gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     2.03
  • Валютын ханш
    $ | 3494₮
Цаг агаар
 -9
Зурхай
 2.03
Валютын ханш
$ | 3494₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 2.03
Валютын ханш
$ | 3494₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Сумъяабазар: Ирэх 9-р сарын 1-нээс нийслэлийн хүүхдүүд сугалаагүйгээр цэцэрлэгт элсэнэ

Э.Оргил
Боловсрол
2022-04-18
1152

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирдлагуудтай уулзжээ.

Улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлээс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгон, нийт 200 тэрбум төгрөг босгож, ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгоно гэв

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс өнөөдрийн байдлаар 69.729 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байна хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. 

Хүүхэд хоёр наснаас эхлэн цэцэрлэгт хамрагдах эрхтэй бөгөөд нийслэлийн хэмжээнд цэцэрлэг хүрэлцээгүйгээс 2016 оны хичээлийн жилээс эхлэн хоёр настнуудыг бүртгэн, цэцэрлэгийн гадаах талбайд хүүхдийн нэрсийг бичиж хуйлсан цаасыг хүрдэнд хийн эргүүлж, тэндээс сугалуулан хэн азтай нь цэцэрлэгт хамрагдах зохицуулалт хийж байв. 2017 оноос энэ зохицуулалтыг арай боловсронгуй болгож цахимаар сугалаа явуулж, цэцэрлэгт орох хүүхдийг тодруулах замаар өнгөрсөн намрыг хүртэл явж байна. 

Төв талбайд болсон залуусын жагсаалын үеэр ээжүүд хүүхдийг азын сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг энэ байдлыг шүүмжилсэн. Дээрх уулзалтаар Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгон, нийт 200 тэрбум төгрөг босгож, ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үүрэг чиглэлийг биелүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, Засгийн газарт талархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.  

  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан