Газар зүйн ялгаатай байршлаас үл хамааран Монгол орны өнцөг булан бүрд хамгийн найдвартай сүлжээг нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг хялбарчлах, мэдээллийн тасралтгүй байдлаар хангах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Мобиком Корпораци сүлжээгээ өргөтгөсөөр байна.
Энэ хүрээнд байгалийн үзэсгэлэнт газрууд, уул уурхайн зарим бүс нутгууд, төв суурин газраас алслагдсан багуудыг онцлон анхаарч өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1000 гаруй байршилд сүлжээгээ тэлжээ. Тэгвэл энэ удаа бид Булган аймгийн Хутаг-Өндөр сумд байрлах Их Булаг рашаанд өндөр хурдны 4G сүлжээг нэвтрүүллээ.
Их Булаг рашаан нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий аялал жуулчлалын идэвхтэй бүс бөгөөд үүрэн холбооны 4G сүлжээнд анхлан холбогдож буй нь энэ юм. Ингэснээр тус нутгийг зорин очсон аялагчид, жуулчид өндөр хурдаар ойр дотнын хүмүүстэйгээ холбогдож байгалийн сайхныг хуваалцахын зэрэгцээ уг нутагт аялал жуулчлал, рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд болон нутгийн иргэд харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэж байна.
Мобиком Корпораци нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Булган аймгийн нийт 22 байршилд сүлжээгээ нэвтрүүлжээ. Бид энэ ондоо багтаан дахин 2 байршилд 4G сүлжээ нэвтрүүлж, чанар стандартын жишиг үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.