Энэ оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 17 154.3 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 3985.7 сая ам.доллар буюу 30 хувиар өсээ.
Экспортын дүн импортынхоос 2 863.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Экспортод 10008.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.0 хувиар өссөн байна.
Импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1500.4 сая ам.доллараар буюу 26.6 хувиар өсөв.