудит хийдэг нарийн. Ингэж гэмээ нь олон улсын зах зээл дээр манай
шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрч тухайн орд газрын хувьцаа дэлхийн зах зээл
дээр зарагддаг. Үүний төлөө л бид нар ажиллаж хэрэгцээ шаардлагыг хангахын
төлөө өдөр шөнөгүй явцгаадаг улс даа.
-Өнгөрсөн хугацаанд мэдээж маш олон
орд газрыг нээж хайгуул судалгаа явуулсан байх. Ер нь барагцаалбал хэдий хэрийн
ордыг нээсэн бэ?
-Маш гоё
асуулт байна. Энд би ганц нэгхэн жишээ л хэлье. Эрдэнэт, Бор-Өндөр, Бүрэнхаан,
Оюу-толгой, Таван толгой, Бороо, Заамар, Налайх, Шарын гол гээд тоочоод байвал
бүх орд газрыг нээж илрүүлсэн байдаг. Геологчид яваад хэсэг чулуу олох нэг хэрэг.
Яг түүнийг баталгаажуулж орд газар байнаа гэдгийг батлана гэдэг бүүр чухап шүү
дээ. Тэр баталгаажуулалтыг манайх хийдэг. Үүний үр дүнд ашигт малтмалын ордууд
дээрээ нөөцөө бодож дараагаар нь техник эдийн засгийн дүгнэлтээ гаргаж үйлдвэр байгуулах
асуудлын суурийг нь тавьдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бүх ордуудыг улс орны
хэмжээнд ашиглах, үр ашгийг нь хүртэх нөхцөлд хүргэтэл бид үүргээ гүйцэтгэж
ирсэн. Энэ утгаараа монгол улсын эдийн засагт шууд биш утгаараа багагүй үүрэг
гүйцэтгэсэн гэж би бодож явдаг юм.
-Монгол орныг газрын баялаг ихтэй
хэдий ч түүнийгээ ашиглах тал дээр тун маруухан улс гэлцдэг. Тэгэхээр танай
тооцоо судалгаагаар монголын газар шорооны хэдэн хувь нь ашигт малтмал бий гэж
үздэг вэ. Яг тийм нарийвчилсан судалгаа бий юу?
-Үнэхээр
сайхан асуулт байна. Монгол орон бол тэр чигээрээ баялаг. Гэхдээ судалгааны
түвшин аягүй ядмаг. Одоо 102 дугаар меридианаас зүүн тийшээх (Төв аймгийн Лүн
сумаас зүүн тийшээ) газрын гадаргуу дээрх баялгийн 30 хувийнх нь тойм л
мэдэгдээд байгаа. Тэрнээс доош мэдэхгүй, баруун тийш мэдэхгүй. Ингээд бодохоор
манай газар доорхи баялаг агуу байгаа биз. Үүний том жишээ нь Оюу толгой. Оюу
толгой бол социализмын үед орд биш судалгааны талбай л байсан. Өнөөдөр дэлхийд
гайхагдсан орд гэгдэж байна. Мөн Таван толгой байна. Монголын геологчид Таван
толгойг маш их хэмжээний коксжих нүүрстэй том орд гэдгийг мэдэж байсан. Гэхдээ
дэлхийн зах зээл дээр ингэж үнэ хүрнэ гэж төсөөлж байгаагүй. Өнөөдөр монгол
орны эдийн засгийг тэтгэх хэмжээний том уурхай байна. Харамсалтай нь манайхан
улс төржүүлээд ордуудаа ашиглаж чадахгүй байна. Ийм хэмжээний ордуудын илрэлүүд
маш их байна. Улс төржинө гэдэг асуудлаас болж магадгүй зарим газар илрүүлэн
тавихыг ч хүсэхгүй байна. Тийм учраас улс төржихөө болиоч ээ, эх орныхоо эрдэс
баялгийг хамтарч ашиглая, улс орноо хөгжүүлье гэдэг дээр ард түмнээ төдийгүй
улстөрчдийг ч уриалмаар байна.
-Сүүлийн үед Увсад Таван толгойгоос
хоёр дахин том орд илрүүлчихээд байгаа тухай яригдах боллоо. Өөр том ордуудын
тухай ч сураг гарах боллоо. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Үгүйсгэх
юм байхгүй. Үгүйсгэхгүйгээр барахгүй би баталж чадна. Юун Оюу толгой, юун Таван
толгой өөр том ордууд бий шүү.
-Тэгэхээр энэ ордуудыг хэзээ нээж
гаргаж тавих вэ?
-Нээчихсэн
байхгүй юу, харин хэзээ ашиглах вэ гэдэг нь маш сонин байгаа. Жишээлбэл
нүүрсийг бол бид хурдан ашиглах ёстой. Магадгүй 10-15 жилийн дараа утаа их
гаргадаг, байгаль орчинд хортой гээд ашиглахаа больж магадгүй л байна шүү дээ.
Харин алт үнэт металл зэрэг бол өөр л дөө. Гэхдээ бас л барьцгүй шүү дээ. Тухайлбал
социализмын үед алт ямар ч хэрэггүй гэдгийг Ленин багш "Алт ямар ч хэрэг
байхгүй жорлонгийн дотор болно" гэж хэлж байсан. Би түүнийг үгүйсгэхгүй.
Тухайн нийгэмд ямар гээч элемент хэрэгтэй болж байна гэдгээсээ л шалтгаална шүү
дээ.
-1990-ээд оны үед геологийг хүмүүс
тэр бүр сонирхдоггүй байсан талаар та дээр ярилаа л даа. Одоо бол цаг өөр болж
, хүн болгон шахам л уул уурхайг сонирхох болж. Хамгийн сүүлд нээгээд байгаа
ордуудыг дурдаж болох уу?
