Лионел Месси "Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлснийхээ дараа богино хэмжээний ярилцлага өгчээ. Тэрээр мөрөөдлөө биелүүлсэн ч эх орныхоо шигшээ багийн төлөө дахин тоглохоос татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Месси "Эцсийн эцэст хөл бөмбөгөөс хүссэн бүхнээ авлаа. Бид Аргентинд очоод баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Түүний хувьд хөл бөмбөг зүгээр л нэг спорт биш, энэ бол түүний амьдрал, тиймээс дэлхийн аваргын хувьд дахиад тогломоор байна гэжээ.
"Мэдээж би карьераа үүгээр дуусгахыг хүссэн, дахиж би өөр юу ч гуйж чадахгүй. Бурхан надад бүх зүйлийг өглөө. Карьераа ингэж дуусгаж буй нь үнэхээр гайхалтай. Дараа нь юу болох вэ? Би Copa America, дэлхийн аваргад түрүүлж чадлаа... Энэ бүхэн төгсгөлд нь надад ирлээ. Би хөл бөмбөгт дуртай, би ийм л зүйл хийдэг. Шигшээ багтаа тоглох дуртай. Зодог тайлахгүй. Дэлхийн аваргын хувиар дахиад хэд хэдэн тоглолтод оролцохыг хүсэж байна" гэж ярьжээ.