"Вояжер Минерал Ресурсес" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож, ТУЗ-ийн дарга Ч.Чинбат нартай Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар ярилцлаа.
-Танай компани Хөгжлийн банкнаас ямар зориулалтаар, хэзээ зээл авсан бэ?
"Вояжер Минерал Ресурсес" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож: Бид Вояжер Минерал Ресурсес ХХК Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Далтын өвөр нэртэй 791.61 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Уг талбайд алт зэсийн хүдэртэй гэдгийг тогтоосон юм билээ.
Бид 2015 онд тус компанийн хувьцааг худалдан авч, үндэсний компани болгосон. 2015-2017 онд нарийвчилсан хайгуулын ажил явуулж, нөөц батлуулаад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь авсан. Ингээд технологийн туршилт хийлгэж, хөвүүлэн баяжуулах аргаар зэс алтны баяжмал гарган, дэлхийн зах зээлд борлуулахаар ТЭЗҮ боловсруулж, “Хөх булгийн уурхайн хүдэр баяжуулах эко үйлдвэр” барих төслөө бичсэн. Үйлдвэр барихад нийт 16.5 тэрбум төгрөг шаардлагатай байсан юм.
Төслөө Хөгжлийн банканд танилцуулахад найман сарын хугацаанд судалгаа явуулж, 12.5 тэрбум төгрөгийн зээлийг “Алт-2” буюу экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээлэхээр болсон. Үлдсэн дөрвөн тэрбум төгрөгийг бид компанийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гаргасан.
-Хөгжлийн банкнаас 12.5 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргасан гэлээ. Тус зээлийг хэдийнээс олгож эхэлсэн бэ?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож: Зээлийг зориулалтын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 29-нөөс наймдугаар сарын 23-ний өдөр хүртэл найм хувааж, нийт 10.5 тэрбум төгрөг олгосон. Хөгжлийн банкнаас 12.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн ч 10.5 тэрбумыг олгосон. Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бид аваагүй. Яагаад хувааж өгдөг вэ гэхээр үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж авахаар Хятадын аль нэг компанитай гэрээ хийхэд ачаа тээвэр, суурилуулах зардлаа тооцоолж банканд мэдүүлдэг. Тэгэхээр зээлийн мөнгийг зориулалтын бусаар, өөр юманд ашиглах ямар ч боломж байдаггүй юм.
-Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох ёстой. Танай төслийн хувьд уг шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан уу?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож: Өдгөө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Алт-зэсийн хүдрийн үндсэн ордод Хөх-булаг төслөө амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төсөл нь ил уурхайн аргаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг гүйцэтгэж олборлосон хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулж алт-мөнгө-зэсийн хам баяжмал үйлдвэрлэн гаргах технологи бүхий Монгол Улсын гурав дахь төсөл болон хэрэгжиж буй гэдгээрээ онцлогтой юм. Эрдэнэт, Оюу толгойд яг манайхтай адилхан бүтээгдэхүүн гаргадаг.
-Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн тодорхой хувийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав эзэмшдэг. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас зээл авахад улс төрийн нөлөө орсон байж болзошгүй гэх хардлага үүссэн. Үүн дээр та тайлбар өгөөч.
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат: Хөх булаг төслийг 100 хувь компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхэд нийт 16.5 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Үүний дөрвөн тэрбум төгрөгийг дотоод нөөц бололцоогоо ашиглан гаргаад үлдсэн 12.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээл авахаар шийдсэн. Ингээд зээл авахаар 2017 оноос бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бөгөөд Хөгжлийн банкны зүгээс найман сарын турш судалгаа явуулсан. Манай компанийн зүгээс барьцаа хөрөнгө зэрэг бүх шалгуурыг нь ном журмын дагуу хангасны үндсэн дээр зээл авсан. Анхны зээлээ 2018 нэгдүгээр сард хүлээн авсан юм.
