Нээлттэй яриад байдаггүй учраас сүүлийн хоёр хоног нийгмийн сүлжээгээр хэлэлцсэн сарын тэмдгийн тухай асуудалд монголчууд бэлэн биш байгаа нь харагдлаа. Энэ асуудлыг хөндөж тавьсан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг багагүй шүүмжлэлд өртөв.
Угтаа сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй бол хүний үндсэн суурь эрх. Мөн ариун цэврийн хэрэглэл нь тансаглал биш, хүртээмжтэй байлгах нь халамж биш юм. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн хэрэглэлийн асуудал зөвхөн амьжиргааны доогуур түвшний амьдралтай хүмүүсийн асуудал гэхээсээ илүүтэй сарын тэмдэг нь ирсэн, ирэх магадлалтай хүн болгонд хамаатай хэрэг. Учир нь сарын тэмдэг тогтворгүй байдгаас болж хэзээ ч, ямар ч тохиолдолд ирж болох биологийн үзэгдэл учраас гэнэтийн зүйл болоход тооцоолоогүй, бэлтгэлгүй байх магадлалтай юм.
Мөчлөг тогтворгүй байдаг нь цус гоожих, хувцас нэвтрэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болдог байна.
Ялангуяа эхний үедээ охидын сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус, хэмжээ нь харилцан адилгүй байдаг байна. Энэ насны охид хэдийд сарын тэмдэг нь ирэхийг мэддэггүй тул сургуульдаа бэлтгэлгүй явдаг бол эгчмэд охид сарын тэмдгээ ирэх дөхсөн үед цүнхэндээ АЦХ-ээ авч явдаг гэжээ. Охид 10-14 насны хооронд тэдний сарын тэмдэг ирж байсан гэж хэлсэн, гэтэл ихэнх ээж, багш нар 13-15 насны хооронд буюу арай хожуу ирэх байх гэсэн хүлээлттэй байдаг байна. /“Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд” судалгааны тайлангаас-НҮБ-ын Хүүхдийн сан, 2016 он/
Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс болж өөр зүйлээр орлуулах, нэг хэрэглэлээ удаан хэрэглэсний улмаас халдвар авч өвчлөх зэрэг эрсдэл үүсдэг байна.
Насанд хүрсэн эмэгтэйчүүдэд ч /трансжендер, нонбинари зэрэг сарын тэмдэг ирдэг хүмүүс мөн багтана/ ялгаагүй гэнэтийн асуудал тулгарах нь олонтаа. Ерөөс гэнэтийн нөхцөл байдал тулгарч байгаагүй хүн цөөхөн байх. Тиймээс байгууллагууд ч дотроо зохион байгуулаад ариун цэврийн хэрэглэлийг жорлонд байршуулснаар дотно, гаднын хэнийг ч тавгүй байдалд оруулахаас сэргийлэх ээлтэй орчин бүрдүүлэх бололцоотой юм. Гэтэл төсөв мөнгийг хэн гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Энэ асуудлыг хүндрүүлж бодохгүйгээр, дотроосоо багахан мөнгө цуглуулаад байгууллагынхаа ариун цэврийн өрөөнд тавьж болно.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2018 онд олон нийтийн 10 газар ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байршуулжээ. Амьжиргааны түвшин доогуур айлын охид ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээсээ болж гутлын улавч хэрэглэсэн тохиолдол гарсан тул 2016 онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжийг сайжруулахаар дээрх санаачилгыг гаргажээ.
ХҮҮХДИЙН ХОХЬ БОЛОГ ГЭЭД ХАЯХ НЬ ХЭР ХҮНЛЭГ ВЭ?
Хөгжиж буй орнууд төдийгүй хөгжингүй орнуудад “period poverty” буюу сарын тэмдгийн үед хэрэглэл авах санхүүгийн боломжгүй айлын хүүхдүүд байдгийг дээрх жишээ харуулж байна.
Дэлхийн банкнаас мэдээлснээр дэлхий даяар 500 сая гаруй хүн ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй байдаг тухай 2021 онд нийтэлсэн судалгаанд дурджээ.
Хүүхдийнхээ ариун цэврийн хэрэглэлийг эцэг эх нь өөрсдөө төлнө биз гэж дургүйцэх хүн олон байна. Мэдээж эцэг эхийн үүрэг оролцоо маш чухал. Гэтэл амьдралын боломж тааруу, хариуцлагагүй эцэг эхээс болж хүүхэд хохирч болохгүй. Хүүхдийн хохь болог, цус нь нэвтрээд явж л байг гээд хаях нь хэр хүнлэг вэ?
Охидын хувьд ариун цэврийн хэрэглэл шаардлага гарсан үед хэрэгтэй газраа байж байх нь ямагт чухал учраас сургуулийн ариун цэврийн өрөө, анги танхимын анхны тусламжийн хайрцаг, эсвэл сургуулийн эмч, багшаас гэнэтийн үед авч хэрэглэх боломжоор хангах нь чухал.
