Мета компанийн Монголыг хариуцсан түнш FARO Foundation ТББ-аас хэрэгжүүлж буй “We Think Digital - Бид Цахим Иргэд” төслийн явцын мэдээлэл солилцох, цаашдын төлөвлөгөөг танилцуулах чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Тус уулзалтад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен, НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон БСШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр нарын хүндэт зочид оролцож, “We Think Digital - Бид Цахим Иргэд” төслийн ач холбогдол, үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Энэхүү төслийн хүрээнд цахим аюулгүй байдал, хувийн нууцлалаа хангах, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх болон хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн таних вэ зэрэг агуулгаар найман загвар хичээлийг монгол хэлнээ орчуулж, үнэ төлбөргүй түгээсэн юм. Сургалтыг хамтрагч байгууллагуудын тусламжтайгаар 10,000 гаруй иргэдэд хүргэжээ.
Хамгийн гол нь үргэлж шинэчлэгдэн хөгжиж байгаа цахим орчин дахь мэдээллийн урсгалд аюулгүй байдлаа хамгаалж, мэдлэг мэдээлэлтэй иргэнийг төлөвшүүлэхэд тасралтгүй сургах чадвар бүхий ЕБС-ийн 1,000 гаруй багш, 170 орчим нийгмийн ажилтан, 40 сургагч багшийг энэ төслийн явцад бэлдсэн юм.
Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен “Цаашид 21 аймаг, есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд цахим боловсролын түвшинг тодорхойлох нэгдсэн судалгаа явуулах ажил төлөвлөсөн” гэдгээ нээлтийн үеэр илэрхийллээ. Мөн НҮБ-ын шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно 3.4 сая хүн амтай Монгол улсын 2.2 сая нь цахим хэрэглэгч байна гэдэг өндөр үзүүлэлт болохыг дурдаад тэдний цахим боловсролыг дээшлүүлэх тасралтгүй үйл ажиллагаа болсон We Think Digital төсөлд амжилт хүссэн юм.
БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр энэхүү чуулга уулзалтыг ач холбогдолтой, бахархалтай арга хэмжээ болохыг дурдаад, “Энэ өдрүүдэд өрнөж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд “Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь” сэдэвтэй тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгуулж байна. Монгол Улсад ковидын нөлөөгөөр хоёр жил орчим цахимаар боловсрол олгох онлайн хичээл зохион байгуулж, алдаа, оноотой туршлага хуримтлуулсан. Судалгаагаар нийт 170 орчим мянган хүүхэд цахим хичээлдээ хамрагдаж чадаагүйн 50 мянга нь л гар утас, интернет, зурагтгүй шалтгаанаар, харин үлдсэн 120 орчим мянга нь цахим орчинд хэрхэн ажиллаж, харилцахаа мэдэхгүй байдлаас үүдсэн байна. Энэ нь манай улсад цахим боловсролыг өндөр хэмжээнд авч үзэх онцгой шалтгаан юм. Бид Цахим боловсролын тухай хууль батлуулахаар ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл хуваалцсан юм.
Өнөөдөр болсон We Think Digital чуулга уулзалтад есөн дүүргийн 85 сургуулийн 170 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч оролцсон. АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “Цахим боловсрол олгох, түгээх ажлын хамгийн чухал нь энд цугласан багш нар, нийгмийн ажилтан, иргэд та бүхэн шүү” гэдгийг онцолсон юм.
Чуулга уулзалтын дараагийн хэсэгт “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь” болон “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” гэсэн агуулгаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен, ЦХХХЯ-ны газрын дарга А.Золзаяа, UNICIF-ийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа нар Faro Foundation ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргалын чиглүүлгээр цахим боловсролын асуудлыг олон улсын туршлага болон Монголд хэрэгжүүлж буй агуулгын хүрээнд ярилцсан бол хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт олон нийтийн төлөөллийг асуулт, хариултаар идэвхжүүлэн оролцуулсан онцлогтой болов.
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдвийн хэлэлцүүлгийг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Э.Нарантунгалаг чиглүүлж, ХХЗХ-ны Интернетэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд, Mongolian Fact Checking Center /MFCC/-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо, “Оюу Толгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан ерөнхий менежер Э.Лхагва болон ONDO компанийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Б.Мандуул нар оролцож, олон нийтийг хуурамч, ташаа мэдээллийн шинж чанар болон түүнийг таних арга, түгээх сэтгэл зүй болон технологийн аргаар бууруулах талаар сонирхолтой мэдээлэл хуваалцсан юм.
Тухайлбал, Mongolian Fact Checking Center-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо “Бид хуурамч, ташаа мэдээллийг баримтаар шалгаж, дүгнэлт гаргасан тайланг өмнө нь тав, арав, ихдээ л 100 хүн үздэг байсан бол одоо Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш болсноор тухайн мэдээллийг постолсон тохиолдол бүрийг, мөн ойролцоо утгатай мэдээллийг автоматаар шошгожуулдаг болсон.
Энэ нь тухайн хуурамч, ташаа мэдээллийг хуваалцсан хүн бүрд мэдэгдэл очиж, мөн шалгасны дараа ч хуваалцах гэсэн тохиолдол бүрд сануулга хүргэдэг болсон. Мэдээллийн түгсэн байдлаас хамаарч янз бүрийн тоо гарах тул дунджаар нэг мэдээллийн ард 1000 тохиолдлыг тэмдэгжүүлж, бодит мэдээлэл хүргэдэг гэж болно” гэсэн юм. ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд ч цахим орчинд түгэж байгаа хуурамч, ташаа мэдээллийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол MFCC-ийн энэ үйл ажиллагаа гэдгийг баталгаажуулаад, хорооны зүгээс хууль бус мэдээллийг устгах чиглэлээр Мета компанитай хамтран ажилладаг нь цахим орчин дахь аюулгүй байдал, хуурамч, худал мэдээллийг бууруулахад авч хэрэгжүүлж буй үр дүнтэй арга гэдгийг онцолсон юм.
“We Think Digital” төслийн найман загвар бүхий хичээлийг ЭНД дарж үзнэ үү.