Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа” өдөрлөг өнөөдөр /2022.09.15/Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд боллоо.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошуу генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Кисата Жиуко зэрэг зочид, төлөөлөгчид оролцлоо.
ОБЕГ 2004 оноос гамшгаас хамгаалах салбарт Япон улс, ЖАЙКА-тай идэвхтэй хамтран ажиллаж, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй. Тодруулбал
- Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах I, II шатны төсөл
- Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
- Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх I, II шатны төсөл
- Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь
- Сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр тус тус төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, ажиллаж байна.
Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд таван төрлийн 39 нэгж автомашин, эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан патрол” маркийн долоон автомашин, барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих таван нэр төрлийн таван багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын тоног төхөөрөмж мэргэжлийн байгуулагуудад нийлүүлжээ.
ДАРХАН, ЭРДЭНЭТЭД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ АРГА ЗҮЙН ТӨВ БАЙГУУЛНА
ОБЕГ-ын дарга, хошуу генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдаж, нэгдсэн тогтцолцоонд орсон цагаасаа эхлэн онцгой байдлын салбарт Японы Засгийн газар, ЖАЙКА байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Япон Улсаас Монгол Улсад буцалтгүй нийт тусламжаар гал унтраах зориулалтын 39 автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд өдгөө хүртэл өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Ялангуяа эдгээр машинууд 2015 он хүртэл бие дааж ялангуяа нийслэлийн иргэдийг галын аюулаас хамгаалахад ашиглаж байсан гэдгийг онцолмоор байна гэлээ.
Түүнчлэн Японы мэргэжилтнүүдийн туслалцаа, заавар зөвлөмжийн дагуу тэрбээр иргэдийг гамшгаас хамгаалаа сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааг онцлохын сацуу Япон улсын жишигт хүрэхүйц хэмжээнд зохион байгуулж байгаа гэв. Цаашид энэ төвтэй ижил түвшинд үйл ажиллагаа явуулах төвүүдийг хүн ам олноор суурьшсан Дархан, Эрдэнэт хотуудад байгуулж, Японы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэв.
Япон Улсаас Монгол Улсад Элчин сайд Х.Кобаяши, гамшгаас хамгаалахад сургалт, арга зүйн төвийн үүрэг оролцоо маш чухал үүрэгтэй. Иймээс Японы Засгийн газар ЖАЙКА-гаар дамжуулан өөрсдийн туршлагаа цаашид хуваалцсаар байх болно. Өнөөдрийн өдөрлөг Монгол хүн бүрийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлж, гамшгаас хамгаалахад тус дөхөм болоосой гэж хүсэж байна.
СУРГАЛТЫН ТӨВД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДРЭХ БОЛОМЖТОЙ
2016-2019 онд ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн "Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх I төсөл"-ийн хүрээнд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн газар хөдлөлтийн гамшгийн сургалтын хөтөлбөрийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн юм.
Үүнээс нэг онцлох төхөөрөмж нь газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдэрч, башин барилгад учирч буй хохирлын талаарх бичлэгийг үзэх боломжтой төхөөрөмж. Хүүхэд багачууд төдийгүй томчууд ч газар хөдлөлтийн талаар бодит ойлголттой болж, газар хөдлөлтийн гамшгийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангахад суралцах боломжтой гэдгийг сургагч багш хэллээ.
Тус төхөөрөмжийг 2019 он суурилуулан ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн онд 30 мянга, 2020 онд 3250, 2021 онд 4621, 2022 оны эхний хагаст 9290 хүн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтад хамрагдаад байгаа аж.
"Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн II үе шатны ажил эхэлсэн бөгөөд Барилга байгууламжийг хүчитгэх аргачлал, технологийг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн үед барилга байгууламж нурахгүй байх аргачлалыг нэвтрүүлнэ. Одоо Монгол Улсад баригдсан барилгуудын нэгдсэн мэдээллийн сан бий. Монголын талтай хамтран тус мэдээлэлд судалгаа хийж байгаа. 2500 орчим барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэгдсэн. Олон барилга дундаас 10 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн үнэлгээ нарийвчлан явуулж, тус 10 барилга дотроос тавыг нь сонгон авч хүчитгэлийн ТЭЗҮ боловсруулна" гэж Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн явуулж буй төслийг ахлагч К.Овада хэллээ.