-Энэ
асуултыг хариулахын өмнө би геологич мэргэжил эзэмшсэндээ маш их баярлаж явдгаа
хэлмээр байна. Хойч үеийнхээ залуучуудыг геологич болоорой гэж уриалмаар байна.
Нэг хэсэг бол чанар муутай сурлагаар дульхан хүмүүс геологийн ангид ордог, гайгүйхэн
сурдаг нь физик матетматик, хими гээд яваад өгдөг байсан. Өнөөдөр бол манай
геологийг мэдлэг чадвар сайтай хүүхдүүд сонирхдог болсон нь нэг талаасаа зах
зээлийн нийгэмд хамгийн эрэлттэй, бас баталгаатай мэргэжил болсоных болов уу.
Монголын геологочид өнөөдөр өөрсдөөрөө бахархах ёстой. Геологийн чиглэлээр сурч
байгаа хүүхдүүд ч бас өөрсдөөрөө бахархах ёстой. Манай монголын геологи уул
уурхайн ирээдүй асар уудам байна. Миний бодлоор бол геологи уул уурхайг, ойрын
хорь гучин жилд маш эрчимтэй хөгжүүлж ашиглах ёстой. Энэ хугацаанд энэ
чиглэлээр сурч боловсорсон залуус нэгдүгээрт улс орноо бодох ёстой,
нөгөөтэйгүүр өөрийнх нь амьдрал үүнийг дагаад баталгаатай болох ёстой. Тэгэхээр
та ч гэсэн үр хүүхдээ геологич болгоорой.
-Сүүлийн үед нээж гаргаад байгаа
ордын талаар?
-Энэ бол
харьцангуй ойлголт. Орд нээгдэнэ гэдэг бол нөөц бодогдоод улсын комисст юм уу
эрдэс баялгийн зөвлөлд тайлангаа хамгаалж байж л орд болдог. Геологчидийн хувьд
хаанаас дээж авчирч өгөх нь хамаа байхгүй. Бид маш шударга, үнэн зөв үр дүнг
гаргаж өгөх ёстой. Манай геологийн төв лаборатори бол бие даасан хараат бус
байгууллага. Би таны үр дүнг аваад хэн нэгэн Доржид мэдээлэх ёсгүй. Тийм учраас
энэ асуудал бол миний ярих хэмжээний асуудал ч биш, мэдэх хэмжээнийх ч биш.
Ганцхан шинжилгээг шударга үнэн зөв хийнэ гэдэгтээ баталгаа өгч чадна.
-Таны хариулттай холбогдуулаад нэг
зүйлийг сонирхмоор байна. Ер нь томоохон орд газрыг нээчихсэн олонд зарлагдаагүй
байх үед тэр ордын талаарх мэдээллийг нийтэд дэлгэлгүйгээр өндөр үнээр
худалдаад авчихья гэх тохиолдлууд гардаг уу?
-Энэ бол
миний хариулах зүйл биш л дээ. Гэхдээ байдаг юм гэсэн. Манай лабораторийн
ажилтнуудын хувьд ордтой холбоотой мэдээллийг задлах эрх байхгүй. Харин
геологчидын хувьд мэдээллээ яаж хэрхэн ашигладагийг би мэдэхгүй.
-Манай геологийн салбарын хөгжил
өнөөдөр ямар үедээ яваа гэж та хэлмээр байна вэ. Дэлхийн хөгжлийн түвшинд
хүрэхэд хэр хол зайтай явна гэж бодож байна?
-Монголын
геологи дэлхийн түвшинд хүрэх болоогүй л байна. Яагаад гэвэл нэгдүгээрт лабораторийн
шинжилгээ судалгааны хувьд гэхэд тэр зэрэгт хүрэх шинжилгээний багаж тоног төхөөрөмж
дутмаг. Бидний өнөөдрийн хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж бол 1970,
1980-аад оны үеийн, дэлхийд ажлын морь болчихсон ийм тоног төхөөрөмж. Бидний
хөрш зэргэлдээ Орос, Хятад бол бас өөр түвшинд хүрчихсэн байна. Гэхдээ бид тэр
түвшинд хүрч очиход маш ойрхон гэдгийг би хэлж чадах байна. Сая би Геологийн
төв лабораторийн 50 жилийнхээ ойн нээлтэн дээр "Үе үеийн ялангуяа
М.Энхболд сайдын Засгийн газрын үед уул уурхайг маш сайн дэмжиж, ач холбогдол
өгч 2008 оныхоо төсөвт хэд гурван төгрөг төсөвлөж өгсөнд нь талархал
илэрхийлсэн. Бид үүнийг лабораторийн багаж тоног төхөөрөмжөө шинэчлэхэд маш үр
дүнтэй зарцуулж, Засгийн газрынхаа итгэлийг биелүүлнэ гэж бодож байгаа. Ер нь
манай монголын геологи уул уурхайг түшиглэж улс ардын аж ахуй хөгжиж байгаа,
нөгөө талаасаа аюулгүй байдлыг бас хангаж байдаг байгууллага. Тухайлбал энэ жил
Хонгор сумын асуудал дээр л гэхэд бид өнгөрсөн дөрвөн сараас арван сарыг хүртэл
ажиллалаа шүү дээ. Тиймээс бид энэ байгууллагыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө
л ажиллана, удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар манайд газрын тос
байна уу байна. Янз янзын ордууд байна. Тэрчлэн нүүрс, шатар занараас
авахуулаад л нефтийн бүтээгдэхүүн хүртэл гаргаж авах боломж байж л байна. Энэ
бүгдийг манай залуу үе хийх байхаа гэдэгт би итгэлтэй байна.
И.Цэвэлмаа