Эцэг эхчүүд багш нар эсвэл сургуулийн захиргаатай ярилцаад шийдэлд хүрээсэй гэж хүсэж байна. Сурагчид өөрсдөө санаачлаад бүгдэд хүртээмжтэй байлгахаар зохицуулж, ариун цэврийн хэрэглэлийн хайрцагтаа хандивлаж ч болно.
Ариун цэврийн хэрэглэлийг татвараас чөлөөлснөөр үнийг нь хямдруулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ, бодлого шийдвэр гаргах боломжтой юм.
Зарим хүн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг болон Ч.Ундрам нарын санаачилгыг дэмжиж хуульчлах нь зөв, ингэснээр энэ бодлого шийдвэр илүү баталгаатай, хүртээмжтэй болно гэж үзэж байна. Зарим нь хэтэрхий жижиг асуудал хөндлөө гэж шүүмжилнэ. Гэвч хөгжил гэдэг нь хүний эрүүл, аюулгүй ээлтэй орчинд амьдрахтай шууд холбоотой асуудал билээ.
НҮБ: ОХИД ХИЧЭЭЛИЙН ЦАГААР АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОЛЖ АВАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
НҮБ-ын Хүүхдийн сангаас 2016 онд хийсэн “Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд” судалгааны тайланд:
“Судалгаагаар сарын тэмдэг нь ирсэн охид, ялангуяа сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд маш олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг нь харагдсан.
Үүнд:
- бусдаас ичиж зовох,
- хөвгүүдэд шоолуулахаас айх,
- тавгүйтэх,
- хичээлдээ оролцох идэвх сулрах,
- ангийнхаа бусад хүүхдээс зай барих,
- хичээлээс анхаарал нь сарних,
- сарын тэмдгийн үед ариун цэврээ сахих хувийн орон зай бүхий ариун цэврийн байгууламж дутагдах зэрэг олон асуудал байна.
Эдгээрийн улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх нь илт буурах, цаашилбал хичээл таслах явдал гардаг ба энэ нь тэдний сурлагын амжилтад төдийгүй бие махбод, сэтгэл санааны байдалд таагүй нөлөө үзүүлж байна.
Хөдөө орон нутаг ба хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг, эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна.
Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм-сэтгэлзүйн болон биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ойролцоох дэлгүүрүүд дэх ариун цэврийн хэрэгслийн (АЦХ) үнэ өртөг, олдоцын асуудал, зурагт, интернэтээс авах мэдээллийн хүртээмжийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлс ч нөлөөтэй.
Судалгаанаас гарсан дараах гол зөвлөмжүүд сарын тэмдгийн эрүүл ахуйг сайжруулах бодлого, хөтөлбөрийг боловсруулах ажлыг чиглүүлэх зорилготой:
1. Сургууль, дотуур байрны нөхцөлд сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад охидод нэн тэргүүнд шаардлагатай наад захын хэрэгцээ нь усны найдвартай эх үүсвэр, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх явдал юм. Иймд Засгийн газраас 2015 онд баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ын хэрэгжилтийг сайжруулах нь чухал байна.
2. Сарын тэмдэг, түүнийг зөв зүйтэй зохицуулах талаарх охид, хөвгүүд, багш нар (ялангуяа эрэгтэй багш нар), эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах хөтөлбөр төлөвлөж, боловсруулж, танилцуулах. Үүнд мэдээлэл, сурталчилгааны материал, гарын авлага, онлайн сургалтын материал боловсруулах, сургуулийн эмч нарыг сургах, мөн багш, эмч, дотуур байрны багш нар, үйлчлэгчдийн ажлын байрны тодорхойлолтыг хянах зэрэг ажлыг тусгаж болох юм.
3. Сургуулиас охидод зориулж хичээлийн үеэр АЦХ амархан олж авч чадах системийг бий болгох нь зүйтэй. Үүнд, сургууль дээр жижиг мухлаг ажиллуулах, эсвэл сургуулийн эмч эсвэл охидын тусдаа өрөө зэрэг охидод аль болох хамгийн тохиромжтой байх хувилбараар, дотуур байр эсвэл ангийн багшийн санаачилгаар зохион байгуулж болно.
ХӨВГҮҮДИЙН ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЬЕ
Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм хүнлэг иргэнээс эхэлнэ. Тиймээс хөвгүүддээ ч сарын тэмдгийн талаар зөв мэдээлэл түгээж, мэдлэг хандлагыг нь өөрчилж, сарын тэмдгийн тухай ойлголт өгөх хэрэгтэй юм.
Үүнд эцэг эх, асран хамгаалагч болон багш нарын оролцоо чухал юм. Сарын тэмдэг бол биологийн үзэгдэл, охид болгонд ирдэг учраас доог тохуу хийж болохгүй, харин ч эвгүй байдалд орсон бол тусалж дэмждэг байх гэх мэт зөв хандлагыг төлөвшүүлэхийг зөвлөж байна.