Орхон аймаг, Эрдэнэт хотод энэ сарын 6-нд снөүбоардын төрлөөр эхэлсэн Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам өчигдөр гүйлтийн цанын буухиа гараагаар өндөрлөж, хаалтаа хийв.
Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж Монголын бүх ард түмний XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам ийн амжилттай өндөрлөлөө. Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулсан улсын хэмжээний “Монголын олимп” гэгддэг энэхүү спортын наадамд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас шалгарсан шилдэг 760 тамирчин өвлийн спортын зургаан төрлөөр 567 медалийн төлөө өрсөлдөж Монгол Улсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Энэ удаагийн наадмын онцлог нь Биеийн тамир, спортын улсын хорооноос өвлийн спортын хоёр наадмыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт олгож, Засаг даргатай гэрээ байгуулснаараа онцлог байв. Мөн олон улсын спортын наадмын зохион байгуулалтын жишгийг нэвтрүүлснээрээ өмнөх спортын наадмуудаас ялгарсныг баг тамирчид, зочид, төлөөлөгчид онцолсон.

Анх удаа нэг дор зохион байгуулсан тус хоёр наадам өвлийн спортын хөгжүүлэх, алдартай тамирчдын залгамж халааг тодруулах, хүүхдийн спортыг дэмжих, өсвөр үеийнхний дунд бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Орхон аймаг орон нутагтаа зохион байгуулах эрхийг авснаас хойш 300 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр багагүй хугацаанд бэлтгэл ажлыг хангаж, ийн амжилттай өндөрлүүлсэн нь хамтын сэтгэл, зүтгэл байлаа гэж аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хороон дарга А.Түвшинжаргал хэлсэн. Наадмыг зохион байгуулах хороо Хэвлэл, мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хороо, Тохижилт үйлчилгэ, дэд бүтэц хариуцсан дэд хороо, Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан дэд хороо, Аюулгүй байдал, хэв журам хариуцсан дэд хороо гэх мэт салбар тус бүрээр есөн дэд хороог байгуулж, хоорондын уялдаа холбоогоо сайтар ханган ажилласны үр дүн юм.
Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал байв. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлэгдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын бэлэгдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байлаа. Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойлж, шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг бэлэгдсэн юм.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлэгдэл 215 арсланг орон нутгийн гар урлаач ээжүүд урлаж, баг тамирчдад хадгалуулав. Мөн зохион байгуулалттай холбоотой бүхий л ажил үйлчилгээг орон нутгийн иргэн, ААНБ-уудаар хийлгүүлсэн нь томоохон дэмжлэг болсон.
Өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллаж, баг тамирчдад зөвлөн туслах, чиглүүлэх, мэдээ мэдээллээр хангах, хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчилж хамгийн ихээр талархлын үгийг сонссон юм. Мөн наадмын үеэр Орхон аймаг, Эрдэнэт хоттой танилцах аяллыг зохион байгуулсан нь баг тамирчдын сэтгэлд ихээхэн нийцсэн.
Энэ жилийн өвлийн спортын наадам оролцогчдыг анх удаа цахимаар бүртгэсэн, орон нутгаас анх удаа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Спортын суваг шууд дамжуулалт хийсэн, тэмцээний зам, талбайг олон улсын стандартад нийцүүлэн зассан гээд “анхны” тодотголоор дүүрэн наадам болов.
Мөн энэхүү наадмын үеэр “Би Монгол тамирчин” сүлд дуу мэндэлж, анхны сонсогчид нь өвлийн спортын наадамд оролцогч баг тамирчид, багш дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид болсон юм. Дууны үгийг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, аяыг Н.Эрдэнэбаатар зохиож, ийн өвлийн спортын наадам үеийн үед эгшиглэх сүлд дуутай болсон.
Наадмын зохион байгуулалтын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга “Орхон аймаг өвлийн спортын наадмын зохион байгуулалтад өндөр жишиг тогтоолоо” хэмээсэн бол Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, МУГТ Г.Өсөхбаяр “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор Орхон аймаг, Эрдэнэт хотноо олон өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Наадамд ач холбогдол өгч, олон улсын төвшинд хүрэхүйцээр зохион байгуулсанд хувийн зүгээс болон спорт хорооныхоо баг тамирчдын нэрийн өмнөөс баяр хүргэе” гэв.
Нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 760 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн дүнгээр шалгарсан шилдгүүдийг хаалтын арга хэмжээний үеэр алдаршуулсан юм.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд багийн дүнгээр
- I байр- “АЛДАР” спорт хороо
- II байр - “ОРХОН” аймаг
- III байр- “ХИЛЧИН” спорт хороо
- IV байр - “БАЯНГОЛ” дүүрэг
- V байр- “ТӨВ” аймаг
- VI байр “СҮХБААТАР” дүүрэг шалгарлаа
Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд багийн дүнгээр
- I байр- ХӨВСГӨЛ аймаг
- II байр- БУЛГАН аймаг
- III байр- ТӨВ аймаг
- IV байр- ОРХОН аймаг
- V байр- СҮХБААТАР дүүрэг
- VI байр- ХАН-УУЛ дүүрэг
Ийн Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 760 тамирчин нэгдэж, найм хоногийн турш спортоор нөхөрлөлөө.