Тэд яагаад агаарын бохирдлоос салж, харин бид яагаад салаагүй байна вэ?
Энэ өдрүүдэд хүн бүр шахуу өвдөж бас хүндэрч, эдгэж өгдөггүй ханиад томууг “ханиадны вирус олон хоногоор сунжраад эдгэхгүй байгаа нь агаар орчны бохирдолтой холбоотой” гэж мэргэжилтнүүд хэлж эхэллээ.
Агаарын бохирдол хүний амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа, нөхөн үржихүй болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эрхтэн тогтолцоог өвчлүүлэх нөлөө үзүүлдэг. Агаарын бохирдолтой орчинд удаан байвал хүний эрүүл мэндэд дараах хүндрэлүүд илэрдэг байна.
-Ханиах, найтаах
-Нүд, хамар аргаж загатнах
-Амьсгалын дээд замын өвчинд өртөмтгий болох
-Архаг ядаргаа
-Уушгины багтаамж багасаж, амьсгал давчдах
-Хавдар гэх мэт
Агаарын бохирдол зөвхөн манай улсад тохиолдсон бэрхшээл биш, дэлхий нийтийн асуудал бөгөөд хэрхэн шийдэж ирснийг харьцуулан харах шаардлагатай.
№ |
Улс |
Авсан арга хэмжээ |
Нөхцөл |
Хэрэгжүүлсэн аргачлал ба технологи |
Үр дүн |
1 |
АНУ
|
Хойд Дакота муж Барак Обамагийн засгийн газрын үед цахилгаан станцууд, агаарын бохирдол түүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндэд хор нөлөө учруулж буй байдлыг хамгийн зохистой хэмжээнд хүргэж бууруулах стандартыг хатуу тогтоох шийдвэр гаргажээ. |
Хойд Дакота муж дөрвөн улиралтай, өвөл −51 °C хэм хүрдэг, асар их агаарын бохирдолтой байжээ. |
Засгийн газар стандарт гаргаж, цахилгаан станцууд, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн корпорацууд нь богино хугацаанд хамтын судалгаа хөгжүүлэлт хийн, инновацад суурилсан шинэ технологи нэвтрүүлснээр төрөөс тавьсан стандартад нийцүүлж чадсан. Түүхий нүүрсээ шатаахаас нь өмнө нарийн технологиор цэвэршүүлж, чийгшлийг нь татаж авч хэрэглэдэг байна. |
Нүүрсний утаанаас гарч буй хорт элементүүдийн хэмжээ 80-90 хувиар багассан. |
2 |
Их Британи |
1970 онд Английн эрх баригчид “Цэвэр агаарын хууль” баталж хэрэгжүүлжээ.
|
1952 оны Лондоны “Үхлийн утаан хөшиг” нь дөрөвхөн өдрийн дотор 4,000 хүн, дараагийн 2 сард 8,000 орчим иргэдийн амийг авч одсон эмгэнэлт түүхтэй. |
ЗГ-ын 100%-ийн дэмжлэгээр бүх айлуудад гэрийг нь бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон. Өрхүүд, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ. Засгийн газар үндэсний агаарын чанарын стратегийг баталж, олон нийтэд нээлттэй болгосон. 1997 онд Лондоноос бусад бүс нутгуудад 2005 он гэхэд агаарын чанарын стратегийн хэрэгжүүлэх зорилт тавьсан. Байгалийн хий ашигладаг тээврийн хэрэгслүүдийг татвараас чөлөөлснөөр автомашинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. |
Лондон нэг өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан “Цэвэр агаарын хууль”-ийг үргэлжлүүлэн мөрдсөнөөр 1980 он гэхэд Лондоны агаар дахь хорт утааны агууламж 80%-иар бууруулжээ. 2007 онд ганц Англи биш Европын хэмжээнд агаар дахь (бензол, CO, хар тугалга, NO2, озон, PM10, SO2 г.м) 8 хорт хийг багасгах хатуу зорилго тавьсан. Агаарын чанар 2005 онд 98%-р сайжирсан.
|
3 |
Монгол |
2012 оны 5 дугаар сард Агаарын тухай хуулийг баталжээ.
Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд 1992-2016 онд •УИХ-аас 26, •ҮАБЗ-өөс 2 эрхзүйн шийдвэр, •Засгийн газраас 24 тогтоол гаргасан байна.
2019 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолыг баталжээ гэх мэтээр үргэлжилнэ... |
Монгол улсад PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их болсон. http://www.agaar.mn/files/article/664/Agaariin %20bohirdliin%20tuhai%20tovchhon.pdf
https://audit.mn/archive/wp-content/uploads/2018/10/tsewer-agaar-san.pdf |
Иргэдэд сайжруулсан зуух, агаар цэвэршүүлэгч, дулаалга зэргийг төрөөс өгсөн. 2018 онд Засгийн газраас төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх төрийн өмчийн “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. 2023 онд өрхүүдийн янданг төрөөс хөөлөхөөр төлөвлөж байна. |
Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсээр, байдал хүндэрсээр байна. |
Эндээс харахад бусад улсад Засгийн газраас стандартаа тогтоож, хувийн хэвшлүүд технологиор өрсөлдөж, хамтран судалгаа хөгжүүлэлт хийж шинэ технологи нэвтрүүлэн, үр дүнтэй дорвитой шийдлүүд гарган, тогтоосон стандартаа мөрдөж, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь зохистой хэмжээнд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чаджээ.
Түүнчлэн Засгийн газар нь тогтоосон стандартад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан хувийн хэвшлүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас өгөх зэргээр дэмждэг. Цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд нь мэдээж бүгд хувийн хэвшлийнх бөгөөд бирж дээр бүртгэлтэй үнэт цаас зардаг компаниуд байх жишээтэй. (Ж/нь: 1963 онд Лос Анжелес хотын гүйцэтгэх засаглалынхан Цэвэр агаарын тухай анхны хуулийг баталж, Холбооны Засгийн газар орон нутгийн төвшинд шийдвэр гаргах эрхийг олгосон. Мөн цаашид АНУ-д Барак Обамагийн засгийн газрын үед агаар бохируулж буй цахилгаан станцууддаа агаарын бохирдол түүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндэд хор нөлөө учруулж буй байдлыг хамгийн зохистой хэмжээнд хүргэж бууруулах, маш доогуур болгох стандартыг хатуу тогтоож өгсөн байна.)
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан.
Олон улсын жишгээс харахад үр дүнд хүрсэн суурь нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн хүчирхэг, эрүүл тогтолцоо, төрийн оролцооноос ангид эрүүл системтэй нь холбоотой юм. АНУ-д л гэхэд нүүрсний хорт чанарыг бууруулж чадсан технологио зөвхөн улсдаа ашиглаад зогсохгүй бусад орнуудад нутагшуулж, шинэ технологио экспортлох хэмжээнд хүртэл хөгжүүлжээ.
Хэдэн жилийн өмнө Хятадын нэг хотод тус технологио жижгэрүүлсэн, сайжруулсан загварыг 10 жилийн түрээсийн гэрээтэйгээр, өөрсдөө менежментийг нь хийхээр нэвтрүүлсэн байна.
Тэгвэл Монгол агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж ирсэн бэ? Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ.
168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.
Орчны бохирдлыг бууруулах хороо “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын 67 хувь нь хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийжээ. Өөр олон тоо баримт дурдаж болно.
Эдгээрийн дотор хамгийн далайцтай арга хэмжээ авсан гэх нь 2019 оноос сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулж чадлаа 2020 онд мэдэгдэж байв. (Утаа тодорхой хугацаанд буурч харагдсан нь цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн үр дүнд айлууд янз бүрийн халаагуур ашиглаж байсантай холбоотой. Хөнгөлөлт зогсож, эргээд сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болсноор утаа нэмэгдсэн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байдаг)
Төрөөс байгуулан, төр ажиллуулсан сайжруулсан шахмал түлшний талаар хэн юу хэлж байв?
Сайжруулсан шахмал түлшээ экспортод гаргана гэжээ.
“Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар: 2021 онд “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо: Таван толгой түлш өөрийн технологи, бүтээгдэхүүнтэй капиталыг бий болгож чадсан. Үйлдвэрээс гарч буй түлшинд тохируулсан, цаг агаарын эрс тэрс байдалд зохицсон технологи, орц, жортой болсон. Сайжруулсан шахмал түлшээ экспортод гаргана гэжээ.
- Химийн ухааны доктор Ж.Дугаржав: 2021 оны 3-р сард Тавантолгой түлш шаардлагын түвшинд үндсэндээ хүрсэн байна.
- Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн: Олон улсын лабораторид өгсөн, олон улсаас илүү үндэсний лабораторидоо итгэх ёстой. Тусгаар тогтносон улс учраас өөрийн дөрвөн лабораторид итгэж байна. https://www.ac.mn/c/r?content=2541090
Уул уурхай газрын тосны төв лабораторийн эрхлэгч Булгамаа: Манай лаборатори 20 дээжид шинжилгээ хийхэд техникийн шаардлага хангасан. Шинжилгээний дүнг МХГ-т хүлээлгэж өгсөн. 2018 оны 10 сард анхны дээжээ шинжлүүлж байсан. Өдий хүртэл 41 дээж шинжлүүлсэн. Энэ хугацаанд гарч байгаа хариу стандартын шаардлага хангасан. http://itoim.mn/article/uflmV/18585
- 2023 оны 01 сарын 03-ны өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, сайжруулсан шахмал түлшний чанарын асуудлаар мэдээлэл өгөхдөө, "Шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Энэ түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа гэжээ.
Энэ мэтчилэн түлш үйлдвэрлэгч компанийн дарга, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын лабораториуд, бүр УИХ-ын гишүүд нь хүртэл сайжруулсан түлшийг хэвийн, чанарын шаардлага хангасан, стандартын дагуу гэх мэтээр дүгнэсээр иржээ. Яг ямар стандарт хангасан, хэвийн гэж юуг хэлж байгаа, чанарын шаардлага хангасан гэж чухам юу болохыг барин тавин мэдэхгүй, зүгээр л ийм үгнүүд өөр зуураа хэлэлцэж иржээ.
Харин утаа хэвээр, агаарын бохирдол улам ихэссээр, үүнээс үүдэлтэй хүний эрүүл мэндийн асуудал хүндэрсээр, олон улсын агаарын чанар хянадаг эх сурвалжуудад Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсээр, хүний эрүүл мэндэд аюул занал учруулах хэмжээнд хамгийн аюултай түвшинд байгааг харуулсаар байна.
Агаар дахь хүнд металлын агууламжийг тодорхойлдог техник, тоног төхөөрөмж байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан.
Хэнд, юунд итгэх вэ? Төрийн байгууллагуудад уу? Олон улсын байгууллагуудад уу? Өөрийн лабораторид уу? Монголд агаарын чанарыг 6 үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй, манай улсад агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлтийн дээд хязгаар нь олон улсын агаарын чанарын стандартаас зөрүүтэй байдгийг Монгол улсын аудитын байгууллага тайландаа дурдсан байна.
Мөн агаар дахь хүнд металлын агууламжийг тодорхойлдог техник, тоног төхөөрөмж байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан, хүрэлцээ муутай, цөөн байршилд хэмжилт хийдэг нь агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг бүрэн хамарч, бохирдлыг бүрэн, үнэн зөв тодорхойлж чадахгүйд хүргэж байгааг онцолжээ.
Тиймээс мах чанаж идээд махны чанарыг шалгачихдагтайгаа адил Монгол хүн хорт утгаагаар амьсгалаад биедээ гарч буй өөрчлөлт, эрүүл мэндийн хүндрэлүүдээрээ баримжаалж агаарын бохирдлын хоруу чанарыг хэмжиж л ирлээ.