Улс төрийн нөлөө орох ямар ч боломж байхгүй. Тухайн үед Ч.Ундрам МУИС-ийн Санхүү эрхэлсэн захирал байсан. Улс төрийн бус албан тушаал хашиж байсан учир МАН-ын гишүүнчлэлээсээ түдгэлзүүлчихсэн юм билээ. Үүнийг МАН-ын Хяналтын хорооны дарга нь хүртэл хэлсэн шүү дээ. Хөгжлийн банкнаас зээл авахад Ч.Ундрамын ямар ч оролцоо байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Хөгжлийн банкнаас авсан зээлээ хэдийнээс төлж эхэлсэн бэ?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат: 2019 оны есдүгээр сарын 30-ний өдөр 86245 кг-ийн анхныхаа баяжмалыг Швейцарын Millitop Global Corporation-д борлуулж, 692.805 ам.долларын орлого олсон. 2019 онд зээл төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүд нийт 240.100.545 иен буюу 6.1 тэрбум төгрөг төлсөн. 2020 онд хил хаагдсан учир Noble Resources Limited Герман улс руу авто тээврээр экспортолж эхэлсэн. Зээлд нийт гурван тэрбум төгрөг төлсөн. Бусад мөнгөө нөөц өсгөх хайгуул, эргэлтийн хөрөнгийн зардалд зарцуулж, үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийсэн. Бид Хөгжлийн банканд хандан зээлийн гэрээг сунгахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй тул алданги төлж эхэлсэн. Манай компанийн зүгээс Хөгжлийн банктай байнга харилцан холбоотой байж, нөхцөл байдлаа тайлбарлаж ирсэн. Түүнээс зээлээ төлөхөө мартсан зүйл байхгүй.
-Сүүлд буюу долоо хоногийн өмнө зээлийн үлдэгдлээ төлж барагдуулсан байсан. Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхааралд орж эхлэнгүүт УИХ-ын гишүүн Ч.Ундрам аавынхаа зээлийг төлчихлөө гэж ярьж эхэлсэн шүү дээ.
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат: Цаг үеийн нөхцөл байдлын улмаас зээл төлөхөд асуудал үүссэн. Тодруулбал 2021 онд авто тээвэр мөн зогссон. Иймд Хонконгийн Tailai (HK) company limited-д борлуулж эхэлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шинээр нөөц бодсон талбайд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ батлахгүй хүлээсээр 2021 оны долдугаар сар хүртэл зогссон.
2021 онд 89.612.711.04 иен буюу 2.3 тэрбум төгрөг төлсөн юм. 2021 оны 10-12 сард үйлдвэрлэсэн баяжмалынхаа борлуулалтыг энэ оны эхээр хийж, түүний үлдэгдэл төлбөр нь энэ сарын 14-нд Хонконгийн Deutsche Bank-наас манай дансанд орсон. Түүнийгээ оролцуулан зээл, зээлийн хүү, алданги, валютын зөрүүг 100 хувь төлж барагдуулсан. Тодруулбал 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 23-ны өдөр хүртэл найм хувааж авсан 476.793.056 иентэй тэнцэх арван тэрбум (10.572.002.863) төгрөгийн зээлийг бүрэн төлсөн юм.
Ташрамд хэлэхэд би төсөл бүрдээ тус тусад нь компани байгуулж ажилладаг. Яагаад гэвэл санхүүгийн тайлан гаргах, ашиг орлого, өр авлагаа тооцоход хялбар байдаг. Мөн төслүүд маань өөр өөр, дотоодын хувьцаа эзэмшигчидтэй учир хольж болохгүй. Компани болгон тусдаа нэг айл гэсэн үг шүү дээ.