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
№ |
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БУЙ ОРОЛЦОГЧ ТАЛУУД |
СТАТУС |
1 |
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо |
Төр |
2 |
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Төр |
3 |
Ерөнхийлөгч |
Төр |
4 |
Засгийн газар |
Төр |
5 |
Байгаль орчин аялал жуулчлалын яам |
Төр |
6 |
Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар |
Төр |
7 |
“Эрдэнэс таван толгой” ХК |
Төр |
8 |
"Тавантолгой түлш" ХХК |
Төр |
9 |
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо |
Төр |
10 |
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо |
Төр |
11 |
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчын ажлын алба |
Төр |
12 |
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар |
Төр |
13 |
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо |
Төр |
14 |
Цэвэр агаарын сан |
Төр |
15 |
Цаг уур, орчны шинжилгээний газар |
Төр |
16 |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс |
Төр |
17 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс |
Төр |
18 |
Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори |
Төр |
19 |
Эрдэс баялаг, эрчим хүчний яам |
Төр |
20 |
Сангийн яам |
Төр |
21 |
Эрүүл мэндийн яам |
Төр |
22 |
Эрчим хүчний газар |
Төр |
23 |
Эрчим хүчний зохицуулах хороо |
Төр |
24 |
Дулааны цахилгаан станцууд |
Төр |
25 |
Авто тээврийн үндэсний төв |
Төр |
26 |
Нийслэлийн Агаарын чанарын алба |
Төр |
27 |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
Төр |
28 |
Үндэсний аудитын газар |
Төр |
29 |
Цаг уур, орчны шинжилгээний газар |
Төр |
30 |
Мэргэжлийн лаборториуд |
Төр |
31 |
Химийн хүрээлэн |
Төр |
32 |
Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори |
Төр |
33 |
Гаалийн ерөнхий газрын харьяа лаборатори |
Төр |
34 |
Геологийн төв лаборатори |
Төр |
35 |
Уул уурхай газрын тосны төв лаборатори |
Төр |
36 |
Шинжлэх ухааны академи |
Төр |
37 |
Эрдэмтэн судлаачид |
Төр |
38 |
Энержи ресурс ХХК |
Хувийн |
Агаарын бохирдол, утааг бууруулах талаар ажиллаж ирсэн оролцогч талуудыг жагсаахад ердөө ганц л хувийн хэвшлийнх, бусад нь төрийн байгууллага байна.
Энд хөндөж буй хамгийн гол асуудал бол төр өөрөө стандарт гаргаад, хэрэгжилтийг нь төрийн байгууллагууд нь хангадаг. Өөрөөр хэлбэл төр нүүрсээ үйлдвэрлэдэг, үйлдвэрлэсэн нүүрсэндээ нь өөрөө хяналт тавьдаг, хортой хоргүй эсэхэд хөндлөнгийн үнэлгээ өгдөг төрийн хэт оролцоотой систем ажилласаар байна.
Бүх салбарт төр нэг гараараа стандартаа гаргаад, нөгөө гараараа биелүүлж, хянаж иржээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад бодлого боловсруулах, ерөнхий удирдлагаар хангах, удирдлага зохион байгуулалт хийх, үйлдвэрлэл эрхлэх, мэргэжил арга зүйгээр хангах, агаарын бохирдлын хэмжилт, үнэлгээ, хяналт, төсөл хэрэгжүүлэх, туршилт судалгаа гээд бүгдийг төр хийж иржээ.
Төрөөс аж ахуйн чиг үүрэг гүйцэтгэх нь тохиромжгүй.
Францын эдийн засагч Ж.Б.Сей (1767-1832) “Төр өөрөө үйлдвэрлэгч болох тохиолдолд тэр үйлдвэр муу эзэн, муу худалдаачинтай байх болно” гэж үзэж байжээ. Мөн П.Леруа-Болье “Орчин үеийн төр ба түүний чиг үүрэг” (1883) бүтээлдээ “Төрөөс аж ахуйн чиг үүрэг гүйцэтгэх нь тохиромжгүй” гэсэн дүгнэлт хийгээд “Учир нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд санаачилга, шинээр сэтгэх чадвар үгүйлэгддэг, эдийн засаг, улс төрийн эрх чөлөөнд аюул занал учруулдаг, хамгийн гол нь хувь хүний санаачилгыг дарж, хувийн үйл ажиллагааны хүрээг хязгаарладаг” гэжээ.
Мөн социалист системийн үед буюу 1984-1990 онд Ерөнхий сайдаар ажилласан Д.Содном гуай, Статистикийн 2018 оны мэдээгээр Төрийн өмчийн нэгжүүдийн эзлэх хувь Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 85,4 хувь, Усан хангамжид 87,5 хувь, Боловсролын салбарт 80 орчим хувь, Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаанд 81,2 хувь, Урлагийн салбарт 72,6 хувь байна гээд төрийн хэт оролцоог хязгаарлах шаардлагатайг http://www.baabar.mn/article/turiinumchhuviinumch) нийтлэлдээ дурдсан байдаг.
Төр сүүлийн долоон жилийн дунджаар авч үзэхэд жил бүр 39 байгууллагыг шинээр байгуулжээ. ДНБ-д эзлэх төсвийн зарлага жилээс жилд нэмэгдэж, 1990 онд 81.8 хувь байсан бол 2022 онд 55.4 хувьд хүрчээ.
Төр аж ахуй эрхэлж, бизнес хийснээр үр дүнгээ огт хариуцалгүй хөсөр хаяж байгаагийн тод жишээ нь өнөөдрийн агаарын бохирдол, утаа биш гэж үү. Төрийн өмчит сайжруулсан түлшний үйлдвэрийн даргад утаа арилсан эсэх огт хамаагүйгээр барахгүй, үр дүнд хүрээгүйн хариуцлагыг тооцох нь бүү хэл сайдад дэвшив.
Одоо айлуудын янданг төр хөөлөх “бодлого” хэрэгжүүлэх тухайгаа мэдэгдэж байх жишээтэй. Энэ мэтчилэн төр бодлогоо гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө хянаад, өөрөө үйлдвэрлэсэн түлшээ шинжилж асар өргөн хүрээнд ажиллаж байгаа ч агаарын бохирдол яагаад буураагүй вэ?
Цагаан ордон, шуудангаас нь бусад нь хувийн өмч байдаг чөлөөт зах зээлийн хүчирхэг эдийн засагтай АНУ-тай харьцуулах нь хэтийдсэн байж болох ч Монгол Үндсэн хуулийнхаа тавдугаар зүйлд, “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан.
Хувийн өмчид тулгуурласан, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх чиг баримжаа нь сонгуулиас сонгуулийн хооронд алсарч, тунхаглал төдий болон төрийн оролцоо, зохицуулалт хүч түрэх болов. Уршиг нь агаарын бохирдол болон бидэн дээр бууж байна.
Дахин хэдэн жил гэр хороололд биш орон сууцанд амьдардаг, намаас томилсон дарга нар “төрийн төв хэвлэл” МҮОНТ-ийн эфирт тойрч суугаад утаа бууруулах талаар ярих вэ? Үр дүнгээ хариуцдаггүй системийн үр дагаврыг бүх нийтээрээ, хэдэн үеэрээ амсаж хохирсоор байх уу?
Бид асуудал бүрээс төсөв, төсөл, зардал, бизнес, мөнгө ажлын байр, босгон “ажиллаж” чаддаг ч тухайн асуудал нь шийдэл, үр дүнгүй үлддэгийн учир шалтгаан юу вэ?
Агаарын бохирдлыг бууруулахад богино хугацаанд үр дүнтэй ажилласан системийг судалж, бий болгох талаар хэн, хэзээ ярих юм бол? Саяхан л хөгжил буурайд тооцогдож байсан Зүүн өмнөд Азийн орнуудад эдийн засагт төрөөс шууд оролцохыг хязгаарлаж, улсын төсвийн зардал татварын дарамт, төрийн өндөр өртөгтэй аппаратаас татгалзав.
Зах зээлийн нөхцөлд нийцүүлэн төрийн үүрэг оролцоог шинэчилснээр хэдхэн жилийн дотор хурдацтай хөгжиж, хөгжил дэвшлээрээ биднээс тасраад явчихлаа. Энэ бүхнээс үзэхэд утаа асуудал биш утааг шийдэж буй систем өөрөө асуудал болжээ.
Судлаач Б.Янжмаа