-Тус зээлээс хэдий хэмжээний торгуулийн хүү, алдагдал хүлээсэн бэ?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат: Манай компани найдвартай зээлдэгч тул арилжааны банкууд жилийн 12-14.4 хувиар зээл өгдөг. Хөгжлийн банкны зээлд манай компани зээлийн хүү, алданги, валютын ханшийн зөрүүнд 4.4 тэрбум (4.426.615.923) төгрөг төлсөн. 30 сарын хугацаанд 42 хувийн хүү, алданги, валютын зөрүүг оруулж тооцвол жилийн 16.8 хувийн хүүтэй мөнгө авч ашигласантай адил болж байна. Хөгжлийн банк бүтээн байгуулалтын үе шат, гүйцэтгэлийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэгчийн гадаад данс руу, дотоодын туслан гүйцэтгэгч, бараа үйлчилгээ нийлүүлэгчийн данс руу бидний өмнөөс шууд төлбөр хийж ирсэн. "Вояжер Минерал Ресурсес” ХХК зээлийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрхгүй байсан.
-Хөгжлийн банкны зээлдэгч нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, мэдүүлэг авч байгаа гэсэн. Та АТГ-т мэдүүлэг өгсөн үү?
Ч.Чинбат: Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой бүх материалуудыг АТГ-ын албаны хүмүүс шалгасан. Шалгалтаар зээлийг зориулалтын дагуу авч ашигласан байна гэдэг нь тогтоогдсон. Шалгалтаар бидэнд ямар нэгэн зөрчил байхгүй гэдэг нь тогтоогдсон.
-Хөх булгийн уурхайн хүдэр баяжуулах эко үйлдвэр хэзээ ашиглалтад орсон бэ? Төслийн ажил одоо ямар шатанд яваа вэ?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож: Манай компани 2019 оны тавдугаар сарын 13-ны үйлдвэрийн өдөр нээлтээ хийж, хүдрийн нэг биетэд ашиглалт явуулж эхэлсэн юм. Бид Монгол Улсын Хөгжлийн банкнаас 10.5 тэрбум төгрөг буюу 3.6 сая ам.долларын зээл авч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар борлуулалтын орлого болох 11.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирсэн байна. Энэ төсөл маань амжилттай болсон, санасандаа бараг хүрсэн. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, хил гаалийн асуудал, төрд ажиллаж байгаа удирдах түвшний хүмүүсийн хойрго байдлын улмаас хугацаа алдсан. Гэхдээ хувийн хэвшлийн компани бүх эрсдэлээ үүрээд Монголд зэс, алтыг хөвүүлэн баяжуулах үйлдвэр барьчихлаа шүү дээ. 120 орчин хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Үүний 60 орчим хувь нь орон нутгийн буюу Баянхонгор аймгийн иргэд гэдгийг онцлох нь зүйтэй.
Хэрвээ бид гаднаас хөрөнгө оруулалт татсан бол одооноос эхлээд дор хаяж 60 хувийн ашгаа гадагшаа өгөх болно. Бид зээлээ бүрэн төлж барагдууллаа, манай төслөөс удахгүй гарах төслийг үр ашиг Монголдоо л үлдэнэ. Хөгжлийн банкны асуудлыг хөндөж олон нийтийн хараа хяналтад оруулсан явдлыг бид дэмжиж байна. Гэхдээ авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан бизнес эрхлэгчдээ улс төрийн зорилгоор харлуулахгүй байгаасай гэж хүсэж байна.
-Танай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хувьд ямар ажлууд хийсэн бэ?
Вояжер Минерал Ресурсес ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож: Манай компанийн хувьд цар тахлын хүнд нөхцөл байдлын үед нэг ч ажлын байрыг алдахгүй, ажилчдаа цалин хөлсийг нь таслахгүй бодлого баримталсан. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт ажлын байр бий болгосон. Дээр дурдсанчлан манай үйлдвэрийн ажилчдын 60 орчим хувь орон нутгийн иргэд. Түүнчлэн Баянхонгор аймагт орон наркологийн төв байгуулсан. Энэ нь 21 аймаг дундаас хамгийн анхны наркологийн төв болсон гэдгээрээ онцлогтой. Энэ мэт орон нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийснээс гадна мод тарих, нөхөн сэргээх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
-Ярилцсанд баярлалаа.